Монгол Улс хэзээ Ливи болон Хойд Солонгосын араас орох вэ?

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 18

“Эх орноо цөмийн гүрэн болгоно” гэж хөөрцөглөгчдөд хэлэх үг байна. Арван дөрөвдүгээр зууны үед Япон улс гадаад ертөнцтэй харилцаагаа 200 гаруй жил тасалсан тухай баримт түүхэнд бичээстэй бий. Түүхэнд энэ үеийг Япон “Хөшгөө хаасан үе” гэж нэрлэдэг. Хаах болсон учир нь их энгийн. Европын орноос ирсэн нэгэн худалдааны хөлөг онгоцны ахмадыг тэр үеийн сёгун Токугава хүлээж авч уулзсан байгаа юм. Европын худалдаачин ч яах вэ “Манай улс их том,агуу улс. Бид гадны олон улс орныг эзлэн авч зарц боолоо болгосон” гээд онгирч гарчээ. Сёгун гадаад улс орнуудыг хэрхэн эрхэндээ оруулдаг туршлагаасаа хуваалцахыг хүсэхэд худалдаачин “Их амархан. Эхлээд лам нар илгээнэ. Дараа нь цэрэг оруулдаг юм” гэсэн гэдэг. Токугава сёгун энэ тухай сонсмогцоо худалдаачин болон дагалдагчдыг нь хөнөөх зарлиг буулгаж, Японы арлуудад олноор ирээд байсан Христийн шашны лам нарыг мөн адил болгохыг тушаасан гэдэг юм. Энэ бол улс орноо хожим угтан ирэх аюулаас аврах гэсэн удирдагчийн ухаан байлаа. “Хөшиг хаасан” 200 жилд Японоос бусад дэлхий дээрх бараг бүх арлууд түрэмгийлэгчдийн гараар орсон билээ. Улс орныг түрэмгийлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг, худалдаачны хэлж байсан “лам нар” гэдэг үг өнгөрсөн  зуунаас “хөрөнгө оруулагч” болж өөрчлөгдсөн бол одоо бүр ил цагаандаа гарчээ.

Хөрөнгөтөн орнууд байгалийн баялагтай орнуудыг л онилж байдаг аж. Манай орон бол байгалийн асар их баялагтай орон. Тиймээс хөрөнгөтөн орнуудын хараанд байж л байгаа. Байдал ийм байхад цөмийн цахилгаан станцыг Монголд барих нь хэр ухаалаг алхам бэ.

Коксжих нүүрсний асар их баялагтай Монгол Улсад  цөмийн цахилгаан станц хэрэгтэй юу. Үгүй. Үүнийг бүгд сайн мэдэж байгаа. Харин цөмийн цахилгаан станц барих гэхээсээ илүү цөмийн хаягдал булшлах нь илүү ашигтай наймаа гэдгийг хүлээн зөвшөөрнө. Гэтэл цөмийн цахилгаан станц Монголд барьж өгсөн орнууд сүүлд нь манийгаа занганд оруулах вий дээ. Хэдэн жилийн дараа аль нэг их гүрний удирдагч “Монголыг өрөвдөөд цөмийн цахилгаан станц бариад өгчихсөн чинь харин цөмийн зэвсэг хийж эхэлдэг байна шд” гэсэн мэдэгдэл хийгээд, дэлхийн хэвлэл мэдээллийн агентлагууд үүнийг баталцгаагаад л. Тэдний амыг барих хэцүү гэдгийг сая “Майничи”-гийн жишээнээс мэдэрлээ шүү дээ. Гэхдээ сая цацсан мэдээллүүд үнэн байх магадлалтай бол тэр үед ор тас худлаа мэдээллийг цацах болно. Дараа нь цэрэг оруулна. Иракийг түрэмгийлэх ажиллагаа яг энэ зарчмаар явагдсаныг бид харсан.

Цөмийн физикч мэргэжлээр сурч байсан, БНН-ын дарга Б.Жаргалсайхан “Арабын нэгдсэн эмират улс Монголоос уран импортлоод эрчим хүч гаргана гэж юу байсан юм бэ. Тэд цөмийн пуужин л хийх гэж байгаа юм. Харин энэ тохиолдолд уранаар нь хангасан биднийг Орос, Америк зүгээр орхино гэж бодож байна уу” гэж өгүүлсэн нь оргүй ч зүйл биш юм шүү. Дэлхий дахин Монголыг цөмийн цахилгаан станц барина гэхэд яг л гишүүн асан шиг “Нүүрс нь хөл доор хөглөрч байдаг Монгол Улс цөмийн эрчим хүчээр яах вэ дээ. Пуужин л хийх гэж байгаа биз” гэж ярина даа. 

Хөгжин цэцэглэж байсан Ливи улсыг АНУ, Франц тэргүүтэй хөрөнгөтөн орнууд хэрхэн хувааж идэхийг дэлхийн ”жижиг” гэсэн статустай улсууд хэдэн сарын турш чимээгүй ажиглаж, “дараачийнх нь хэн бэ” гэсэн нүдээр бие бие рүүгээ харавч хэлж чадахгүй сууцгааж байна. Шуудхан хэлэхэд, жижиг орнуудын ганц найдлага гэж хэлж болох НҮБ эдгээр хөрөнгөтнүүдийн талд орсноор, жинхэнэ “хумсаа нуусан мигуй” байсан гэдэг нь мэдэгдлээ. Жижиг орнууд өөрсдийгөө аюулгүй гэж мэдэрдэг цаг ард үлдсэн гэдгийг дэлхий дээр өрнөж буй бусармаг явдлууд харуулж эхлэв. Иргэдээ баян тансаг амьдруулж байсан М.Каддафиг “дарангуйлагч”-аар нь дуудаад дайснуудыг нь мөнгөөр угжин байж дарж авлаа. Хүчтэй нь хүчгүйгээ барьж иддэг ширэнгийн хуулиар явна гэдгээ хөрөнгөтөн орнууд сая Парист болсон Ливийг сэргээн босгох чуулганаараа илэрхийлчихлээ.

Даяарчлалаар түрий барьсан гадны дарангуйлагчидтай  зоригтой тэмцдэг цөөн удирдагчийн нэг Уго Чавес хөрөнгөтөн орнууд дахь хөрөнгөө найрамдалт харилцаатай бусад орнуудад шилжүүлэх шийдвэр гаргасан нь хамгийн сүүлийн жишээ. Ил тод, зоригтой дуугарч чаддагаараа У.Чавес л мэдэгдсэн болохоос одоо жижиг орнууд барууны орнуудаас хөрөнгөө татах бодлого баримталж байгаа. У.Чавесын дээрх мэдэгдэл Барууны орнууд Ливид хэрэгжүүлсэн балмад ажиллагаагаар төгссөн билээ. Ийм цөвүүн цагт Монгол Улсын амьд үлдэх ганц боломж нь “Энхийн цагаан тагтаа” гэсэн имижээ бат хадгалах явдал юм. Энэ тохиолдолд бид Монгол Улсыг цөмийн зэвсэггүй бүс болгон зарласан П.Очирбат тэргүүтэнд дургүйцэхээсээ илүү талархах хэрэгтэй болно. Ингэхийн тулд цөмийн энергийн газрыг татан буулгаж, цөмийн хөтөлбөрөө зогсоож, цөмийн эрчим хүч, цөмийн зэвсэг аль аль нь Монголд байхгүй гэсэн ойлголтыг дэлхий нийтэд бат суулгаж өгөх нь чухал юм. Пакистан улс цөмийн зэвсэгтэй болоход АНУ хамгийн их дэмжлэг үзүүлсэн. Гэтэл одоо нөхцөл байдал өөрчлөгдөж, дайтахад хүрээд байна шүү дээ. Энэ жишээгээр томчууд эхлээд хөрөнгө мөнгө, цөмийн технологио өгч байгаад дараа нь суман мөндөр илгээж,  цөмийн хаягдлаа булж орхих вий. 

 

Б.Хурцболд

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эрка(202.179.24.70) 2017 оны 12 сарын 19

Атомын цахилгаан станц манайд ёстой таарахгүй юм байх аа.Хүн гуйхгүй неффтэй боловсруулж чадахгүй байж юун том том зүйл ярьж бичдэг юм.Сайн зүйл нэг ширхэгч бүтээж чадахгүй байж том гай бүү дууд.

0  |  0
иргэн(202.179.24.70) 2017 оны 12 сарын 19

Үнэн зүйл бичсэн байна.Эхлээд инээгээд өгдөг эргүүлж авахдаа бүгдийг чинь авна.Их гүрнүүд НҮБ энэ олон гадны банк хэзээч хэнд ч үнэгүй зүйл өгдөггүй юм.Сохор зоос ч илүү өгөхгүй.

0  |  0
Иргэн(202.9.41.60) 2017 оны 12 сарын 19

Монголд ард тумний 63% нь ядуу,дарга нарууд хэт баян гэсэн албан есны тоо байдагииг мэдэх юм даа.

0  |  0
зочин(202.9.40.158) 2017 оны 12 сарын 18

Канад тэргүүтэй гадны хөрөнгөтний гар хөл болж уул уурхайгаа Борр гоулдаас эхлээд 40тн алт зүгээр өгч, хувьцаа нэрээр хэдэн хүн хэдэн сая доллар аваад дууссан. Энэ компани дараагийн баялагаа идээд ... Монгол ч гадны эдийн засгийн алуурчдын овоо хараанд аль хэдийн орсон. Манай эрх мэдэлтнүүд ч сайн тусалж халаасаа дүүргэж байна даа. Үүнийг шалгах тогтолцоо алдагдсан.

0  |  0
ах(66.181.185.182) 2017 оны 12 сарын 18

тэнэгууд л сэтгуулчид болох юм. атомын станцтай бол бид шал еер тувшинд хурнэ.. ц 2- т эрдэнэтийг ьарьж бхаар цемийн хошуутай болсон бол арай еереер ярина даа., гар мухар болохоор бид гадныхнвг царайчилж сууна

0  |  0
`(66.181.178.245) 2017 оны 12 сарын 18

oros hytad hoyrtoi sain hariltsaatai baihad ymarch asuudal baihgui ENE HOYR TOM GURNIIG DABJ ORJ IREEL MANAIHIIG BUSINUULAH YUM UU ZORIUD MONGOLIIG YDUU UTAATAI BAILGAH GESEN NUURSMII CHENJ BISH BIZ CHI

0  |  0
Зочин(66.181.161.107) 2017 оны 12 сарын 18

За битгий худлаа шаа пизда минь. Цахилгаан чинь үнэтэй учраас утаагаа дийлэхгүй бн. Олгой толгойлсон ац минь.

0  |  0
Зочин(66.181.161.107) 2017 оны 12 сарын 18

За битгий худлаа шаа пизда минь. Цахилгаан чинь үнэтэй учраас утаагаа дийлэхгүй бн. Олгой толгойлсон ац минь.

0  |  0
МӨРӨӨДВӨӨ(182.160.4.34) 2017 оны 12 сарын 18

ШАЛ ТЭНЭГ ЮМ ЭРЭЭЧИХ ЮМ.ЮМ УНШ МОХООТОЛГОЙ

0  |  0
hhh(202.179.24.126) 2017 оны 12 сарын 18

hutssan ats v bolomj oldvol bugdiig barij bguulah heregtei ene bol hoid urduudaas hamaaraltai zulbasagin ug bn

0  |  0
zochin(202.9.42.123) 2017 оны 12 сарын 18

Tsomiin bombog bish atomiin tsahilgaan stants mongold heregtei!!!tsomiin stants hereggvi .tsaaziin yal hereggvi gseer baital mongol uls hamgiin yaduu ,hamgiin bvdvvleg,hamgiin aimshigiin, taivan ervvl amidrah argagvi uls bolloo.Tertei tergvi gazar nutag,ediin zasag,bvh yumaaraa gadnii haraat bolj bgaa oron harin ch 3dah hvchirheg ulsaar atomiin ts stants bariulaad avhin bol aldagdad bga vndesnii ayulgvi baidald eyreg noloo vzvvlne. mongold atomiin tsahilgaan stantsiin vzvvleh ediin zasgiin vr noloo asar ih,

0  |  0
Aa(99.70.235.30) 2017 оны 12 сарын 18

Ug ni xereggui gexdee xoyor xorshiin daramt dovtolgoo garval yaj daraxiin?

0  |  0
Зочин(182.160.1.11) 2017 оны 12 сарын 18

Уго Чавес боломжийн хөгжиж байсан улсаа сүйрүүлсэн гэдгийг энэ нөхөр мэддэггүй бол эхлээд жаахан уншиж судалж байгаад бич.Уго Чавес улс орноосоо гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөн гаргаж,хувийн хэвшлийг байхгүй болгож бүх зүйлийг улсын мэдэлд авч халамжийн бодлого хэрэгжүүлж ядуусын саналыг өөртөө авсан цагаас энэ улс орон доройтох зам руугаа орсон.Эцэст нь өөрөө хорт хавдраар өөд болохынхоо өмнө Мадура гэдэг өөрийн өрөөсөн дугуйгаа ерөнхийлөгч болгосон.Одоо Венесуэлийн э.з бүрэн сүйрч нэг шуудай мөнгөөр нэг талх авч хүрэхгүй хэмжээнд хүрч бослого хөдөлгөөн дэгдэж иргэний дайны ирмэгт ирчихээд

0  |  0
Top