Ховдын Булганаас БНХАУ-ын Такашикен хотын чиглэлд автобус үйлчилж эхэллээ

Ховд аймгийн Булган боомтоос БНХАУ-ын Такашикен боомтоор зорчих зорчигчдын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Тус боомтоор өдөрт 60-аас доошгүй зорчигч хил нэвтэрдэг бөгөөд дулааны улиралд зорчигчдын тоо эрс өсөж өдөрт 200 хүртэл зорчигч хил нэвтэрдэг байна. Эдгээр иргэд  бүгд өөрсдийн ачаа, тээшээ гараар тээвэрлэн 300 гаран метр алхаж хил нэвтэрдэг байж. Тэгвэл Автотээврийн үндэсний төвөөс уг асуудлыг шийдвэрлэж, иргэдэд түргэн шуурхай, ая тухтай зорчих боломжийг бүрдүүллээ.

Тодруулбал “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь Ховд аймгийн “Байшинт ямаан ус хоршоо” ХХК -тай Улс хооронд нийтийн зорчигч тээврийн тогтмол тээвэрлэлт зохион байгуулах, гүйцэтгүүлэх гэрээ байгуулж, Булган сумаас -Такашикен боомтоор Такашикен тосгон хүртэл зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг энэ сарын 04-ны өдрөөс, Хятадын талын тээвэрлэгч компани энэ сарын 18-ны өдрөөс тус тус эхлүүлжээ.

Тээвэрлэлтийг долоо хоног бүрийн Даваа-Баасан гарагт 09-18 цаг хүртэл  Монголын талаас 57,45 хүний суудалтай 2 том оврын автобусаар, Хятадын талаас 16 хүний суудалтай бага оврын 4 автобусаар гүйцэтгэж байна.

Тус үйлчилгээ нь иргэдийн талархлыг хүлээсэн үйлчилгээ болоод байгаа бөгөөд  иргэд аюулгүй, найдвартай тээврийн хэрэгслээр зорьсон газартаа очих боломж бүрдээд байна.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

kiuj [ 41.85.161.164 ]      |     12-р сарын 28 -нд, 03:40 минутанд

БИДНИЙ БОЛОХ БОЛОМЖ. Банкууд хүүгийн хэмжээг дахин тогтоож болохгүй. Зах зээлд хамгийн бага үнээр тохиролцохын тулд бид таны үйлчилгээ юм. Өөрийн моргейжийн барааг зөв цагт шинэчилж, хамгийн сайн тохирол олох. Өөрийн хөрөнгийг оновчтой болго! Танд өгөх хамгийн сайн санал бидэнд байна. Олон банкнаас татгалзсан уу? Танай өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Холбоо барих: WhatsApp: 33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com

koij [ 41.85.161.164 ]      |     12-р сарын 28 -нд, 03:38 минутанд