Хуурамч шүүх байгуулсан томоохон бүлэглэлийг илрүүлж, баривчилжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 24

Өөрсдийгөө бусдад “Шүүхийн албаны ажилтан” хэмээн итгүүлж, торгууль тавих замаар мөнгө угаадаг байсан гэмт хэргийн том бүлэглэлийг Камбожийн цагдаа нар илрүүлжээ. Дээрх хэрэгт сэжиглэж, Индонезид 170, Камбожид 166 этгээдийг баривчлан саатуулаад байгаа аж. Мөн Тайланд, Малайзид ч баривчилгаа явагджээ. Гэмт этгээдүүд хохирогчид гэр бүлийнх нь гишүүнд Шүүхээс оноосон торгуулийн талаар мэдэгдэж, торгуулийг даруй төлөхгүй бол хорих ял онооно гэж сүрдүүлдэг байсан гэнэ. 

Хохирогчдын тоо хэдэн мянгаар тоологдож байгаа бөгөөд хохирлын хэмжээ хэдэн саяар тооцогдоно гэж цагдаагийнхан мэдэгдэж байна. Малайзын “New Straits Times”-д мэдээлснээр тэдгээр луйварчид ихэвчлэн автомашин эзэмшигчдэд торгууль ноогдуулдаг байсан гэнэ.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bibli(66.181.183.56) 2017 оны 11 сарын 24

MUU ERIIN SUNSNUUD GADAADAD AIMAR MONGOLD BURHAN SHASHIN SAIN HOGJSON BAIDAG AMAR TAIVAN

0  |  0
Top