27 компанийн 132,080 ширхэг хувьцаа арилжжээ

2018 оны 01 сарын 05

2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 132,080 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Евроазиа Капитал холдинг" /SUN+15%/,"Ногоон хөгжил үндэсний нэгдэл" (JLT+14.98%) болон "Дөрвөн-Уул "/DRU+14.97%/ компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Увс чацаргана” /AOI-14.67%/ болон "Ар баянхангай" /ABH -8.33%/ компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа. 

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 100 ширхэг үнэт цаас 9,961,000  төгрөгөөр арилжигдсан байна

Энэ өдөр "MSE ALL" индекс 1,189.25 нэгж болж 0.001 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,480,792,753,363 боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.      
                              

    МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top