Шилдэг найрагчийг Б.Явуухулангийн нэрэмжит шагнал, таван сая төгрөгөөр мялаана

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 13

 Говь-Алтай аймагт зохион байгуулагдах  "Болор цом" наадамд оролцох 30 яруу найрагчаас шилдэг нэг яруу  найрагчид Дорнын их найрагч Б.Явуухулангийн нэрэмжит шагнал олгохоор шийдвэрлэжээ. Шагналд Дорнын их найрагчийн цээж хөрөг бүхий цул мөнгөөр урласан тэмдэг, таван сая төгрөг багтаж байна. 

Цаашид утга зохиол, оюун санааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, шилдэг бүтээл туурвисан нэг уран бүтээлчид жил бүр энэхүү шагналыг хүртээх юм. Их найрагчийн нэрэмжит анхны шагналыг Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул МЗЭ-ийн шагналт "Болор цом"-ын дэд байрын шагналт яруу найрагч О.Цэнд-Аюуш, Б.Явуухулангийн 88 насны ойд зориулсан "Оюуны жимс" яруу найргийн наадамд түрүүлэн хүртэж байжээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
лхам...(66.181.190.68) 2017 оны 12 сарын 13

5сая гэнэ үү?дэндүү шоглож байгаа биш үү????

0  |  0
намсрай(103.240.241.67) 2017 оны 12 сарын 13

Лодойдамбын нэрэмжит болно гээд Говь-алтайд хийх гэж байгаа гэж байсан 2хүний нэрэмжит болдог юм уу? үнэн зөв шүүлт болоосойдоо

0  |  0
Top