Мөс зүсэгч хөлөг онгоцонд түймэр гарчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 18

Цөмийн хөдөлгүүрт “Вайгач” мөс зүсэгт хөлөг онгоцонд гарсан түймрийг унтраажээ. Түймрийн улмаас хөлгийн багийн хоёр гишүүн амь насаа алдсан гэж “Интерфакс” агентлаг мэдээлсэн байна. Хохирогчдын нэг нь 1956, нөгөө нь 1976 онд төрсөн гэнэ. Өөр нэг гишүүн амьсгалын зам нь маш ихээр түлэгдсэн байсныг нисдэг тэргээр эмнэлэгт хүргэжээ.

Хөлөг Таймырын хойгт орших Караул суурингийн орчим явж байхад гал гарч эхэлсэн юм байна. Юунаас болж гарсан нь тодорхойгүй байгаа юм байна. Цагдаагийнхан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Мөс зүсэгч “Вайгач” онгоц нь ЗХУ-ын захиалгаар Финландад бүтээгдсэн, 89 хүний бүрэлдэхүүнтэй баг ажилладаг байжээ.    

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top