Н.Энхбаяр: МАНАН миний сэтгэлийн шөрмөсийг тасалж чадахгүй

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 11

Өнгөрөгч амралтын өдрүүдэд улс төрийн эргэн тойронд  нэгэн сонин содон үйл явдал болж өнгөрлөө. Тодруулбал, улс төрийн гуравдагч хүчин болох МАХН хоёр толгойтой могой болж хувирав. Нэг талд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Г.Бямбасүрэн нар Төрийн ордонд 800 гаруй төлөөлөгчидтэй Их хурлаа хийж, намын даргаа шинээр сонгон, намын дүрмээ шинэчлэн батласан юм.

Тэгвэл  өчигдөр Н.Энхбаяр, С.Ганбаатар, З.Баянсэлэнгэ нарын МАХН-ын удирдлагын хүрээнийхэн дээрх Их хурлыг хууль бус хэмээн үзэж Циркт мөн хурал зохион байгуулав. Энэ үеэр Н.Энхбаярын хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

  • Оюутолгой, Тавантолгой харсаар байтал луйвар болсон. Монгол хүн байгалийн баялагтаа эзэн болж чадаагүй. АН, МАН, МАНАН-гийн бүлэглэл хувааж идэж байна.  Тэд хагартлаа баяжиж байна. Баяжсан мөнгөө оффшорт нууж байна. Тэднийг оффшорт мөнгөө нууснаас болж Европын холбоо Монгол Улсыг хар дансанд бүртгэсэн. Ингэснээр Монгол Улсад хөрөнгө оруулалт орж ирэх нь багасна гэсэн үг. Монгол Улсад сэжигтэй ханддаг болно гэсэн үг. Тэр сэжгийг арилгахын тулд маш олон жилийн хугацаа шаардагдана. МАНАН бүлэглэл бол маш хортой үйл ажиллагаа явуулдаг гэдгийг  бид хэдийнээ мэддэг болсон.
  • МАНАН байгаа цагт утаа ч арилахгүй. МАНАН байгаа цагт Монголын ард түмний хувь заяа тэгшрэхгүй гэдгийг би мэдэж байна.

 

  • МАНАН-гийн толгойд байгаа олигархиуд цөөхүүлхнээ хаалттай хаалганы  цаана Монгол Улсын хувь заяаг өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэн шийдэж, тэдний энэ буруу шийдвэрээс болж ард түмэн хохирч байна.

 

  • Хуулийн шүүхийн байгууллагууд олигархиудын гарт орчихсон.
  • Шударга ёс өнөөдөр Монгол Улсад алдагдсан. Намайг 500 цагдаа баривчилсан. Миний хоёр шөрмөсийг тасалсан. Гэхдээ миний сэтгэлийн шөрмөсийг хэн ч , ямар ч МАНАН тасалж чадахгүй. Монголын ард түмний сэтгэлийг шөрмөсийг ямар ч МАНАН тасалж чадахгүйг би сайн мэднэ.

 

  • Хуурамч дамбийжаа нарын хурлыг  500 цагдаа мөн хамгааллаа. Төрийн ордонд хаалттай хаалганы цаана  хуурамч дамбийжаа нар хаалттай  хуралдлаа. Энэ бол МАНАН-гийн олгирахиудын захиалгаар дамбийжаа  нар эзнийхээ даалгаврыг биелүүлж 500 цагдаагийн хамгаалалт дор бидний эсрэг цаашлаад Монголын ард түмний эсрэг тоглоомын шийдвэрийг гаргасан. Гэхдээ энэ хэцүү хүнд сорилтыг бид даван туулна.

 

  • Монголын ард түмэн шударга ёсыг хүсэж байна.  Жинхэнэ МАХН-ыг хүсэж байгаа, хүлээж байгаа, дэмжиж байгаа гэдэгт би эргэлздэггүй.

 

  • Ам, ажил хоёр нь алд дэлэм зөрсөн, амлалтаа маргааш нь мартдаг, санах дургүй  ийм л төр өнөөдөр байна. Төр засаг хүмүүжил биш, хүмүүжүүлэх ч биш харин Монголын ард түмнийг, залуучуудыг эвдэх, буруу үлгэр дуурайлал үзүүлэхийн үлгэрлэл болж байна.  Ийм төр засаг хэрэггүй, солих ёстой. Жинхэнэ шударга төр засаг байх ёстой.

 

  • МАН 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө цалин нэмнэ гэсэн. Гэтэл өнөөдөр байдал хэвээр, хоёр жил боллоо.

 

  • АН-ынхан  Ерөнхийлөгчийн сонгуулиар ард түмний өр зээлийн асуудлыг шийднэ гэсэн. Энэ амлалт мөн хааччихав. Ам, ажил ийм хол зөрүүтэй байхад ард түмэн  төр засагтаа яаж итгэх юм бэ.

 

  • Ажил, ам хоёрыг нийлүүлэхийн төлөө зүтгэж, тэмцэж байгаа, МАНАН-гийн хүчирхийллийн эсрэг сөрж зогсож чадаж байгаа хамгийн хүчтэй, цорын ганц гэж хэлж болох МАХН ард түмэнтэйгээ хамт байж муу муухай бүхний төлөө тэмцэнэ гэдгийг намын даргын хувьд хариуцлагатай мэдэгдэж байна.

 

  • Төр засгийн доройтол улам гүнзгийрч байна. Луйврын сонгууль удаа дараа болдог боллоо. Шударга ёсны төлөө тэмцдэг хүмүүс нь хэлмэгддэг хэвээр.  Юу ч өөрчлөгдсөнгүй.
  • Төр засаг  луйварчдыг халхлан хамгаалдаг болсон.

 

  • Өнөөдөр гэмт хэрэгтнүүд нь  шоронд биш төр засагт байна. Орон шоронд орж хэлмэгдсэн хүний хувьд үүнийг би сайн мэдэж байна. Ард түмэн ч намайг хэлээсэй гэж шаардаж байна.

 

  • МАНАН-гийн олгиархиуд МАХН-аас үнхэлцгээ хагартал айж, дотроос нь хагалган бутаргах, гаднаас нь дайрч давшлах, удирдлагыг нь хоморголон хэлмэгдүүлэх, өмч хөрөнгийг нь булааж авах, гишүүдийг нь айлган сүрдүүлэх ажиллагааг үргэлжлүүлсэн хэвээр байна. Ингэхдээ хуурамч, урвагч дамбийжаа нарыг ашиглаж байна.

 

  • Монголын улс төр яагаад манантав. Яагаад хулгайтай, хуйвалдаантай төр засаг бий болчихов.

 

  • Өнөөдрийн баян, ядуугийн ялгаа шударга бус өмч хувьчлалтай холбоотой.

 

  • Мөнгө, албан тушаал гэсэн айхтар шунал ноёлсон.Үүний  төлөө яахаас  ч буцахгүй болжээ. Албан тушаалдаа үлдэхийн тулд бусдыг хэлмэгдүүлж, албан тушаалыг авахын тулд их мөнгө хаяж байна. Аль алийг нь авчихаад ханаж чадахгүй байна. Улам л шунал нь нэмэгдэж байна. Намыг үзэл баримтлалын нэгдэл гэж харахаа болиод сонгууль луйвардах хэрэгсэл болгосон. Төр засгийг хууль бусаар булаан авах хэрэгсэл болгосон.

 

  • 60 тэрбум бол төр засгийг булаан авсан  тодхон жишээ. Шалгаж яагаад эзнийг нь тогтоохгүй байгаа юм бэ. Яагаад гэвэл хууль, шүүхийн байгууллага хараат учраас.

 

  • Үзэл баримтлалгүй МАН, АН байгаа учраас хоорондоо ажиллах, хуйвалдах нь нөхцөл нь бүрдсэн. Ингэж л МАНАН үүссэн. МАНАН үүссэнээр Оюутолгой, Таван толгой луйвар эхэлсэн. МАНАН үүссэнээр оффшор бий болсон. МАНАН үүссэнээр хараат шүүх бий болсон. Надаас эхлээд жирийн Монгол иргэнийг  хайр найргүй хэлмэгдүүлсэн.

 

  • МАНАН бүлэглэл МАХН-аас айж байгаа. Энхбаяраас айгаад л байгаа. Энхбаярыг яаж дарах уу, МАХН-ыг яаж дарах уу гэж МАНАН-гийн бүлэглэл үргэлж  боддог.
  • Бидэнтэй байлдах биш, амлалтаа биелүүл, МАНАН-гийн нөхдөө.

Ш.АДЪЯАМАА

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 56 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
yhtg(41.85.161.161) 2017 оны 12 сарын 15

Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс бид аюулгүй хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгодог. Холбоо барих хаяг: WhatsApp: 33644664081 vicentiasolara@gmail.com

0  |  0
Зочин(139.5.217.154) 2017 оны 12 сарын 14

Монголд үндсэн хуулийн замаар эсвэл үндсэн хуулын бус замаар уу гэдэг 2 сонголт үлдсэн .эхний зам нь одоогийн 76 үндсэн хуулийг эрс өөрчилж ерөнхийлөгчийн юмуу хүчтэй ер сайдын засаглал тогтоох гэхдээ 5-8 жилээр ингэж чадахгүй бол маш том жагсаал болж энэ засаглал,авилгач удирдагчдыг бүрэн арчиж хаян шинэ засаглал тогтоон цааш явах нь ямар хүн гарахаас монголын хөгжил хамаарна

0  |  0
irgen(103.212.117.84) 2017 оны 12 сарын 12

ene namatcariig 20 ond songuulaas hasah heregtei

0  |  0
zochin(113.90.202.83) 2017 оны 12 сарын 12

ENKBAYAR iin eelj irekh dukhuj bnaa . Basankhu denduu bna a. Khairan khuulich iim teneg um khiikh gej khumuus teneg bish shu de,buruu zamar yvsan khun yakhiig odoo udakhgui bolokh ikh khurlaar todrood irne de.МАХН iin khural bolokhod 100% Enkhbayar dargiig khuuchin kheveer n l songono do. Khuleej bna .МАХН iin gishuun Bayanselege.Udval. Erdenejamin. SHARAVJAMTS geed olon olon shudraga khumuust amjilt khusie.

0  |  0
ө(202.21.106.113) 2017 оны 12 сарын 12

Тэц-4 урд зам дагуу үйлдвэр 1 га газартай нь хамт зарна 88145555

0  |  0
Иргэн(150.129.140.215) 2017 оны 12 сарын 12

Энхмаяр ЮУГААР ГИЙГҮҮЛСЭН ЮМ БЭ... ЗАЙЛ...

0  |  0
зочин(49.0.212.153) 2017 оны 12 сарын 12

Хамаг лай ланчигны эх уурхай л гэж хардагдаа. Засраад сайжруулна гэдэгт би итгэдэггүй

0  |  0
Са ах(66.181.160.59) 2017 оны 12 сарын 12

Энхбаярыг би тууштай дэмжинэ,зуу зуун цагдаа ачаад явахад нь хөдөөгий ард иргэдтэйгээ соёмбот талбайд гарч эсэргүүцлийн цуглаан зохион байгуулж түүний тэмцэл зөв гэдгийг түмэн олондоо одоо болтол хэлж байгаа монгол хүн монголдоо эзэн байна гэдэгт би итгэдэг үүнд итгэхийг хүсдэггүй хүн байхгүй байх,овт шаарууд л монголыг модыг нь бариулахын төлөө Бааснуудыг хөдөлгөж аргаа барж байна. Шударга ёс ялна.МАНАН устаж сөнөнө.

0  |  0
zochin(120.142.31.236) 2017 оны 12 сарын 12

enhbayar yneheer idej uusiin bol bagabandi ochirbat nar shig ter hulgaich nariin kompanid hichneen sayiin tsalintai zovloh gedeg ajil hiigeed chimeegui yavaj boloh baisan tiim hun bich uchiraas manangiin luivarchid enhbayart yasnaasaa durgui yaaj iij bgaal deechee gargahgui geel zutgeel bna enhbayariig songuuld oruulahgui gej yaaj zutgej bgaag mgl dayaraa harsan 20ond songuuld oruulahgui gej ih zutgene de harj bgaarai

0  |  0
ир(59.153.115.72) 2017 оны 12 сарын 12

шөриөс нь тасрахгүй их тарчлаах нэ дээ яана даа

0  |  0
иргн(59.153.115.72) 2017 оны 12 сарын 12

яг үнэн дордрхын _7 заалтыг энэ хүн хийсэн шүү дээ

0  |  0
санаа зовогч(59.153.115.72) 2017 оны 12 сарын 12

ЭНЭ ХҮН ООГИЙ БААГИЙ НАР ШИГ ОЁУ ТОЛГОЙГООС МӨНГӨ ЦОХИОД ЭХНЭРЭЭРЭЭ ХӨЛӨӨӨ ХУЧУУЛААД ХЭВТЭЖ БАЙМААР ДАА

0  |  0
зочин(103.57.95.78) 2017 оны 12 сарын 12

Одоохондоо Энхбаяраас оор дэмжиж тууний угийг сонсохоос оор зам байхгуй ба Торд гэмт хэрэгтнууд л байгаа шуудээ Тэд цалингаараа амьдарч хаоагдаач

0  |  0
Үнэн(202.9.40.116) 2017 оны 12 сарын 12

Ард түмэн ядуу, төр засаг авилгалд идэгдсэн, улс төрчид луйварчин болох эх үүсвэрийг Н.Энхбаяр анх өөрөө тавьсан шүү дээ. 2000 оны Үндсэн хуулийн дордохын 7 заалтыг тэр л оруулсан. Сайдуудын суудлыг 500 саяар тэр л анх үнэлсэн. АПУ-ийн Батсайхан 500 саяын авилгал бариад орж ирэхэд нь шоронд хийх нь яасан юм. Өөрөө өөрийнхөө сүйрэх эхлэлийг тавьсан.

0  |  0
hmm(66.181.186.143) 2017 оны 12 сарын 12

Энхбаяр гуай та өөрийнхөө алдааг хэзээ ойлгох юм болдоо. Намаа хувийн компани шиг болгосноос асуудал үүсээд байгаа юм бишүү. Хөндлөнгийн хүмүүс мэдээд байхад та мэдэн будилаад матрын нулимс гаргаж гоншигноод л, та шударга л байлдаа.

0  |  0
Зочин(202.179.25.30) 2017 оны 12 сарын 11

Өнөө үеийн хуурамч Дамбийжаагийн анхдагч нь яах аргагүй Намбарын Энхбаяр өөрөө шүү дээ...ард түмэн ажигч ,дэндүү ухаалаг ,эрэгцүүлж,харьцуулж ойлгох чадвартай шүү...үүнийг басамжлах аргагүй...МАХН-ын нэрийг зөвхөн өөрийн хувийн эрх ашиг, нэр төр, албан тушаал,ахин ерөнхийлэгч төлөө л юу ч хийхээс буцахгүй болсон Н.Энхбаярын эрээ цээргүй үйлдлийг нь олон түмэн харсаар л байна...харамссаар л байна...даан ч дээ ....ийм хөөрхийлөлтэй байдалд орох гэж дээ...

0  |  0
BOL(59.153.113.253) 2017 оны 12 сарын 11

JIHXEHE DABIIJAA BACNIMDAJ BH XA XA KKK VAG MOH BH A/////

0  |  0
ZA(59.153.113.253) 2017 оны 12 сарын 11

TAHAI TOODGOR SOXIOLCN HI BISH YY//

0  |  0
Зочин (202.21.106.145) 2017 оны 12 сарын 11

Өөрөө эх барьж, өсгөн бойжуулсан МАНАН шүү дээ. Тэрэндээ өөрөө машиндуулсан биз дээ.

0  |  0
enhbayr(103.212.117.243) 2017 оны 12 сарын 11

uuruu i bolgoson songuuli bolohoor mungu avaad gishvvn said bolgodog bsan biz dee. MAXN-An zasag bariad gaali tatvar mergejlin haynalt maxn - n hvmvvc munguur hvn tavij olon hvni amudralaar toglison .. hohi ni. bvh buruu enhbayraas bolson hudalch avilgachin amerikt bgaa baishingaa uuruu ug

0  |  0
Түй май(66.181.161.9) 2017 оны 12 сарын 11

Энхбаяр хуцна биз.Бүх том албан тушаалыг бүгдийг хийж байсан хүн шүү дээ.Тэр үедээ энэ яриад байгаа ард түмнээ гэх нь яасан юм.Одоо олон юм хуцах хэрэггүй.Зүгээр л зайл.

0  |  0
Зочин(202.9.42.233) 2017 оны 12 сарын 11

МАХН гэж хуулиараа байх есгуй биз дээ Энхбаяр аа

0  |  0
Зочин(202.21.99.226) 2017 оны 12 сарын 11

2 хэрээ нэгнийхээ харыг гайхав.

0  |  0
Зочин(202.179.24.227) 2017 оны 12 сарын 11

Энхбаяр Ганбаатар МАХН, МАНАН бугд адилхан Эд торол арилжаагуй биздээ оорсдоо торд очноон жил л бсан хувиа л борлуулсан одоо тэгээд яасан ханаж цаддаггуй юм бугд зайлаач ичих булчирхайгуй новшнууд та нар бугд яг адилхан хумуусийн тархийг угаахаа больж уз бугд чотгор луугээ тонилцгоо

0  |  0
Зочин(82.240.207.112) 2017 оны 12 сарын 11

МАНАН-н луйварчид сөрөн зогсож байгаа МАХН-ыг нухчин дарж чадахгүй. Монгол шиг хулгайч луйварчид боловсролгүй ойворгон сагсуучууд төрийн толгойд нь гарсан улс алга даа. Сүүлдээ бүр мэдрэл тэнэгүүд нь төрийн хамгаалалтанд хууль бус үйлдээ хийж түүнийг нь ерөнхийлөгч ерөнхий сайд нь дэмжиж улаан номд орох л дутаж гэнэ. Дэлхийд муу муухайгаараа гайхагдаад зогсохгүй анхдагч нь болж өайна даа. Энхбаяр даргад амжилт хүсъе..

0  |  0
АХ(124.158.111.52) 2017 оны 12 сарын 11

ХАРИН ЧИ ХУРДАН ҮХВЭЛ ТААРАХ БУСУУ ӨМХИЙ ЛАЛАР

0  |  0
зочин(202.180.218.38) 2017 оны 12 сарын 11

энэ энхбаяр үхээсэй

0  |  0
Зочин (66.181.172.110) 2017 оны 12 сарын 11

Алдаж онсон хүн, Дахин шинээр эхлэж, Улс эх орноо үнэхээр чин сэтгэлээсээ чиглүүлэх ч юм бил үү. Энэ Баасанхүү бол болих хэрэгтэй. Угаасаа хаа сайгүй далдагнаад л байдаг юм шиг ашиглагддагшдээ. Үнэхээр намтай болох гээд байгаа юм бол... Өөрийн гэсэн шинэ намыг байгуулаад өөрийнхөө хэр нөлөөтэй, ард түмэндээ үнлэгдсэн гэдгээ харуулах юм бишүү. Тэрнээс биш хэн нэгний захиалгаар ингэж намаа за нам нь ч бараг биш болсон хуучин намаа талцуулах хэрэг байна уу дааа л гэж харах юм даа....

0  |  0
Зочин (103.229.123.36) 2017 оны 12 сарын 11

Энхбаярыг буруутгасан хүмүүс их байх юм. Оффшорчид нь, идсэн уусан хүмүүс нь ил болчоод байхад тэр хүмүүс рүү яагаад юу ч хэлдэггүй юм бэ. Наад хүн чинь хийсэн хэрэггүй гээд гараад ирсэн биздээ.

0  |  0
зочин(202.9.43.24) 2017 оны 12 сарын 11

Баасанхуу хуний байгуулсан намыг авах оролдлого хийж байгаа ньтуйлын буруу гэж бодож байна

0  |  0
zochin(103.26.194.15) 2017 оны 12 сарын 11

N.Enkhbayariin ooriinh ni tarisan ur hovrol odii hurch baiga gej bi boddog sh uudee ooroo sain bukhnii zamaas zailbal taarna !!! Taraa taniulsan ichih bulchirhaigui ....hun dee

0  |  0
кк(27.123.214.114) 2017 оны 12 сарын 11

Өөөрөө янхандаад намынхаа нэр хүндийг унагаад байгааздээ сонгууль болохоор л хоёр намын хэн нь илүү юм хаяж өгөхнөв гээд л гүйгээд байж манан манан гэхийн манан чинь чи өөрөө шд тоглоомоос гарчихаад буцаж орох гээд шаасан болдоггүйээ кк

0  |  0
Gxd(202.131.238.35) 2017 оны 12 сарын 11

Ингэж солиорч байхаар сонгулиа хийчихэж болдоггүй л юм байх даа?Тэгээд л намаа хагалж бутаргахгүй аваад л үлдэнэ биз дээ, Энэ Энхбаяр чинь ер ямар ч нөхөр вэ дээ? ...

0  |  0
Лэгдэн(103.9.90.53) 2017 оны 12 сарын 11

Энхбаяр, Ганбаатар арай л хэтэрч байна ш дээ. Ганбаатар өөрөө иргэдийн тархийг угааж байна

0  |  0
зочин (202.179.10.174) 2017 оны 12 сарын 11

энэ улс төр гэдэг жүжигээс бүүр залхчихлаа энхбаяр гэдэг энэ хүн бүх жүжгийн эхлэлийг тавий биздээ монголын улс төрийг бохирдуулсан гол эзэн шүү бүү худлаа уйлагнаж өөрийгөө өрөвдүүлэх жүжиг тавиад бай одоо хэн ч энэнд чинь итгэхгүйээ одоо боль

0  |  0
Цээгий(103.9.90.53) 2017 оны 12 сарын 11

махн шинэчлэлийг дэмжиж байна. Шинэ дарга Баасанхүүд амжилт хүсье

0  |  0
зочин(27.123.214.105) 2017 оны 12 сарын 11

Энхбаяар битгий матрийн нулимас унагаа чамайг хэн гэдгийг чини Монголийн ард түмэн таниж мэдсэн Ганбаатартай нийлж намаа самарсан хүн одоо тэтгэвэртээ гар чамад Монголийн улс төрд багтах зай байхгүй МАНАН гэж солиоорохоо одоо боли МАНАН гийн бүх муу муухай юумийг чи би болгосон хүн бүр мэдэж байгаа

0  |  0
АХ(66.181.184.137) 2017 оны 12 сарын 11

МАНАН-гийн эхлэл тавьсан хүн бол Н. Энхбаяр өөрөө шүү дээ. Үүнийг Энхбаяр өөрөө ч, ард түмэн чинь ухаардаггүй юм шиг байна. Энхбаяр, Элбэгдорж хоёр хуйвалдаж, Монгол улсын Үндсэн хуулинд додуулсан 7 заалт оруулснаар манан үүсч, өнөө хүртэл Монгол улс Үндсэн хуулийн хямралтай байгаа шүү дээ. Юуны өмнө Үндсэн хуулийн хямралыг арилгах нь чухал биш үү?

0  |  0
Top