300 ээж нүцгэн жагсана

2017 оны 12 сарын 12

Монголын Худалдаачдын холбооноос эдийн засгийн баталгаа хүсч төрийн өндөрлөгүүдэд шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийлээ. Удаа дараа тавьж буй шаардлагын хариуг өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрийг сонгох аж. Ингэхдээ улсын хэмжээнд 300 мянган худалдаачныг нэгтгэсэн тус байгууллагын төлөөлөл болох 300 ээж нүцгэн жагсах гэнэ. Өмнө нь тус холбооны гурван ээж нүцгэн жагсахад ямар ч хариу өгөөгүй байна. Тэд өвлийн хүйтэн гэж эргэлзэлгүйгээр өөрсдийгөө золиосолно гэдгээ цохон тэмдэглэлээ.

Тэдний зүгээс худалдаачдын талаар төрөөс баримтлах бодлогын бичиг баримт боловсруулж хэрэгжүүлж, худалдааны үйл ажиллагааг зохион байгуулалтад оруулах, худалдаачдыг зохион байгуулалтад оруулах, тулгамдсан асуудлуудыг нь тодорхойлж дэмжих ажлыг зохион байгуулахыг шаардаж байна. Учир нь гудамж талбайд худалдаа эрхлэгчдээс эхлээд ажлын байрны онцлог, эдийн засгийн хямралт нөхцөл байдлаас хамаарч хэт өндөр хүүтэй зээл авч улмаар хууль хяналтын байгууллага, мөнгө хүүлэгчдийн дарамтанд ордог аж.



Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Их Хурлын дарга, Улстөрийн намуудын дарга, Бодлогын хороодод

ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ:

2017 оны 12-р сарын 05

2017.11.28-ны өдөр төрийн ордонд зохион байгуулагдсан Монголын Худалдаачдын Холбооны Анхдугаар их хурлын шийдвэрийг үндэслэн Монголын худалдаачдын өмнө тулгамдсан асуудлуудыг нэн даруй шийдвэрлэх шаардлагатай байх тул зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг шаардаж байна. Үүнд:

  • 1. Худалдаачдын талаар төрөөс баримтлах бодлогын бичиг баримтыг боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг шаардаж байна. Өөр хоорондоо өрсөлдөж гадаад улсаас их хэмжээний ижил төрлийн бараа, таваар импортолж оруулж ирэн худалдаалж байгаа үйл ажиллагааг зохион байгуулалтанд оруулж, худалдаачдыг хоршоо, нөхөрлөлийн зохион байгуулалтанд оруулах, тэднийг дэмжих аажим, аажмаар үйлдвэрлэгч болгох арга хэмжээнүүдийг шат дараалалтайгаар хэрэгжүүлж дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах
  • 2. Худалдаачдын өмнө тулгамдсан асуудлуудыг тодорхойлж, тэднийг дэмжих ажлыг зохион байгуулахыг шаардаж байна. Тухайлбал "Худалдаачдыг дэмжих сан" байгуулж худалдаачдын эрсдэлтэй үйл ажиллагааг зөв оновчтой хувилбарт шилжүүлэхэд арга зүйн болон, эдийн засгийн дэмжлэг үзүүлэх төвийг байгуулах
  • 3. Өөртөө ажлын байр бий болгон, хүнд хэцүү нөхцлийг үл харгалзан амьдрах эрхийнхээ төлөө тэмцэж байгаа худалдаачин иргэдээ хориглож, торгож, үйл ажиллагаанд нь саад учруулах замаар амжиргаанаас нь салгаж, өр зээлийн дарамтанд оруулж байгаа зүй зохисгүй аливаа шийдвэр, үйл ажиллагаагаа таслан зогсоохыг шаардаж байна.
  • 4. Өр зээл, түрээсийн дарамтанд орж аргагүйн эрхэнд гудамж талбайд худалдаа наймаа эрхлэн амьдарч буй иргэдээ бүртгэлжүүлж, ажлын байр, эдийн засгийн баталгаагаар шат дараалалтайгаар хангах бодлогыг дэмжиж хамтран ажиллахыг шаардаж байна.
  • 5. Ажлын байрны онцлог, эдийн засгийн хямралт нөхцөл байдлаас хамаарч банкнаас зээл авах боломжгүй болсон, өмнө нь авсан зээлээ төлөх чадваргүй болж дампуурсан, хэт өндөр хүүтэй зээл авч улмаар хууль хяналтын байгууллага, мөнгө хүүлэгчдийн дарамтанд орсон худалдаачдын эрх, эрх чөлөөг хамгаалах арга хэмжээг зохион байгуулахыг шаардаж байна.
  • 6. Худалдаа наймаа эрхэлж байгаа хэт өндөр хүүтэй зээлийн уршгаар орон байр, амьдрах эх үүсвэрээ алдсан худалдаачдын хэрэг маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр тогтоолуудыг дахиж хянах, худалдаачдын гомдлыг барагдуулах ажлын хэсэг зохион байгуулах
  • 7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд очсон шийдвэрүүдийг биелүүлэх ажлыг Монгол улсын Үндсэн хуулинд нийцүүлэн хүнлэг энэрэнгүй байх зарчмаар хангахыг тус тус шаардаж байгааг хүлээн авч нэн яаралтай арга хэмжээ авна уу?

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(120.142.31.236) 2017 оны 12 сарын 12

za nutsgen avgaichuul hariidaa shambiraagui avgaichuulee nutsgeluuleerei

0  |  0
zochin(120.142.31.236) 2017 оны 12 сарын 12

za nutsgen avgaichuul hariidaa shambiraagui avgaichuulee nutsgeluuleerei

0  |  0
эх(59.153.115.72) 2017 оны 12 сарын 12

НҮЦГЭЛЭХЭЭС ЮУНДАА САНАА ЗОВОХ ЮМ БҮГД ЭЭЖЭЭС ТӨРӨӨ БИЗ ДЭЭ нүцгэн ирж нүцгэн буцдаг хорвоо

0  |  0
Иргэн(202.9.42.193) 2017 оны 12 сарын 12

Ганц татвар өгөхгүй ,орчныг бохирлоно харьцааны соелгүй заваан хэдэн авгай л байдаг битгии даварцгаа шалдан байна уу хувцастай байна уу ёстой түй май салаавч .сайр хиртэй сэжгиин юмнууд

0  |  0
Эмээ(43.242.243.99) 2017 оны 12 сарын 11

Үр хүүхдүүд чинь ичиж зовоод эвгүй юм болох биш үү!?Арай ухаалаг хүчтэй аргаар тэмцэж болохгүй юу?Энэ бол бие махбод ёс зүйн эсрэг нэгэн төрлийн хүчирхийлэл.

0  |  0
munhnaran eej(103.57.95.198) 2017 оны 12 сарын 11

MUNHNAR EEJ MUNHNAR EEJ MUNHNAR EEJ

0  |  0
Ganaa(94.154.87.186) 2017 оны 12 сарын 11

Yostoi bitgii davar huts gej helii. Tatvar tolohgui ene niigmiig shimegchilj amidarch bgaa ulsuud.

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 12 сарын 11

ene gadnii joohon sogogtoi hymyysiin hiideg umiig duuraihaasaa icheech ta nar , temzeh oor olon arga baigaa bizdee, yaduu ornuudiin teneg umnuud eldev hudal zuil helj nyzgelj baigaad daraa ni namaig alah geed baina tanaid orognoe gej gadagshaa zagaachildag zaliig ta nar temzel gej bodoo yu ???? shivshig bolj eh ornii ner bitgii gutaagaad bai !!!!!!!!!!!!!

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 12 сарын 11

ene gadnii joohon sogogtoi hymyysiin hiideg umiig duuraihaasaa icheech ta nar , temzeh oor olon arga baigaa bizdee, yaduu ornuudiin teneg umnuud eldev hudal zuil helj nyzgelj baigaad daraa ni namaig alah geed baina tanaid orognoe gej gadagshaa zagaachildag zaliig ta nar temzel gej bodoo yu ???? shivshig bolj eh ornii ner bitgii gutaagaad bai !!!!!!!!!!!!!

0  |  0
Нуцгэн унэн(66.181.184.11) 2017 оны 12 сарын 11

За хеерхий гэж, хехее евлийн хуйтэнд хер цасны дунд баахан хуухнууд шалдлах болждээ! Одоо ч ичих зовох айх эмээх гэгч юм бур алга болоошивдээ!

0  |  0
бодмоор асуудал(103.57.93.223) 2017 оны 12 сарын 11

Яг үнэндээ жирийн иргэдийн амь,амьжиргаанаас хол хөндийн асуудлаар цахим сүлжээгээр довтолж залуусын толгойг угааж хүссэн эрх мэдэлд хүрдэг, бүтэх бодит боломж нөхцөл муутай гоё сайхан амлалтаар залуусаа бялруулж ааш раншинг эвдэж дууслаа Хүрэлсүхээ

0  |  0
зөв зөв(103.57.93.223) 2017 оны 12 сарын 11

Хамгийн гол нь засгийн газрын эрхлэх ажил тул сайн ташуурд. шоугаа багасгаж жирийн ард иргэдийн өдөр тутмын амьдрал,амьжиргаанд наалдсан бодитой ажил хийхийг засгийн газраас шаардах нь туйлын зөв. Цахимаар залуусыг доргиож өөрсдийн хүсэлдээ хүрдэг бусармаг талдаа шоугаа багасагмаар байна. Бид түүнээс чинь залхаж байна бодит ажил хүсэж байна

0  |  0
Top