Дуучин Хүрлээ охинтойгоо хамтран “Гацуурхан” дууг дуулжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 16

Олон сайхан уран бүтээлээрээ танигдсан дуучдын нэг бол Ш.Хүрэлбаатар билээ. Тэрбээр Г.Жигжидсүрэн найруулагчийн “Миний киноны дуунууд” нэвтрүүлэгт зориулан Нарны уянга киноны дууг шинэчилж дуулан олны хүртээл болгож байсан. Мөн "Миний хоёр жаргал" зэрэг уран бүтээлээр нь сонсогч олон нь мэдэх билээ.

Тэгвэл тэрбээр тун удахгүй тохиох Шинэ жилийн баярыг тохиолдуулан авьяаслаг охин Х.Ану-Үжинтэйгээ хамтран МУУГЗ Г.Энхбаярын хөгжим, МУСГЗ Ч.Гомбын шүлэг  “Гацуурхан” дууг шинэчилсэн найруулгаар дуулан толилуулжээ.

Ш.Хүрэлбаатар өөрийн фэйсбүүк хаягаараа дууны тухай "Бага насны он жилүүд"-ийн дурсамжит сүлд модны наадам, айл бүрийн шинэ жилийн баярын чимэг,онц дүнгээрээ уралдан чимдэг ганган гацуурханы бэлгэдэл болсон МУУГЗ Г.Энхбаярын хөгжим, МУСГЗ Ч.Гомбын шүлэг “Гацуурхан”   дууг шинэчилсэн найруулгаар дуулан, толилуулж байна. Хамтран ажилласан "Соёлж" төв, "Ингрид" ресторан, "Монгол Циркүс", цасан охид,өвлийн өвөөдөө баярлалаа. Айл бүрт аз жаргал хүсье. Миний гэр бүлээс” хэмээжээ.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.40.181) 2017 оны 12 сарын 17

сайхан дуу болжээ баярлалаа

0  |  0
kiuj(41.85.161.154) 2017 оны 12 сарын 16

Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс бид аюулгүй хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгодог. Холбоо барих хаяг: WhatsApp: 33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com

0  |  0
Top