Засаг дарга С.Батболд хотын төсвийг танилцуулаагүй байна

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 24

   Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал өнөөдөр хуралдах ёстой ч ирц хүрээгүйгээс хурал эхлээгүй байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн 2018 оны төсвийн төслийг  хэлэлцэх юм. Гэвч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлийн 2018 оны төсвийн төслийг НИТХ-д оруулж, танилцуулаагүй байгаа аж. Төсвийн тухай хуулийн 8.5.1-д заасан хугацаанд буюу 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор НИТХ-д өргөн мэдүүлэх  ч одоо болтол  мэдүүлээгүй байна.

Ирэх сарын 5 гэхэд нийслэлийн ирэх оны төсвийг батлах ёстой. Төсвийг яаралтай оруулж ирэхийг НИТХ дахь АН-ын бүлгээс шаардаж буй юм. Нийслэлийн Засаг дарга С.Батболд ирэх оны төсвийг оруулж ирэхгүй байгаа шалтгаан нь тодорхойгүй байгаа юм.

Т.Түвшин

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(27.0.232.104) 2017 оны 11 сарын 24

Зэрэглэлийн хувьд Батболд урд урдны хотын даргын хийж чадаагүйг хийж байна.

0  |  0
zochin(165.227.166.88) 2017 оны 11 сарын 24

УБ-г эмх цэгцэнд нь оруулж Бат Үүлийн балагыг арилгаж байгаа хүн шүү.Бат Үүл хотын захиргааны байрыг зараад Голомтод өгсөн гэдгийг нь хэн ч яагаад сөхөхгүй байгаан? Гэр хорооллын дахин төлөвлөлт гээд олон хүний гудамжинд гаргасан байсаныг сая Батболд орон гэртэй болгож байсан

0  |  0
zochin(163.172.182.18) 2017 оны 11 сарын 24

УБ-чуудын төлөө маш зоригтой зоримог шийдвэрүүдийг гаргасан хүн шүүдээ. Шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, явган хүний болон машины хөдөлгөөний гарц орцыг хааж дураараа хашаа граш төлбөртэй зогсоол барисаныг болиулж хууль дүрэм үйлчилдэг гэдгийг харуулж чадаж байгаа Ганц хүн шүү дээ

0  |  0
zochin(163.172.182.18) 2017 оны 11 сарын 24

Олон олон зам уулзварууд шинэчлэгдэж нээж байна хот нэг үеээ бодвол нүдэнд харагдахуйц хөгжиж байна. Ер нь юуч хийгээгүй хүн өөгүй байдаг юм. Батболдоо хийгээд шүүмжлүүлээд байждээ амжилт хүсье.

0  |  0
zochin(158.69.68.226) 2017 оны 11 сарын 24

УИХ засгийн газрын гишүүд юу хийж байна вэ. Ард түмэн чинь бухимдалтай байна. Том том юм ярьж хуулийн өөрчлөлт гэж байхаар хот шиг нүдэнд харагдхаар ганц ч болтугай ажил хиймээр байна даа эрхэм гишүүдээ.

0  |  0
zochin(124.158.90.51) 2017 оны 11 сарын 24

Хотод ганц ажил хийж байгаана хотын дарга. УИХ засгийн газрын гишүүд юу хийж байна. Амаараа худлаа бүлт бүлт том юм ярьж хуулийн өөрчлөлт гэж байхаар хотын дарга шиг нүдэнд харагдахаар ганц ч болтугай ажил хиймээр байндаа эрхэм гишүүдээ.

0  |  0
СБД-ийн 4-р хороо(103.9.90.130) 2017 оны 11 сарын 24

Сүхбаатар дүүргийн 4 хорооны хажууд байгаа 18 дугаар байрны иргэд Орцны хаалга онгорхой, хагархай цонхтой өвөлжиж байна. СӨХ-өө анхаараач

0  |  0
zochin(66.181.177.121) 2017 оны 11 сарын 24

ene balai ajlaa ogood zailaasai

0  |  0
ИРГЭН(202.179.31.242) 2017 оны 11 сарын 24

БЗД 9-Р ХОРООНЫ ЗАМ ТАЛБАЙ ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ТОХИЖИЛТЫН АЖИЛ ЯАРАЛТАЙ ШААРДЛАГТАЙ БАЙНА ИРЭХ 2018 ОНЫ ТӨСӨВТ НАМЧИРХАЖ ТАЛЦАЛГҮЙ ШИЙДЭЖ ОРУУЛЖ ӨГӨӨЧ 42-Р ГУДАМЖНЫ ИРГЭД

0  |  0
Top