Black friday буюу бидний мэдэхгүй үнэн

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 23

Америкийн хар баасан гариг хэмээх супер хямдралын өдрийг иргэд тэсэн ядан хүлээж, эртнээс юу авахаа төлөвлөн бэлтгэж, хар үүрээр худалдааны төвүүдийн гадна очиж дугаарлан зогсдог. Дэлгүүр, худалдааны төвүүд ч энэ өдрөөр онцлог гэсэн бараа бүтээгдэхүүнүүдээ тултал хямдруулж, худалдан авагчдынхаа сэтгэлд нийцтэл үйлчилж чаддаг. Энэ ч утгаараа хар баасан гариг Америкийн томоохон худалдааны төвүүд болон жижиглэн худалдаачдын жилийн хамгийн их ашиг орлоготой өдөр болдог байна.

Тэгвэл Монголд хар баасан гариг харин ч эсрэгээ. Амтай болгон нь гэдэг шиг худалдаа хийдэг төв дэлгүүрүүд болгон “Хар баасан гаригийн хямдрал зарлалаа” хэмээн суртачлах болов. Хямралын энэ цагт хямдарна гэсэн мэдээлэл нь иргэдэд сайхан сонсогдож байсан ч хямдрал нь амьдралд ойр бодит байж чаддаггүй нь хамгийн харамсалтай.

“Хямдрал зарласан брэндийн бүтээгдэхүүнүүд дууссан байна, сонголт муутай, хэлсэн үнэдээ хүрч хямдарсангүй, авах юм байсангүй, супер хямдрал биш супер хууралт байлаа” гэсэн худалдан авагчдын сэтгэл гонсгорхон байдал хаа сайгүй.

Яг энэ өдрүүдэд Монголын брэндийн гэх бараг дэлгүүр болгон л “Black Friday” зарлаад байна. Хамгийн хөгийн нь сонгогдсон хэдэн бараандаа л хямдрал зарлажээ. Тэрхүү сонгогдсон гэх бараандаа санаанд оромгүй өндөр үнэ тавиад түүнээсээ “sale” зарласныгаа “Хар баасан гариг” гэж нэрлэчихсэн байж байх. Хүн тоож худалдаж авахгүй, хуучирсан загвар, агуулахын бараагаа худалдахын тулд манай дэлгүүрүүд Америкчуудын “Хар баасан гариг”-ийг ийн хуулбарлах нэрээр хулхи хямдралыг буй болгож, хүмүүсийг хуурч байгаа нь үнэхээр ичгүүртэй бус уу. Маргааш баасан гариг. Магадгүй та худалдан авалт хийхээр зэхэж байгаа бол ээнэ тал дээр сайн анхаараарай.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бороо(139.5.216.230) 2017 оны 11 сарын 23

Номин шиг тэнэг муухай шулаач компанм байхгүй Эрээний хужаа бараа Жийнсвэст гээд Урбантай адилхан хужаа бараанууд Монголд хийдэг ч гэх шиг шал худалч балиар юмнууд

0  |  0
соко(59.153.114.251) 2017 оны 11 сарын 23

худлаа хямдрал нэрээр худалдан авагчдыг хуурч байгаа газруудыг шалгаж хохирлыг нь барагдуулдаг худалдан авагчдыг хуурсан бол үйл ажилгааг нь зогсоодог ыолохгүй бол боохгүй болж байна даа хяналт тавих ёстой газрууд ажилаа сайн хийх хэрэгтэй

0  |  0
uzegch(43.228.128.195) 2017 оны 11 сарын 23

харин тиймээ ОЛЗ мн дээр да хүрээ зах дээр хосоороо 200000 д зарагддаг суудлын нэхий бүрээсийг 350000 гээд бас 180 д авч байсан 200 ншалавчийг 280 д гээд тавьчихсан тэгээд тэхнээсээ хямдрана гээд хүмүүсийг хуураад байгаа юм даа

0  |  0
Black prank(66.181.169.205) 2017 оны 11 сарын 23

ochihoo l baichihdaa l daa. Ochood baihaar hoorood baigaam shd

0  |  0
зочин(202.9.40.118) 2017 оны 11 сарын 23

Хямдрал гэж зарлах утсанд хямдралын мессеж ирэх зэргийг хэд хэдэн удаа хууртсанаас хойш би тоохоо байсан. Яваал очиход худал, хүн ирүүлэхийн тулд хулхидана. Өндөр үнэ нь буусан 5,10 хувь буусан гэж хулхидна. Хий дэмий явдал, цаг үрэхийн нэмэр.

0  |  0
зочин(202.9.40.118) 2017 оны 11 сарын 23

Хямдрал гэж зарлах утсанд хямдралын мессеж ирэх зэргийг хэд хэдэн удаа хууртсанаас хойш би тоохоо байсан. Яваал очиход худал, хүн ирүүлэхийн тулд хулхидана. Өндөр үнэ нь буусан 5,10 хувь буусан гэж хулхидна. Хий дэмий явдал, цаг үрэхийн нэмэр.

0  |  0
ххх(202.179.17.225) 2017 оны 11 сарын 23

Номин сүлжээ хамгийн их хулхддаг дэлгүүр

0  |  0
Top