Ерөнхийлөгч таван удаа хориг тавибал УИХ тарахад хүрнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 08

        

Улсын их хурал 11 сарын 14-нд “2018 оны төсвийн тухай хууль”-ийг баталсан ч 29-ний өдөр Ерөнхийлөгч танилцаж, хариуг илгээсэн. Хариу нь мэдээж “хориг”. Ерөнхийлөгч Х.Баттулгын сайн хийж байгаа ажил нь ямар ч шинэ хуульд хориг тавьж буй явдал юм. Харин аль ч хориг нь  хотын гудамжны зүлэгжүүлэлтнийг хамгаалсан хайсан хашааны үүргийг ч үл гүйцэтгэж байх шиг. Ямар ч хоригийг нь  УИХ-аар хэлэлцээд л инээд алдацгаан хуучин хэвээр нь батлацгаахыг хоёронтоо харлаа. Гурав дахь хориг ч мөн ойлгомжтой. Цаг алдах төдий л саад, хохирол учруулна. Гэлээ гээд Ерөнхийлөгч уйдаж, залхахгүй нь лавтай. Дараа дараагийнхаа хориг хаалтыг юунд хийхээ /өөрөө биш ч намын нөхөд нь/  бодож л байгаа.

 Уг нь Ерөнхийлөгчийн хориг бол зааны хөлд хулганы хавх тавихтай адил ойлгомжтой, инээдтэй зүйл л дээ. Гэхдээ бас шаардлагатай, хэрэгтэй болоод л хориг тавьж байгаа. Ерөнхийлөгчийн хоригийг таваас дээш хугацаагаар эсэргүүцсэн тохиолдолд, УИХ-ыг тараах, эсэх асуудлыг ард нийтээр хэлэлцүүлэх тухай хуулийн заалт бий. Одоо ердөө хоёр удаагийн хоригийг үл тоох эрх УИХ дахь МАН-ын гишүүдэд үлдэж. Ерөнхийлөгчийн хориг тавьдаг эрх хэмжээг алга болгохыг ч МАН-ын зарим гишүүн санаархаж ярьж явах болсон нь нууц биш.

  Мэдээж өөрт нь ашигтай шинэ гарц нээгдэх боломж харагдаад байгаа болохоор тэр биз. Ерөнхийлөгчид хуулиар олгогдсон цөөхөн эрх мэдлийн нэг бол УИХ-аас батлагладсан хууль болон, зарим зүйлд хориг тавих тухай Үндсэн хуулийн заалт юм. Энэ эрх нь хумигдвал Ерөнхийлөгч гоё ширээнийн ард суух, баяр наадам цагаан сараар ард түмэн рүүгээ гараа даллаж ярвайсхийж мэндэлдэг эрхийг л эдлэнэ. Өөрөөр хэлбэл Богд хааны амьдралын сүүлийн мөчийнх шиг л хувь заяа түүнд оногдох юм. Ямартаа ч тэрбээр өөрийн эрхээ эдлэн гурван удаа хориг тавилаа. Энэ удаад Ерөнхийлөгч,  2018 оны төслийн тухай хуулийг эсэргүүцсэний шалтгаан нь,

 Нэгдүгээрт. Олон улсын валютын сангийн шаардлагаар Монгол Улсын хуулиудыг зөрчиж, 2016 оны улсын төсвийн зарлага дээр Монгол Улсын Хөгжлийн банк болон Төрийн банкнаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон арилжааны зээлийг нэмэн хамруулж, нэгдсэн төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 14.3 хувьд хүргэсэн гэдэг үндэслэл аж.

Хоёрдугаарт, Төсвийн хэлэлцүүлгийн үед гэнэт 58 тэрбум төгрөгийн зардал бүхий 125 төрлийн хууль зөрчсөн, зураг төсөвгүй байж болох хөрөнгө оруулалт нэмэгдсэнийг олон нийт  “УИХ-ын гишүүний 3 тэрбум” хэмээн нэрлэж байгааг анхаарах ёстой гэж үзжээ   

Гуравдугаарт, Эдийн засгийн нөхцөл байдал хүнд гэдгээр далимдуулан Ард иргэдийн нуруунд ачааны хүндийг үүрүүлж байгаа бөгөөд 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс цалин болон түүнтэй адилтгах орлогоос 10-25 хувийн татвар авах хууль үйлчилж эхэлнэ.

 

Дөрөвдүгээрт, Төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын арга хэмжээний зардал 2017 оны анх батлагдсан дүнгээс 475.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн, зөвхөн тоног төхөөрөмжийн худалдан авалтын зардал өмнөх оныхоос 192.9 тэрбум төгрөгөөр өссөн зэрэг анхаарч авч үзэх ёстой олон асуудал 2018 оны төсөвт туссан.   

 Тавдугаарт, 2018 онд төсвийн орлого 5.2 их наяд төгрөгт хүрч 2012-2016 оны үеийн төсвийн зарлагын дээд хэмжээтэй тэнцсэн нь алдагдалгүй төсөв батлах боломжийг бүрэн бүрдүүлж байгаа явдал гэж харагдаж байгаа явдал юм.

 Ерөнхийлөгчийн энэ хориг үндэстэй хэдий ч  ямар ч саадгүйгээр батлагдаад хууль хэрэгжиж эхэлнэ. УИХ-ын гишүүдийн эрх мэдлийн хугацааг хэлэлцэх асуудал ард нийтийн эрхэнд шилжихэд хүрэх нөхцөл байдал үүсэх цаг хугацаа ойртож байх шиг. Энэ тухай МАН-ын нөхөд дотроо нэгийн бодож суугаа биз. АН, МАН хоёрын улс төрийн нүүдэл 65:10 гэсэн харьцаатай үргэлжилж байгаа. Ерөнхийлөгчийн гол тоглогч мэт харагдаж буй ч гар нь л нүүдэл хийж, АН-ын бүх гишүүд хаашаа нүүхийг нь зааж байх шиг. Гэхдээ тэд болж өгвөл “хориг”, “хориг” гэдэг үгийг л давтаж, МАН-ыг буланд шахах тактик боловсруулсан гэлтэй. Магадгүй энэ үүрэггүй хоригийн үр дүн өнөөдөр биш юмаа гэхэд 2020 онд гарна гэж тэд тооцоолоод байх шиг.    

З.Говьсайхан

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 26 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Са ах(66.181.160.17) 2017 оны 12 сарын 11

УИХ баталсан төрийн албаны хууль,засаг захиргаа нутаг дэсгэрийн тухай хууль хоорондоо зөрчилдсөн орон нутгийн өөрөө удирдах байгууллагшыг улс төржүүлэн давхар дээлтэй төрийн албан хаагчид бий болох нөхцөлийг бүрдүүлсэн.одоо төрийн албанд МАН- цүнх баригчид байгаа цагт яавч зөвшөөрч болохгүй Ерөнхийлөгч хориг тавих хэрэгтэй.

0  |  0
Зочин(103.212.117.74) 2017 оны 12 сарын 11

Төрийн тогтолцоо ,үндсэн хуулийн дагуу явахгүй болсон нь батлагдаж бна.2л зам үлдлээ.1-рт яг энэ парламентийн үед зоригтой үндсэн хуулийн өөрчлөлт хийж ерөнхийлөгчийн юм уу эсвэл хүчтэй ер.сайдын засаглалд шилжих эрх барих хугацааг 5-6 жил болгох.2рт хувьсгал гарч улс төрийн нэг лидерийг төрүүлж улс орныг парламентийн засаглалаас салгаж хүчтэй төвлөрсөн удирдлагад шилжүүлэх

0  |  0
ЗОЧИН(202.9.44.66) 2017 оны 12 сарын 10

ТӨРИЙНХӨӨ ТОГТОЛЦООГ ӨӨРЧЛӨХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ УИХ-ЫН ГИШҮҮД НЬ НАМААР ТҮРҮҮ БАРЬЖ СОНГОГДСОН ЗАРИМ НЬ НАСААРАА СУУДАЛД ШИГДЛЭЭ ОДОО ИЙМ ХҮМҮҮС ЮУ ХИЙХ ВЭ ДЭЭ ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ ГЭДЭГ НЬ ТОДОРХОЙ БНА ДАРААГИЙН СОНГУУЛЬД ЯМАР Ч НАМД ГИШҮҮН БУС АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛГҮЙ УУЛ УУРХАЙГҮЙ ХҮМҮҮСИЙГ СОНГУУЛЬД ОРУУЛДАГ БОЛГОЁ ТӨРИЙН ХУУЛЬ УИХ-Д ЖИРИЙН ИРГЭНД АДИЛХАН Л ҮЙЛЧИЛДЭГ БАЙХ ЁСТОЙ ТЭГЭЖ БАЙЖ ТӨР ЭРҮҮЛЖИНЭ.

0  |  0
Zochin(118.143.155.192) 2017 оны 12 сарын 10

Buruu uymand horig tavihgui tegeed evlereed haraad suuj medeej bolohgui,yadahnaa daraa n ard tumen yadahnaa horig tavij bhgui yasin gej am asuuh blgui

0  |  0
darvin(202.55.180.2) 2017 оны 12 сарын 09

Eronhiilogcgchiin zov ih hural ingej ulciin tocobiig aldagdald oruulj oorcdiinhoo ymba erh ashigiig bodood baival tarcan deer bas ene ih hurald baigaa ofshortonguudiig huuliin hariutslaga tootsoj Mongol orornd ediin zacgiin hyraliig taclan zogcooh bolomjtoi

0  |  0
darvin(202.55.180.2) 2017 оны 12 сарын 09

Eronhiilogcgchiin zov ih hural ingej ulciin tocobiig aldagdald oruulj oorcdiinhoo ymba erh ashigiig bodood baival tarcan deer bas ene ih hurald baigaa ofshortonguudiig huuliin hariutslaga tootsoj Mongol orornd ediin zacgiin hyraliig taclan zogcooh bolomjtoi

0  |  0
зочин (202.72.240.5) 2017 оны 12 сарын 09

хүмүүсийг ажлыг нь хийлгэ шал онигоотой юмаа

0  |  0
Zochin(211.243.52.168) 2017 оны 12 сарын 09

UIH iig taraaval taarna taarsan shuudainuud.Tertei tergui 2020 ond songuuliar edgeer humuusiig songohgui ni oilgomjtoi.MAN-d baigaa humuus songogdohoorgui oorsdiigoo haruullaa.

0  |  0
Сэтгэгдэл(202.21.106.165) 2017 оны 12 сарын 09

Рамгийн том аюул дагуулсан. Ьуйлд нь хүргэх корилго тавьсан УИХ тараах нь зөв юуч хийсэнгүй оффшор дахь мөнгөө авчирарын оронд татвар нэмж бна

0  |  0
зочин(202.9.41.150) 2017 оны 12 сарын 09

Хурдан тарааж дахин сонгууль Нямдорж тэргүүтэй ордны бузруудыг хөөж зайлуулаад бүгдийг гадаад гарах эрхийг хорьж байгаад нэг бүрчлэн нарийн сайн шалгах мөн оффшорт нуусан мөнгийг бизнес хийдэг төрд ажилдаг гэж ялгахгүйгээр нь их бага гэлгүй монголд оруулж ирүүлэх нь зүйтэй байх.

0  |  0
zochin(185.39.141.2) 2017 оны 12 сарын 09

taraa . naad 65 yanhan arhichin tonuulchin deeremchin opshorchin boov gudragch ulungvvdiig baidqg gazar ni zal .

0  |  0
Саша(103.57.92.29) 2017 оны 12 сарын 08

Ээ юү мэднэм бэ

0  |  0
Болдко(139.5.217.252) 2017 оны 12 сарын 08

Хамгийн аймшигтай УИХ! аль болох хурдан тар!

0  |  0
바이라(220.118.230.231) 2017 оны 12 сарын 08

Ih hurliig taraah n zov mongold parlamtiin zasaglal hereggui gedeg n todorhoi haragdaj bn.

0  |  0
Зочин(202.9.43.44) 2017 оны 12 сарын 08

Хориг тавих нь зөвөө. Энэ үрэлгэн төсвийг хянах шаардлагатай. Үүнээс болж ард түмний нуруун дээр байдаг ачаа даах аргагүй болно. Баячууд баяжина. Баяжихын төлөө тэд яахаас ч буцахгүй зүтгэж байна. Төсвийн алдагдлыг улам их болгож, идэх мөнгөө гаргаж авах гэж улайрч байна. Үйл ажиллагааг нь харвал УИХ тарах нь зөв. Гэхдээ дараагийн УИХ-ыг бүрдүүлэх зардал нь дэндүү өндөр болохоор хэцүү л юмдаа. УИХ бүр учраа олохоо байсан юмуу, МАН-ынх л бол юуг ч уучилдаг юмуу? Жаахан ёс зүйтэй баймаар. АНУ-ын Сенатор эмэгтэй хүнд зөвшөөрөлгүй гар хүрч үнссэн гээд огцорсон байна шүү дээ. Гэтэл...

0  |  0
zov(150.129.141.7) 2017 оны 12 сарын 08

Tegeed 20 on xvrtel ard tvmnii mongr oorsdiixoo uuj idsen mongo tvlvvlne gesn vg eniig zvgr xaraad evlerch bga bol xoxino gj xelie bid oorsdo l xoxirno ard tvmeen

0  |  0
zovoo(150.129.141.7) 2017 оны 12 сарын 08

tarsan deer yu CH. Xiidgvi xvmvvsr yadiin gadaad orond tarj bolj bxad manaid yagaad liuvarchid nasaaraa ix xurald suuj bgaa ym be ene xeden yumnuudiig zuragtr xutsxiig ni xarxaas durgvi xvrch bn yumtaibayar enxbold nyamdorj gex met xvmvvs z enxbold bn ed naraas vnxeer ard tvmen zalxaj bgaa shvv

0  |  0
zov(150.129.141.7) 2017 оны 12 сарын 08

Ugaas ene ix xurald bgaa xvmvvs uuj idej bgaa bolxs arc tvmend uych xiisengvi yagaad tarj boldgvim be tarwal taarnaa demjij bn orond ni bolovsrolt medlegt zaluuchuud ochnoon bii buyan jagaag ix xurald oruulmr bx ym suudalt bolgomr bgaa ym yaralt tegexgvi bol 20onii songuuli xvleegd yaj uuj idxee l bodoj suugaa

0  |  0
huuu(41.85.161.135) 2017 оны 12 сарын 08

БИДНИЙ БОЛОХ БОЛОМЖ. Банкууд хүүгийн хэмжээг дахин тогтоож болохгүй. Зах зээл дээр хамгийн бага үнийг тохиролцохын тулд бид таны үйлчилгээ юм. Зээлээ зөв цагт шинэчилж, хамгийн сайн тохирол олох. Өөрийн хөрөнгийг оновчтой болго! Танд өгөх хамгийн сайн санал бидэнд байна. Олон банкнаас татгалзсан уу? Танай өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Холбоо барих: WhatsApp: 33644664081 ayudaentreparticular@gmail.com ayudaentreparticular@gmail.com

0  |  0
Зочин(66.181.161.19) 2017 оны 12 сарын 08

Тэрнээс нь өмна уих Женког аваад хаяхаа мэдэх байлгүйдээ АНгийнхан арай эрт баярлаад байнуудаа

0  |  0
Zochin (27.123.214.102) 2017 оны 12 сарын 08

Taraasai bilee. Eronhiilogch bas

0  |  0
Z(27.123.214.110) 2017 оны 12 сарын 08

Erunhiilegch boliosoi. Teneg ym shig

0  |  0
ZOCHIN(112.72.11.111) 2017 оны 12 сарын 08

TIIM BOL 5 UDAA BUTSAAGAAD ENE PARLIAMENTIIG TARAAVAL TAARNA.NEG L IH ZEEL TAVIJ OORSDIINHOO KOMPANIUDAAD HORONGO ORUULALT HIIH GEJ L GARDAG HUMUUS ,BAISNAAS BAIGAAGUI N DEER.UGAASAA UTAANAASAA SALGAJ CHADAHGUI ,BOHIR BAIGUULAMJAA SHINECHILJ CHADAHGUI BOL ARD TUMEN UDIRDAJ YADGIIN.TER TUSMAA 3HAN SAYA ARD TUMNIIG SHDEE 76n SHUNALTAI MALNUUDAA.

0  |  0
zochin(103.212.118.125) 2017 оны 12 сарын 08

erunhiilugchuu tani yanziig uzeed bgaa yum bishuu

0  |  0
Уншигч(27.123.212.136) 2017 оны 12 сарын 08

Хаха Галзуу хүний өдрийн тэмдэглэл гэдэг шиг марзан тэнэг юм бичдэг гар байна. Ямар ч логикгүй, хууль зүйн үндэслэлгүй зүйл бичих юм.

0  |  0
Top