Оюутолгойн гэрээ дөрвөн тэрбум ам.долларын өр нэмэгдүүлэв

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 06

ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ 

ДӨРВӨН ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ӨР НЭМЭГДҮҮЛЭВ

2009 – 2017 он:

Оюутолгойн ордыг нээснээс хойш улсын эдийн засаг сэргэх нь, одоо л монголчууд сайхан амьдрах нь гэсэн итгэл найдвар төрж байлаа. “Эрдэнэт” үйлдвэрээс гурав дахин их зэсийн нөөцтэй, баяжмал дахь зэсийн агуулах хэмжээ нь илүү гэх зэргээр магтацгааж байв. Гэвч “Долоо хэмжиж нэг огтлох” ёстой байсан Оюутолгойн гэрээг нэг л өдөр төвөггүйхэн батлачихсан. 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, (тухайн үеийн) Ерөнхий сайд С.Баяр, Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, хөрөнгө оруулагч талаас Айвенхоу Майнз Лимитед болон Рио Тинто компаниуд гэрээ байгуулав. Гэрээгээр анхны хөрөнгө оруулалтын хэмжээг 4.1 тэрбум доллар гэж тусгав. Гэхдээ энэ тоо 2012 оны 2 дугаар улирлын эцэс гэхэд 1.1 тэрбум ам.доллараар нэмэгдэж 5.2 тэрбум ам.доллар болсон юм. Баялгаа эргэлтэнд оруулсан Монгол Улс Оюутолгойн 34 хувийг эзэмшиж, урьдчилгаа төлбөрт 250 сая ам.доллар авахаар тохиров. Гэрээ байгуулагдсанаас хойш зургаан жилийн хугацаа өнгөрөхөд, Оюутолгой компани Монгол Улсын Засгийн газарт төлсөн татвар, хураамж, ажиллагсдын цалин, ханган нийлүүлэгчдээс худалдан авсан бараа, үйлчилгээний төлбөр зэрэгт нийт 5.5 тэрбум орчим ам.доллар зарцуулсан аж. Оюутолгойн хөрөнгө оруулагчид ингэж тайлбарласан билээ. Анх 4.4 тэрбумын хөрөнгө оруулалт оруулна гэж байсан менежментийн баг, Рио Тинто яахаараа 5.5 тэрбум төгрөг зарцуулчихав. Монголын тал шалгаад үзэхээр хоёр тэрбум долларыг хэрхэн зарцуулсан нь тодорхойгүй, Рио Тинто баримт гаргаж нотолж чадаагүй юм. Гэвч Рио Тинто 5.5 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн гэж гүрийсээр 2015 онтой золгож, Оюутолгой компани гүний уурхайгаа ашиглалтад оруулах болсноо мэдэгдэв. Иймд дахин хөрөнгө оруулалт шаардлагатай болжээ. Ингээд алдарт Дубайн гэрээг 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдөр үзэглэх нь тэр. Оюутолгойн гүний уурхайг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээнд тусгаснаар 4.4 тэрбум ам.долларыг зээлээр АНУ, Канад, Австралийн засгийн газрын харьяаны экспортын зээлийн агентлагууд болон арилжааны банкуудаас авахаар шийдвэрлэжээ. Энэхүү хөрөнгө оруулалтын хэмжээг 6 тэрбум ам.доллар болгож нэмэгдүүлэх боломжтой гэж тохирчээ. Ч.Сайханбилэгийн Засгийн газар гүний уурхайн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэснээрээ өмнөх 5.5 тэрбумын хөрөнгө оруулалтын зарцуулалт хийсэн гэх Рио Тинтогийн тулгалтыг хүлээн зөвшөөрсөн хэрэг байлаа. Үндэслэлгүйгээр 2 тэрбум долларыг Оюутолгой зарцуулсан болж, 34 хувийг эзэмшиж буй Монгол Улс дахин 6 тэрбум ам.доллараас өөрийн хувь хэмжээгээрээ төлөх болов. Үүний тал хувийг нь одоо зарцуулчихсан байгаа. Нийт хөрөнгө оруулалтын 11.5 тэрбум долларын 34 хувийг Монгол Улс хөрөнгө оруулна гэж үзэхээр 3.9 тэрбум доллар ажээ. Зээлийн хүү нь жилийн 5 хувь. “Ногоон”-ы үнэ өдөр бүр өндөрөө авч байгаа энэ үед Монгол Улсын төлөх мөнгөний хэмжээ нэмэгдэж таарна. Тэгэхээр дор хаяж 4 тэрбум ам.доллар хол давсан үнийг бид төлж таарах болоод байна. Баялгаараа бид төлсөөр ч ирлээ.

НИЙТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН 11.5 ТЭРБУМ ДОЛЛАРЫН 34 ХУВИЙГ МОНГОЛ УЛС ХӨРӨНГӨ ОРУУЛНА ГЭЖ ҮЗЭХЭЭР 3.9 ТЭРБУМ ДОЛЛАР АЖЭЭ

С.БАЯРЦОГТ: ҮЕ ҮЕИЙН МОНГОЛЧУУД ОЮУТОЛГОЙН ҮР ӨГӨӨЖИЙГ МЭДЭРНЭ

Оюутолгой бол Монголын эдийн засгийн амин чухал хөдөлгүүр. Оюутолгойн гэрээ бол маш сайн хийгдсэн. Би өөрөө хийсэн учраас хэлж байгаа юм биш. Гэрээ хийсний дараа ОУВС, судалгааны тинк танк, хөндлөнгийн шинжээчид зэрэг маш олон хүмүүс энэ гэрээн дээр судалгаа хийсэн байдаг. Тэр судалгаа болгон дээр хууль, эрх зүйн орчиндоо маш сайн хийгдсэн гэрээ байна гэж дүгнэсэн. Үе үеийн монголчууд энэ төслийн үр өгөөжийг мэдэрнэ. Оюутолгойг зөвхөн мөнгө гэж харахаас гадна бас мөнгөөр илэрхийлж болохгүй маш том асуудал цаана нь явж буйг олж хараарай. Өөрөөр хэлбэл, гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татаж чадсанаараа Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг эдийн засгийн аргаар баталгаажуулж чадсан маш том төсөл. Дээрээс нь олон улсын маш сайн менежментийг Монголд оруулж ирж байгаа. Гаднын хөрөнгө оруулалтыг Монгол руу татаж байгаа. Дэлхийн уул уурхайн салбарын номер хоёр компани “Рио-Тинто” Монголд хөрөнгө оруулалт хийж байна гэдэг өөрөө цэвэр уриа, сурталчилгаа болж байгаа юм. Үүнийг харлуулах гэж байгаа бол би тэр хүмүүсийг Монгол Улсын эсрэг үйл ажиллагаа явуулж байна гэж хэлнэ.

(News.mn 2017.01.13)

ОЮУТОЛГОЙГООС МОНГОЛЧУУДАД ЮУ ҮЛДЭХ ВЭ?

Бид Оюутолгойн гэрээнээс ашиг биш, алдагдал хүлээсэн нь илэрхий болов. Урьдчилгаанд авсан 250 сая ам.доллараар Монгол Улс сонгуульдаад л дууссан. УИХ- ын 2008 оны сонгуульд МАН 1,5 сая, АН нэг сая төгрөг ард түмэндээ баялгаасаа хүртээнэ гэж амласан ёсоор хамтарсан Засгийн газар тараасан. Оюутолгой компани 2020 оноос гүний уурхайг ашиглалтад оруулах ч Монгол Улс 2040 он хүртэл Оюутолгойгоос татвар авахгүй, ямар нэгэн ашиг хүртэхгүй гэж манай эдийн засагчид онцолж байна. Оюутолгойн 34 хувийг эзэмшигчийн хувьд 4 тэрбум гаруй ам.долларын өрөө төлсөөр ийнхүү 2048 он хүртэл гар дээрээ ганц зоос ч тавихгүй ажээ. Оюутолгойн төсөлд нийт зарцуулагдах хөрөнгө оруулагчдын зээл болох 11.5 тэрбум доллар (одоогийн байдлаар) – ыг Монголын баялгаар төлж дуусах нь хөдөлшгүй үнэн юм. 2050 он гэхэд Оюутолгой ордын гол нөөц шавхагдана гэж манай учир мэдэх геологичид өгүүлдэг. Бүтээн байгуулалт гэх зүйл Оюутолгойд үлдэхгүй. Хэнд ч хэрэггүй хэдэн цэнхэр сэндвичэн барилга л өмнийн говьд үлдэнэ. Усгүй говьд, ухсан нүх, урагдсан “сэтгэл”- ээс өөр юу ч үлдэхгүй. Уг нь Оюутолгойн ордыг хөрөнгө оруулагч нарт 100 хувь өгөөд татвараа өндөрхөн шиг аваад явсан бол Монголд ашигтай тусах байсан ч гэх хүмүүс бий.

Нийтлэлч Т.Амартүвшин

Нийтлэлийн нэгдүгээр хэсэг: Оросын их өрөөр Монголд хийсэн бүтээн байгуулалт

Нийтлэлийн хоёрдугаар хэсэг: Оюутолгойн гэрээ дөрвөн тэрбум ам.долларын өр нэмэгдүүлэв

2017-01 сар. “Зиндаа” сэтгүүл №2 /502/

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(71.202.208.226) 2017 оны 12 сарын 30

Энэ гэрээг хэзээ шинчлэх юм бэ?

0  |  0
Чимээ(112.72.11.104) 2017 оны 12 сарын 29

Гэрээг нэн дариу хүчингүй болгож гэрээ хийсэн, ийм болгосон малнуудыг цаазаар авах ёстой. Улс гэж байгаа бол дээдсүүд нь ажлаа хий . Чадахгүй бол ард иргэд босох цаг ирлээ.

0  |  0
Bold(103.212.119.18) 2017 оны 12 сарын 07

Oo yamar bandiinyum be

0  |  0
монгол(202.131.236.250) 2017 оны 12 сарын 07

Баярцогт , Баяр ,Зоригт,Гансүх нарыг цаазлах хэрэгтэй

0  |  0
Zochin(103.57.94.61) 2017 оны 12 сарын 06

Iim bga yum da ashiggui yum gereeg tsutslah hregtei gonshignoo l baihiin shuud tsutsalcha ch

0  |  0
Зад авнааа(103.57.93.95) 2017 оны 12 сарын 06

Наймаа хулээгдэх ашгаараа бус худалдааны ашгаа дор хувааж эрх ашгаа харилцан хамгаалж хундэтгэн уздэг ургэлжлэх процесс Гэтэл Монголыг ирээдуй гэдэг далбаандор бид алийн болгон доромжлуулж луйвардуулах болж бна аа?! Арайл бус уу !!! Холбогдох Албан тушаалтнуудтай хариуцлага тооцох цаг Асуй!!!

0  |  0
aa(103.212.119.111) 2017 оны 12 сарын 06

уурхай нь баригдаж дуусаагүй л байна. Худгаа ухаж дуусаагүй байж ус нэхдэг хаанахын ёс вэ.

0  |  0
ха хө хэ(103.212.118.207) 2017 оны 12 сарын 06

Даахгүй нохой яс цуглуулна аа гэж

0  |  0
Top