Ванесса Паради: Сайхан хоолойтой гэдгээ би их хожуу мэдэрсэн

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 13

  “ELLE” сэтгүүлийн энэ сарын нүүрийг чимсэн модель, дуучин, жүжигчин Ванесса Парадигийн ярилцлагыг орчуулан хүргэе. Түүнийг жүжигчин Жонни Деппийн эхнэр байсан гэдгээр нь хүмүүс илүү сайн мэдэх байх.

...Том цэнхэр нүд, гайхалтай сайхан хоолойтой франц бүсгүй “Сайн уу” гэсээр орж ирлээ. Энэ мөчид тэр яагаад эрчүүдийн сэтгэлийг тэгтлээ их татдагийг ойлгов. Ванесса ялимгүй франц аялгатай ч цэвэрхэн дуудлагатай англи хэлээр ярьж, загварын ертөнцөд хэрхэн орсон түүхээсээ хуваалцан утсан дээрээсээ хүүхдүүдийнхээ зургийг үзүүлж байлаа. Бусдын юу гэхээс үл хамааран өөрийнхөөрөө эрх чөлөөтэй амьдарч, их хөдөлмөрлөж, өөртөө болон гэр бүлдээ анхаарал тавьдаг энэ эмэгтэйн ухаан биширмээр ажээ...

-Та 1991 оноос “Chanel”-тай хамтарч ажиллаж байгаа байх аа. Тэр үеэс л “Coco” үнэртний нүүр царай болж байна...

-“Chanel” надад “Coco”-гийн нүүр царай болох санал тавихад би 18 настай байсан. Үүнээс өмнө би загварын ертөнцийн талаар огтхон ч мэдлэггүй байлаа. “Chanel”-аас санал аваад их сандарч байсан. Рекламны бичлэгийг Жан-Поль Гуд авсан юм. Тэр үед надад өгсөн дүрийг бүтээх их л хэцүү байсан, удаан ч бэлдсэн.

-Хэр хугацаанд авсан бэ?

-Долоогоос илүү хоносон. Найм хоног зураг авсан байх. Одоо үед рекламны зураг авалт хийж байгаатай харьцуулахад их урт хугацаа л даа. Энэ нь зөвхөн зураг авалтын үйл явц байсан гээд бод. Бэлтгэлийг оролцуулахгүйгээр долоогоос илүү хонож байлаа.

-Та нэг ярилцлагадаа алдарт стилист Карл Лагерфельд өөрт тань их нөлөөлсөн гэж ярьсан байсан. Өөр хэн таныг өдий зэрэгтэй болоход нөлөөлсөн бол?

-Карл бас “Chanel”-аас миний загварын ертөнц эхэлсэн. Өмнө нь би олон жил хөгжим оролдсон байсан. Клипэнд тоглож, Жан-Батист Мондино нарын хүмүүстэй ажиллаж байлаа. Иймээс туршлага болон аяллын явцад би загварын ертөнцөд алдартай болсон болов уу. Ямар нэгэн тодорхой хүнийг нэрлэх гэхээр орж ирэхгүй байна.

-Одоо бүгд 1990-ээд оны мода руу эргэн нүд унагаж байна. Та үүнийг хэрхэн харж байна?

-1990-ээд онд би 1970-аад оны стилээр хувцасладаг байсан. Залуу үе маань тэр үеийг дагаж байгааг харах сайхан байна. Өөрийн стилээ хайж, янз бүрийн цаг үеийн зүйлүүдийг хооронд нь холих бол маш гоё сонирхол.

-90-ээд оны ямар зүйл одоо хамгийн их хэрэглэгдэж байна?

-Савхин куртка юмуу даа. Тэр үед үнэхээр сайхан хувцаснууд олон гарсан.

-Тэгвэл танд ямар үе илүү ойр байдаг бол?

-1920-1930-аад оны хувцасны материал, загвар их зүгээр санагддаг.

Ванесса Паради:

-Та гайхалтай хоолойтой. Үүнийгээ хэзээ мэдсэн бэ?

-Сайхан дуулдаг гэдгээ их хожуу мэдсэн шүү. Бага байхдаа Америкийн хитүүдийг их дуулдаг байлаа. Английнхыг мэддэггүй байсан. Сонсголоороо сурсан гадны кино, мюзиклийн дуунууд бас байсан. Нэгэн танил дуучин маань надад “Чи гайхалтай хоолойтой” гэж хэлсэн тэр үеэс л би дуулж чадна гэдгээ мэдсэн.

-Таны охин Лили-Роуз Депп тань шиг их багаасаа загварын ертөнцөд орж ирсэн. Таны үед цаг өөр байсан байх. Харин одоо алдартай байхад их хэцүү болж. Нэг л буруу алхам хийхэд цахим ертөнцөөр тарж, нэр хүндийг нь нурааж байна...

-Одоо цаг үе үнэхээр өөр болсон шүү. Миний үеийг бодвол одоо хүмүүс харж байгаагаараа л их дүгнэлт хийдэг болж. Олны танил байх хэцүү. Бүх хүн түүнийг шүүнэ. Нэг нэгнээ шүүнэ. Олон хүн цахим ертөнцөөр өөрийгөө рекламдахыг хүсч байна. Намайг бага залуу үед их сайхан байж дээ. Ингэхэд би ямар ч цахим хаяг хэрэглэдэггүй. Нэг ч байхгүй гээд бод.

-Охины тань стил таныхаас их өөр...

-Бид их өөр харагддаг нь үнэн шүү. Гэхдээ охиныхоо насан дээр байхдаа өмсч байсан хувцаснуудыг маань Лили их сонирхдог. Энэ нь надад маш их таалагддаг юм.

http://ru.hellomagazine.com/images/2016/january/dasha/paradi-190116-2.jpg

-Таны шүтээн хэн бэ?

-Эхлээд Сара Бернар л санаанд минь орж ирж байна даа.

-Та өөрөө олон хүний шүтээн шүү дээ...

-Огтхон ч тийм биш.

-Яагаад?

-Хүн сайхан амьдарч, гэр бүлтэй болж, олонтойгоо явах хэрэгтэй. Түүнээс биш хэн нэгний шүтээн байхын тулд амьдарвал утгагүй.

-Яг одоо та хэнээс үлгэр жишээ авч байна?

-Ээжээсээ үлгэр жишээ авдаг. Тэр үнэхээр гайхалтай эмэгтэй.

http://elle.ua/upload/image/940x634_1_43c843615fd9110c299793d94f3383ed@940x634_0xc0a839a4_5847123351478164897.jpeg

http://newsfacts.ru/wp-content/uploads/2017/02/Vanessa-Paradi-i-ee-doch-snjalis-v-sovmestnoj-fotosessii-1_637x457.jpg

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.74) 2017 оны 12 сарын 13

Ухаалаг юмаа.

0  |  0
Зочин(202.9.40.181) 2017 оны 12 сарын 13

Сайхан эмэгтэй.

0  |  0
Top