Нисгэгчтэй сансрын хөлгийг амжилттай хөөргөв

 

Синьхуа  агентлагийн мэдээ:  Москвагийн цагаар 17-ны 10 цагийн үед,  ОХУ-ын  "Союз-FG" зөөгч пуужин 3 нисгэгч тээсэн "Союз MS-07"  сансрын хөлгийг Казахстаны Байконур хөөргөлтийн төвөөс амжилттай хөөргөв. Одоо  сансрын хөлөг пуужингаас салж, олон улсын сансрын станц руу нисэж  байна. 

Төлөвлөгөөний дагуу, 3 нисгэгч олон улсын сансрын станцад  очсоны дараа 168 хоног ажиллаж, урьд байсан Оросын сансрын нисгэгч Александр  Мисуркин, АНУ-ын хоёр сансрын нисгэгчтэй хамт био технологи, геофизик, анагаах  ухааны салбарт 300 гаруй туршилт хийх юм. ОХУ-ын сансрын нисгэгч Антон  Шапрев сансрын станцаас гарч, 17 жил ажилласан хиймэл дагуулын холбооны антенд  сэлбэг хийж, станцад холбооны төхөөрөмж угсарна. Мөн, сансрын нисгэгчид ОХУ,  АНУ-аас хөөргөсөн ачааны олон хөлгийг хүлээж авах юм  байна.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page