Интерполоор эрэн сурвалжилж байгаа Тайландын ерөнхий сайд асан Чинаватра Монголд чөлөөтэй зугаалж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 19

Татвараас зайлсхийсэн, авлига хээл хахууль авсан, сонгууль будлиантуулсан, хэвлэлийн эрх чөлөөг хаан боогдуулсан, бослого тэмцлийг санхүүжүүлсэн гэх үндэслэлээр  эрүүгийн хэрэгт татагдсан Тайландын ерөнхий сайд асан Таксин Чинаватра Монголд чөлөөтэй зугаалж байна. Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан тэрээр Монголд ирж, очин чөлөөтэй явааг анзаарч, манай тагнуулынхан хараандаа аваад байгаа аж.  Манай улсын хууль хяналтын байгууллагынхан интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа гэмт этгээдийг яагаад барьж аваагүй вэ гэдэг асуулт гарч ирж байна. Таксин Чинаватраг олон улсад хязгаарлагдмал хүрээнд эрэн сурвалжилж байгаа бөгөөд үүнд нь манай улс хамаарахгүй учраас түүнийг баривчлах эрх байхгүй аж. Түүгээр ч зогсохгүй Таксин Чинаватра виз хүссэн зөвшөөрлөө  манай улсад хуулийн дагуу гаргасан тул татгалзах шалтгаан байхгүй гэдгийг холбогдох албаныхан хэлжээ.

Тайландын хамгийн өндөр албан тушаалыг хашиж байсан тэрээр энэ сарын 15-нд  Монголд гурав дахь удаагаа ирж, хаа сайгүй чөлөөтэй явж байна. Тэрээр 5-р сарын 17-ны орой 1000 гэрэлт зул өргөх ёслолд оролцож, Төв цэнгэлдэх хүрээлэнд хурсан олны өмнө үг хэлсэн юм.  Түүнийг олон улсад "Монголд орогнож байна" хэмээн албан ёсоор дүгнэжээ.  

 

Сэтгүүлч Б.Сараа

Zindaa.mn - Үндэсний чөлөөт мэдээллийн портал


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top