Сангийн яамны байр суурь эрс өөрчлөгджээ

2017 оны 12 сарын 08

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Сангийн яам руу Монгол Улс Европын Холбооны хар жагсаалтад орохоос 4 сарын өмнө буюу 2017 оны 8 дугаар сарын 4-нд албан бичиг явуулж байжээ. Энэ бичгийн зорилго нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг үндэстэн дамнасан корпорацууд (жишээ нь: Рио Тинто)-аас татвараа бүрэн авахын тулд BEPS (Base Erosion Profit Shifting буюу “Татварын Суурийг Багасгаж Ашгийг Гувчуулах) төсөлд яаралтай нэгдэн орохыг санал болгосон хүсэлт байсан юм.

Уг хүсэлтийн хариуг Сангийн яамнаас 2017 оны 9 дүгээр сарын 1-нд ирүүлсэн бөгөөд хариуг доор хавсаргасан албан бичгээс харж болно.

Гэтэл шинэ Засгийн газар гарснаас хойш Европын холбооны зөвлөлийн Ёс зүйн бүлгийн даргад 2017 оны 11 дүгээр сарын 29-нд бичсэн захидлаас нь харахад ердөө 4 сарын дотор Сангийн яамны байр суурь эрс өөрчлөгдсөн байгаа юм. /Захидлын агуулгыг орчуулгаас уншина уу/

Монгол Улсын ажил, бодлого зарчим дээр суурилан улс орны язгуур эрх ашгийн төлөө байх ёстой атал тухайн үеийн сайдаасаа хамааран явагдах учиргүй юм.

САНГИЙН ЯАМНЫ БАЙР СУУРЬ БҮХИЙ ХАРИУ ЗАХИДЛЫГ ОРЧУУЛАВ.

Утга: OECD - Эдийн засгийн хамтын Ажиллагаа Хөгжлийн Байгууллага (ЭЗХАХБ)-ын Глобал форумын BEPS ба MAC (Multilateral Agreement Convention – Олон талт Хэлэлцээрийн Конвенц) -ийн талаарх Сангийн яамны байр суурь

Би таны 2017 оны 10-р сарын 23-ны өдрийн захидалд хариу бичиж байна.
Мэдээлэл харилцан солилцох, BEPS-ийн санаачилгыг нэвтрүүлэх замаар татвараас зайлсхийх явдлыг таслан зогсоох, татварын бааз суурийг хамгаалахын төлөө ЭЗХАХБ-ын хичээл зүтгэлийг Монгол улсын Сангийн яам өндөр үнэлж дэмжсэн.

Бид, Глобал форумын эхэлсэн цагаас хойших үйл ажиллагаа, үр дүнг идэвхтэй хянан ажиглаж байна. Монгол Улсын Сангийн яамны хувьд форумын үзэл санааг дэмжиж, 2017 оны 10 дугаар сард Тбилис хотноо болсон Глобал форумын бүсийн уулзалтад төлөөлөгчдөө явуулж форумын ажилтнуудтай харилцаа холбоогоо өргөжүүлсэн. Бид Форумд нэгдэхэд тавигдсан шаардлагуудыг хянан үзэж Форумд оролцохын тулд авах арга хэмжээнүүдийг нягталж байна.

Гэсэн хэдий ч, Глобал форумын санаачилгыг хэрэгжүүлэхэд хоёр үндсэн саад байна. Нэгдүгээрт, манай улсын хууль тогтоомжоор, Монгол Улсын татварын албаны банкны мэдээлэл авах боломж нь хязгаарлагдмал учраас Форумын шаардлагад нийцэхгүй байна. Хоёрдугаарт, Монголын татварын системийн техникийн дэд бүтэц, аюулгүй байдал нь Форумын стандартыг дагаж мөрдөхөд хангалтгүй байна.

Үүний зэрэгцээ, бид татварын гол гол хуулиудаа шинэчлэх хуулийн төсөл боловсруулж байгаа бөгөөд үүнд Форумын шаардлагатай холбоотой заалтуудыг тусгасан. Форумд нэгдэхийн ач холбогдлыг бид ойлгож байгаа бөгөөд нэгдэх асуудлаар Засгийн газар ба УИХ-ын шатанд эцсийн шийдвэр гарахыг хүлээж байна. Бид Глобал форумын нарийн бичгийн дарга нарын газраас зохион байгуулж буй танилцуулах хөтөлбөрийг явуулж Глобал форумыг сонирхож байгаагаа илэрхийлэн албан ёсоор захидал хүргүүлэн нэгдэнэ. Нэгэнт Глобал форум ба MAC нь хамтдаа тул, улмаар бид гарын үзэг зурж соёрхон батална гэж бодож байна.

BEPS-ийн Хамаарах хүрээний гишүүнчлэлтэй холбоотой асуудлаар зарим зүйлд бид эргэлзэж байна. BEPS-ийн хэрэгжилт нь хөгжиж буй орнуудын татварын байгууллагуудын хувьд төвөгтэй учраас BEPS-ийн Хамрах хүрээний гишүүнчлэлд оролцох хүсэлт гаргах нь Монголын татварын албанд бэрхшээлтэй байх болно. Бид BEPS-ийн зарим үйл ажиллагааг удирдан явуулж чадах хүртэлх хэмжээндээ дотоодын хууль тогтоомждоо шинэчлэн нэгтгэж байна. Цаашид BEPS-ийн үйл ажиллагаанд нэмэлт үнэлгээ хийх болно. Иймд бид энэ цаг үед Хамрах хүрээнд нэгдэж чадахгүй.

Хүндэтгэсэн,
БУЛГАНТУЯА Хүрэлбаатар
Сангийн Яамны Дэд сайд




Эх сурвалж: president.mn

 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Г. батжаргал(66.181.189.214) 2017 оны 12 сарын 09

Энэ хүүхэн чинь ерөнхийлөгчид нэг өөр утгатай, Европын холбоонд түүнээсээ өөр утгатай захидал явуулсан байна шүүдээ. өөрөөр хэлбэл энэ асуудлыг Монгол авч үзэхэд хүндрэлтэй тул оффшорын эсрэг уг холбоонд нэгдэх боломжгүй гэсэн аьлаа ерөнхийлөгчийн Тамгын газарт болохоор бид таны зөвлөсөн ёсоор ажиллах болно, ажиллаж байна гэж хууран мэхлэх аргацаасан байдал гаргаж дээ. Бас л нэг чадваргүй, нэрнээс цаашгүй амьтан байгаа юм байна доо

0  |  0
БУЛГАНТУЯА ЗАЙЛ(202.131.228.131) 2017 оны 12 сарын 09

ЭНЭ ХҮҮХЭН ХОЕР НҮҮРТЭЙ ЮМ ШИГ БАЙНА ГЭЖ ОЙЛГОГДОЖ БАЙНА. ТАТВАРААС ЗАЙЛС ХИЙЖ ГУВЧУУЛЬЕ. 2017-10-Р САРЫН 23-НД БИЧСЭН БАЙГАА НЬ ХАМТДАА ОШВОРТ ОРЬЕ ГЭСЭН ЮМ ШИГ. 2017-09-01-НД БИЧСЭН НЬ БОЛОХООР ТАТВАРААС ЗУГТААСАН ХҮМҮҮСИЙН ЭСРЭГ БАЙНА.

0  |  0
xff(59.153.112.25) 2017 оны 12 сарын 09

Hurelbaatar said ta naad Petrovisin uudend suudag bsn tom kompaniinii tuluulul bolj garcg irsen chadvargu dargin tsunhchin huuhen bulgantuyagaa zailuulaaachee. chadlara yava mundag zaluusiig gargaj ireech. naad yamnii chn nuuts turiin nuuts entr chn bhgu bollooo.

0  |  0
зочин(202.9.41.150) 2017 оны 12 сарын 09

Авилга өгч албан тушаалд хүрдэг мөнгөөр зодож гадаадад сургууль төгссөн нэртэй иймэрхүү хоосон толгойнууд монгол улсыг нэр нүүртэйн алж дуусгах юм байна.

0  |  0
Иргэн(27.123.214.103) 2017 оны 12 сарын 09

Булгантуяа байгаа байдоыг байснаар нь зов бичсэн байнашдээ?! Алинаас айж алгын чинээ болох вэ?! Х.Булгантуяа зоригтой урагшаа?! явуулгаар хийгддэг нэг муу жагсаалтад орох ч яамай л байна?! Аягуй бол манайхан захиалсанч байж болох л юм?! Тийм мангарууд Монголоор дуурэн байнашдээ?!

0  |  0
mongol(66.181.172.157) 2017 оны 12 сарын 08

ene huuhen mongol ulsiin umnuus gadaad ruu iim yam bichih erihtei yam uu ulsiin gadaad bodlogo gedeg neg shugamaar neg gartsaar yavah estoi bish uu

0  |  0
uybtyg(41.85.161.135) 2017 оны 12 сарын 08

БИДНИЙ БОЛОХ БОЛОМЖ. Банкууд хүүгийн хэмжээг дахин тогтоож болохгүй. Зах зээл дээр хамгийн бага үнийг тохиролцохын тулд бид таны үйлчилгээ юм. Зээлээ зөв цагт шинэчилж, хамгийн сайн тохирол олох. Өөрийн хөрөнгийг оновчтой болго! Танд өгөх хамгийн сайн санал бидэнд байна. Олон банкнаас татгалзсан уу? Танай өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Холбоо барих: WhatsApp: 33644664081 ayudaentreparticular@gmail.com ayudaentreparticular@gmail.com

0  |  0
Ж(27.123.214.104) 2017 оны 12 сарын 08

Зөв л юм бичсэн байна. Гадаалууд жагсаалт гаргаа л биз. Заавал шууд дагах нь зөв ч юм уу. Худлаа Зи битгий Хүрэлбаатар руу дайраад бай. Ажлаа хий. Тоогоо зөв бич

0  |  0
ж(103.11.195.34) 2017 оны 12 сарын 08

Монгол Улсыг төлөөлж захидал бичдэг Петровисын үүдэнд суудаг байсан хүүхэн яг юу вэ хэн бээээээ энийг Петровисын үүд рүү нь явуулаач ээ. утасны хүүхэлдэй биш, чадалтай туршлагатай залуусыг ажиллуулаач ээ ичмээр юм

0  |  0
Top