Монгол Улс оффшортнуудтайгаа хатуу гараар тэмцэхээр ханцуй шамлалаа

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 03

2018 он оффшортнуудад хатуу жил гэж хэлж болно. Учир нь УИХ-аас баталсан хууль, Засгийн газраас гаргасан тогтоолын дагуу төрийн алба хашдаг албан тушаалтнуудын хувьд оффшор бүс дэх хөрөнгөө буцаан татах хуулийн хугацаа 2018 оны нэгдүгээр сарын 4-ний өдрөөр дуусгавар болж байгаа юм..

Анхаар: Маргааш зогсох оффшор бүсүүд:

Ангиль, Бахамын арлууд, Бахрейны Хаант улс, Белиз улс, Бермудын арал, Британийн Виржинийн арлууд, Жерси, Кайманы арлууд, Куукийн арлууд, Лихтенштейний Вант улс, Маршаллын арлууд, Мэний арал зэрэг 34 бүс нутагт оффшор данс эзэмшдэг, мөнгөн хөрөнгө байршуулсан, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол маргааш өдрөөр үйл ажиллагааг нь зогсоох юм байна. Энэ тухай хяналт шалгалтыг АТГ ирэх хоёрдугаар сарын 4-ний дотор хийж дуусах аж.

Анхаар: Гуравдугаар сард зогсох оффшор бүс:

Арабын нэгдсэн Эмират, Ботсвана, Бруней, Бүгд Найрамдах Мальта, Ирланд, Куракао, Лексембург, Макао, Малайз, Монако, Монтсеррат, Самоагийн Тусгаар улс, Сингапур, Хонконг, Швейцар зэрэг 15 улс орны оффшор бүс дэх банкны дансаа хаах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол үйл ажиллагаагаа зогсоох, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох ёстой гэнэ.

УИХ-ын гишүүн байсан ч хамаагүй ажлаас нь чөлөөлнө

Оффшор бүс дэхь хөрөнгөө оффшортнууд хуульд заасан хугацаанд багтааж асуудлаа цэгцлээгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэх эрхзүйн орчин энэ онд хэрэгжиж эхэлж байгаа юм. Тухайлбал,  сонгогддог албан тушаалтан буюу УИХ-ын гишүүн, аймаг, нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийг эгүүлэн татах үндэслэл болох бол томилогддог албан тушаалтнуудыг ажлаас нь шууд чөлөөлөх эрх зүйн харилцаа үүснэ.

Энэ хуулийг Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг 39 мянга 742 албан тушаалтан, түүнтэй хамаарал бүхий этгээд хэрэгжүүлэх үүрэг хүлээж байгаа юм. Өөрөөр хэлбэл, гэр бүлийнхэн нь оффшор бүсэд үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болсон гэсэн үг.

Хэрэв хамаарал бүхий иргэн нь оффшор бүсэд бүртгэлтэй улсад эмчлүүлэх, сургалтын төлбөрөө төлөх, аялах, томилолтоор явах үед банкинд данс нээлгэх болбол Авлигатай тэмцэх газарт мэдэгдэх үүрэгтэй болж байгаа юм.

Мөн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 22.10 дугаар зүйлийн хоёрт зааснаар энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж 5400 нэгжээс 27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заажээ. Ийнхүү энэ онд Монгол Улс оффшортнуудтайгаа хатуу гараар тэмцэхээр ханцуй шамлан ороод байна. Харин хууль амьдрал дээр хэрхэн хэрэгжих нь л сонин юм.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 30 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэд(202.72.245.209) 2018 оны 01 сарын 04

БАРУУНД ОФШООР НЬ ИЛЭРСЭН АЛБАН ТУШААЛТАН ШУУД Л ОГЦОРЧ БАЙНА МАНАЙД ЭНЭ ХУЛ ГАЙЧУУД ӨӨРСӨНДӨӨ ЗОРИУЛЖ ИЙМ ХУУЛЬ ГАРГАЖЭЭ АМЖААД МӨНГӨӨ ӨӨР ГАЗАР НУУГААД АВ ГЭЖЭЭ ОГЦОРСОН ЗАСГИЙН БАЛАЙНУУД БҮР ЗАРИМ ОРНЫГ НЬ НУУСАН БАЙСАН БИЗДЭЭ ЁСТОЙ ШОРОНГИЙН ХАДААС БАЙХ ЁСТОЙ ЛУЙВАРЧИД

0  |  0
зочин(103.212.118.230) 2018 оны 01 сарын 03

Офшорт хөрөнгөө байршуулна гэдэг чинь хууль бус орлогоо нууж байнаа л гэсэн үг. Ер нь татвараас бултаж байгаа хэрэг шүү дээ. Иймэрхүү хүмүүсийн дүр төрх бол авилга, хахууль авч сурсан, худлаа ярьдаг, хулгай хийдэг нь тодорхой. Тэдний хөрөнгийг хураан авч эх орны бүтээн байгуулалтад зарцуулах ёстой. Тэдний үйлдлээс болж монгол ядуурч байгаа нь үнэн. Тэдэнд зохих хариуцлагыг хүлээлгэх хэрэгтэй.

0  |  0
зочин(124.158.109.140) 2018 оны 01 сарын 03

болж байна..дэмжиж байна..

0  |  0
atg(202.9.41.197) 2018 оны 01 сарын 03

ene huuliig heregjvvlegch huuliin hulgaichid uursduu oppshorchidiig hamgaalaad bgaa yum bishvv tegeheer heregjihgvi. manai huuli hynaltiin baiguullaga sain ajillaj chadah yum manai uls hugjij ediin zasag sergej ard tvmnii amidral deeshleh bolno.Hamgiin gol yum bol ediin zasgiin sahilga batiig saijruulah heregtei.

0  |  0
Zochin(27.123.214.106) 2018 оны 01 сарын 03

Boltugai boltugai

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 01 сарын 03

shudarga bus shyyh, prokuror toriin erh medeltengyydiin esreg shudarga temzej chadval mongol amjiltad hyrne dee,,,,

0  |  0
зочин(202.9.43.96) 2018 оны 01 сарын 03

Энэ бол жүжиг.Улсын мөнгийг хэдэн үеэрээ идэхээр хулгайлсан хүмүүс бүгдээрээ дээд сууж байж бие биеэнээ хянах уу.иргэдийг тайвшруулах гэсэн түр зуурын үлгэр

0  |  0
a(202.21.106.135) 2018 оны 01 сарын 03

enhbayar yornohiilogchiig yaj ta nar bariwchlaj ylalsan bilee tunshigee ajilla luiwarchdaas mongoloo awarch ene ih oriig 0 lej chadwal awilgatai temtseh gazriin ner hund gadaad dotoodod osoh bolno gedgiig buu mart

0  |  0
зочин(202.179.26.190) 2018 оны 01 сарын 03

Феодолууд феодолуудаа Барьж хорьж шийтгэх үү тэгээд

0  |  0
зочин(202.9.47.177) 2018 оны 01 сарын 03

ДОРЛИГЖАВ мэтийн Том толгой хулгайч нар байгаа КИПР яагаад орхигдчихсон юм бэ? АСЕМ-н үеэр Элжигдөрж тусгайлан сайдыг нь хүлээн авч уулзаад байсан??????????

0  |  0
nergui(27.123.214.108) 2018 оны 01 сарын 03

nuguu 49 honogiin asuudal yu bolson be helsen amalsandaa hurch ajillaj chadahgui bol ene yrij helj bgaa asuudluud chini hezeech shiidegdehgui

0  |  0
????????(202.9.43.43) 2018 оны 01 сарын 03

СОНИРХООД НАЙЗУУДТАЙГАА ОФФШОР БҮСЭД ДАНС НЭЭГЭЭД ТЭГЭЭД МАРТСАН ОГТ АШИГЛААГҮЙ ГҮЙЛГЭЭ ХИЙГЭЭГҮЙ ИЙМ Л ЖИЖҮҮРИЙН ҮГ ХЭЛЭЭД БОЛОО.

0  |  0
Зочиkkkkkkkн(217.172.229.74) 2018 оны 01 сарын 03

Battulgaas ehleh heregtei haryaa

0  |  0
irgen(66.181.189.207) 2018 оны 01 сарын 03

manan hezeech uursdiiguu shalgahgvi .tcever 3 dagch hvchniig gargaj bjl manang tceverlene .

0  |  0
ЭГДҮҮЦЭГЧ(103.229.122.254) 2018 оны 01 сарын 03

ЗААСАН ХУГАЦААНД АСУУДЛАА ЦЭГЦЛЭХ ГЭЖ ЮУ ГЭЖ БАЙГАА ЮМ БЭ. ЗУВЧУУЛЖ АМЖААГҮЙ ГЭЖ БАЙГАА ЮМ УУ. ЕР НЬ ОФФШОРТОЙ ХҮН УИХ 2Д СУУХ ЭХР БАЙНА УУ? АЛБАН ТУШААЛД ОЧИХ ЭРХ БАЙНА УУ. ҮНДСЭН ХУУЛИААРАА. БУСАД ХУУЛЬ НЬ Ч ЯАХАВ ӨӨРСӨНДӨӨ НИЙЦҮҮЛСЭН Л ЮМ ГЭХЭД

0  |  0
MGL(202.131.249.2) 2018 оны 01 сарын 03

BITGII HUDLAA SHAA

0  |  0
Мон(66.181.190.160) 2018 оны 01 сарын 03

Хулгайчийг хулгайч найз нар нь барих уу

0  |  0
Zochin(59.153.115.64) 2018 оны 01 сарын 03

Eronhiilogch, ESaind Bol yah ve

0  |  0
trtr(66.181.187.84) 2018 оны 01 сарын 03

buruutaig ni buudan horooh yaltai bol.

0  |  0
hfcfhjf(202.21.100.210) 2018 оны 01 сарын 03

tulga ax yeronxiilogch bolood neg tushaal gargasan ternii araas l buu oroosoidoo xed xonogiin xugatsaa ogood l bsan yalaadaa tiim yum buu boloosoidoo

0  |  0
беря(103.194.176.98) 2018 оны 01 сарын 03

Өнөөгийн Монгол Ардчилсан чөлөөт ертөнц гээд цээжээ дэлдээд байгаа үнэндээ 27 жилийн өмнө Капиталист,Империалист нийгмийг эргэлт буцалтгүй сонгосон өөрөөр хэлбэл Цагаачидын орон гэгдэх СЭМ АВГА ахын КОЛОНИ болсон бодит үнэн өнөөдөр бүх үйл ажиллагаа СЭМ АВГЫН заавраар Гадаад Монгол явж байгаа тэнэж байгаа Муу Хар Африкийн Гайти Чад Самолини улсууд шиг болж байгаад эмэгнэлтэй байна.

0  |  0
зочин(202.179.26.190) 2018 оны 01 сарын 03

Уг нь тэгмээр дээ Даана ч Хууль хэрэгжүүлэхэд Прокуророосоо эхлээд Саад тотгор мундахгүй гарна биз дээ Сүүлийн үеийн Том хэргүүд Прокуорор дээр очоод гацаад байдаг гээ биз дээ

0  |  0
беря(103.194.176.98) 2018 оны 01 сарын 03

Гадаад Монголчууд хэзээ ч Оффшорчидоо арга хэмжээ авч чадахгүй энэ бол гашуун үнэн дан ганц цагаан захтнууд биш Гадаад Монголын бизнесмен нэртэй Грүппийн Компани эзэдүүд бохир мөнгө угаагчид үй олноороо байгаа цагаан захтнуудаас илүү их байгаа

0  |  0
Davgasuren.Batbold(66.181.161.30) 2018 оны 01 сарын 03

Turuuchees horoogood ehleh tsag ni bolsoon.Ted aij sandarj bgaa

0  |  0
Tui(172.58.41.120) 2018 оны 01 сарын 03

Tsagaan zahtai Karmanii hulhaich nar neg hulgain zam olnoldoo.

0  |  0
sda(66.181.189.179) 2018 оны 01 сарын 03

hulgailsan l mongo shuu dee shuud ulsiin orlogo bolgochihooch sdakuudaa

0  |  0
Иргэн(202.9.42.193) 2018 оны 01 сарын 03

Зөв

0  |  0
aaaaaaaaaaaa(222.110.147.21) 2018 оны 01 сарын 03

pizda nar..................zangiatai lalaruud

0  |  0
Top