МАН Хяналтын Ерөнхий хорооны гишүүдээ томиллоо

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 24

 

Улс төрийн ууган хүчин болох МАН-ын 28 дугаар Их хурал дөрвөн өдөр, дөрвөн шөнө үргэлжилж өчигдөр дууссан билээ.   Намын Их хурлаас  Хяналтын Ерөнхий хорооны 15  гишүүнийг сонгосон байна.  Уг хорооны гишүүнд нийт 28 хүн өрсөлдсөн аж.

 Шинээр томилогдсон гишүүдийн нэрс

    1. Ц.Сүхбаатар
    2. Т.Баасанцогт

    3. Ч.Нарантунгалаг

    4. О.Оюун

    5. Х.Болдмандал

    6. Д.Батбаатар

    7. Л.Дондог

    8. Ц.Төмөрхүү

    9. Х.Гэрэлт-Од

    10. Л.Дашмягмаржав

    11. Б.Баттүшиг

    12. Л.Цэнгүүнжав

    13. Б.Батсүрэн

    14. Ц.Сүхбаатар

    15. Ш.Алтанчимэг

Намын дүрэмд зааснаар "Хяналтын байгууллагын гишүүнээр сонгогдох намын гишүүн нь намд гишүүнээр элсээд таваас доошгүй жил болсон; гэмт хэрэг, ёс зүйн зөрчилд холбогдон ял шийтгэл хүлээж байгаагүй; ашиг сонирхлын зөрчилгүй; гучин нас хүрсэн; намын дүрмийг хэрэглэх мэдлэг чадвар сайтай намын гишүүн байх шаардлагыг хангасан байвал зохино.

 Хяналтын Ерөнхий Хорооны дарга болон аймаг, нийслэл, дүүргийн хяналтын хороодын дарга нар бүтэн орон тоогоор ажиллана. Хяналтын Ерөнхий Хорооны дарга намын Бага хурал, Удирдах Зөвлөлийн хуралдаанд; аймаг, нийслэл, дүүргийн хяналтын хороодын дарга аймаг, нийслэл, дүүргийн намын хорооны хуралдаанд тус тус зөвлөх эрхтэй оролцоно.

 Намын хяналтын байгууллагын эрх, үүрэг

34.1. Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хороо дараах эрх, үүрэгтэй
байна:

34.1.1. Намын дүрмийн биелэлтэд хяналт тавих;

34.1.2. Намын хүний нөөцийн  бодлогын хэрэгжилтэд хяналт тавих;

34.1.3. Намын байгууллагын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хяналт тавих;

34.1.4. Намын гишүүдээс гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх;

34.1.5. Нам, түүний гишүүдийн нэр төрийг хамгаалах, Монгол Ардын
Намын нэр хүндийг гутаан доромжлох зорилгоор тараасан мэдэгдэл, мэдээлэлд намын хэвлэл мэдээллийн албатай хамтран тухай бүр хариу өгөх;

34.1.6. Намаас хасагдсан гишүүний гомдлыг хянаж шийдвэрлэх;

34.1.7. Намын сонгуульт болон төрийн улс төрийн албан тушаалд
сонгогдох, томилогдох гишүүн, түүнчлэн намын Их, Бага хурлын хэлэлцэх асуудал, гарах шийдвэрийн талаар намын зохих шатны байгууллагад санал дүгнэлт оруулах;

 

 Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top