МАН-ын Бага хурлын гишүүд сонгогдлоо

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 24

Монгол Ардын Намын XXVIII Их хурлаар Бага хурлын 369 гишүүнд 418 хүн өрсөлдөж хамгийн өндөр санал авсан 369 хүн сонгогдлоо. Хяналтын ерөнхий хорооны 15 гишүүнд 28 хүн өрсөлдөж хамгийн өндөр санал авсан 15 хүн сонгогдсон байна.

Яг одоо Монгол Ардын Намын Бага хурлын анхдугаар хуралдаан 369 хүний бүрэлдэхүүнтэйгээр Тусгаар тогтнолын ордонд хуралдаж байна.

Бага хурлаас МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгоно. Дүрмээр  "Ерөнхий нарийн бичгийн даргыг намын дарга нь санал болгодог". Мөн Бага хурлын гишүүдээс хэн нь ч заалнаас нэр дэвших боломжтой юм. 

Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
НАМ АХМАД ГИШҮҮН(139.5.216.214) 2017 оны 11 сарын 28

НАМ АХМАДУУДАА ХАРХАА БОЛИСОН БАГАБАНДИЙГ АНХ ТӨВ АЙМАГТ АЖИЛЛА БАЙХАД НЬ ХӨЛИЙГ НЬ ДӨРӨӨНД ГАРЫГ НЬ ГАНЗГАНД ХҮРГЭСЭН ХҮН БОЛ НАМЫН АХМАД ЗҮТГЭЛТЭН ХӨВСГӨЛ, ДУНДГОВЬ АЙМГИЙН ДАРГА МОСКВАД ЭЛЧИН КОНЁҮЛ БАЙСАН ОДОО 96 НАСЫГ ЗООГЛОЖ БУЙ ЦЭНДИЙН АДЬЯА ГУАЙ ЮМ ГЭТЭЛ ЭНЭ ХҮН ӨНӨӨДӨР ЯДАРЧ ХУУЧИН УГСАРМАЛ БАЙРАНД ХАРАХ ХҮНГҮЙ АМЬДАРЧ БАЙХАД ОГТ ТООДОГГҮЙ АЧ МЭДДЭГГҮЙ БАГАБАНДИ ӨӨРӨӨ САРД 100,000 ДОЛЛОРЫН ЦАЛИН ХУСЧААД СУУЖ БАЙХДАА ХЭНИЙ БУЯНД ӨДИЙ ЗЭРЭГТЭЙ ЯВААГАА САНАДАГ БОЛУУ ГЭР БҮЛ НЬ Ч БОДДОГ ШИНЖГҮЙ ШҮҮ ТИТЭМ ҮГЭНДЭЭ ЭНЭ ТАЛААР ИХ ЮМ БИЧДЭГ ӨӨРӨӨ ТҮҮНИЙГЭЭ ХЭРЭГЖҮҮЛДЭГ БАЙМААР ЮМ ККККККК

0  |  0
Top