Хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдэд орон сууцтай тэнцэх хэмжээний нөхөн олговор өгөх үү

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг  УИХ-ын холбогдох байнгын хороодоор хэлэлцүүлж дэмжлэг авсан.   Хуулийн төслийг УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Сарангэрэл нарын гишүүд санаачласан.

 Хэлмэгдэгсдийн хохирлыг барагдуулах зорилгоор Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс ажиллаж УИХ-ын дэд дарга ахалдаг  жишиг тогтсон. УИХ-ын дэд дарга Я.Санжмятав энэ комиссыг даргалж байна.
1937 оны  хэлмэгдүүлэлтийн үеэр насанд хүрсэн эрчүүдийн 20 хувь нь хилс хэрэгт хэлмэгдэж, 15 хувь нь буудан алах ялаар цаазлуулсан  гэдэг. Хэлмэгдүүлэлт 1990-ээд он хүртэл үргэлжилсэн.

1998 оны нэгдүгээр сард Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль батлагдсан.  Хэлмэгдэгсдийн тоог янз  бүрээр хэлдэг. 1922-1990 оны хооронд улстөрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийн тоо 36 мянга орчим 31 мянга 220 хүн цаазлагдсан байдаг. Эдгээр иргэний 28,268 нь улсын комисс байгуулагдсанаас хойшхи хугацаанд цагаатгагдсан ажээ.  Хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд сая төгрөгийн нөхөн олговрыг олгож ирсэн. Хуулийн хүрээнд цагаатгагдсан хүмүүст нөхөн олговор, орон сууц, холбогдох зардлууд гээд нийтдээ 19 тэрбум 820 сая төгрөгийг гаргаж зарцуулж, 18,558 хүнд олгосон байна гэсэн статистик тоо байна.

Хэлмэгдэгсдийн үр хүүхдүүд гэхэд өдгөө 80-90 настай хүмүүс бий нь нэгийг бодогдуулна.  Хэлмэгдэгсдийн ар гэрийнхнээс өргөдөл хүлээн авах хугацаа 2011 оны арванхоёрдугаар сарын 25-нд дуусгавар болсон гэдгийг УИХ-ын дэд дарга Я.Санжмятав  мэдэгдэж байв.  

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс 2014 оны арванхоёрдугаар  сарын 25-ны өдрийн хурлаар ТЕГ-ын тусгай архивт хадгалагдаж байгаа хэргүүдийг шалгаж дуусгаж, шаардлагатай хэргийг цагаатгах, улстөрийн хилс хэрэгт баривчлагдсан, сураггүй алга болсон хэрэг материал нь олдохгүй байгаа хүмүүсийн хэргийг ар гэрээс нь ирсэн өргөдөл, хүсэлт нотлох баримтыг үндэслэн шалгуулж, цагаатгах эсэхийг эцэслэн шийдвэрлэхийг УИХ-д зөвлөсөн байдаг.  

Хуулийн төсөл батлагдсанаар  өргөдөл, гомдол хүлээж авах хугацаа сунгагдана. Хууль батлагдсанаас хойш хоёр жилийн хугацаанд өргөдөл хүлээн авна. Мөн нөхөн олговор өгөх явцыг хоёр жилээр үргэлжлүүлнэ.. Хэлмэгдэж цаазлуулсан хүмүүсийн үр хүүхдүүд хоёр өрөө байрны нөхөн олговор авах хүсэлтэй байгаагаа илэрхийлдэг. Хоёр өрөө байрны үнэтэй дүйцэх хэмжээний мөнгө буюу 100 сая төгрөг авах хүсүлт  ч гаргадаг байна.  Шоронд хоригдож байгаад нас барсан хүмүүсийн үр хүүхдүүд  нэг удаа 50 сая төгрөгийн нөхөн олговор авах хүсэлт гаргасан гэдгийг хуулийн төсөл санаачлагчид хэлж байлаа. Манай улс гурван тэрбум долларын валютын нөөцтэй, 20 тонн алтны нөөцтэй 2018 оны босгоор давсан сайн мэдээтэй ч таван төрлийн татвар нэмэгдснээс эхлээд “асуудалтай” зүйл ч бий. Ийм үед  хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд орон сууц өгөхөөр боллоо гэхэд эдийн засгийн боломж хүнд учраас бөөндөх аргагүй. Гэтэл хэлмэгдсэн хүмүүсийн үлдсэн  үр хүүхдүүд нь 400 орчим боловч  өдгөө 80-90 нас хүрсэн буурлууд. Орон сууц авч чадахгүй  хорвоогоос буцвал бас л харамсалтай. Энэ мэт зовлон тулгарна. Хуулийн төслөөр бол 2018 оны төсвийн тодотголоос эхлээд  2019, 2020 оны төсөвт суулгана гэж төлөвлөсөн юм билээ.  

А.Эрдэнэ

www.zindaa.mn 

 

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 9 )

чулуу [ 66.181.161.108 ]      |     1-р сарын 09 -нд, 01:12 минутанд

Худлаа мөнгө хувааж иддэг үйл ажиллагаагаа болимоор юм.цалинтай ээж.г.м яг өгөх авах дээрээ тэр болзолд нь орох хүн ноү.элдэв.хавтгайрсан халамжээ болиоч.үнэн хүмүүс нь авахгүй.халамжийн хэдэн шунал авч пэндийгээд байгаа биздээ.ядарсан хүмүүст өгөхгүй шалтаг тоочод.ажил хийж цалин авна.ажил хийхгүй авдаг мөнгийгөөрөөр нэрлэдэг бх.ман нам сөнөөсэй их хурал тараасай.эргүүнүүд нүд хорсгоод бн

? [ 202.9.44.65 ]      |     1-р сарын 08 -нд, 14:49 минутанд

Энэ мөнгө нэхээд байгаа хүмүүс чинь миний ах том лам байсан тийм болохоор их л хөрөнгөтөй байсан байх ёстой гээд л дэмийрээд байсан санагддагийндаа. Ер феодал лам нар хөрөнгөтөний зах зээл гэгч тогтолцооны хамааралтай байсан хүмүүс шүү дээ. Тийм болохоор л одоогийн энэ үтэр түргэн устагавал зохих тогтолцооны өмнөх нь учир бурхан цээрлүүлсэн байлгүй дээ. Одоо үнэнч биз худалч биз бүгдээрээ л том ламын ноёд тайж нарын үр сад хамаатан садан болчихсон явахын уг нь бүгд л малчин ардын хүүхэд гэдэг байсан биш үү

Сталин [ 66.181.161.11 ]      |     1-р сарын 08 -нд, 06:57 минутанд

Хилмэгдүүлэлт бол бурханы хийсэн цэвэрлэгээ байлаа Монголд

ххх [ 202.179.17.225 ]      |     1-р сарын 08 -нд, 06:07 минутанд

Татвар нэмэхээ боль. Янз бүрийн тусламж тэтгэмжээ зогсоо

NSAN [ 202.9.43.136 ]      |     1-р сарын 08 -нд, 06:05 минутанд

HUULIA HURDAN BATALJ UGUUSEI L GEJ HUSCH BAINA DAA

Зочин [ 112.72.11.67 ]      |     1-р сарын 08 -нд, 05:50 минутанд

Одоо наад заваан мөнгө угаалтаа болих ёстой. ямар наад хүмүүс чинь хэлмэгдсэн биш, харин хэлмэгдсэн хүмүүс нь бурханы оронд очиод дахиад хэд төрөөд утган нь алдагдсан.

ДОО [ 202.9.42.202 ]      |     1-р сарын 08 -нд, 05:43 минутанд

Энииг одоо болио. одооо ямар ч ач холбогдолгүй болсоон.

иргэн [ 122.201.25.130 ]      |     1-р сарын 08 -нд, 05:24 минутанд

Тэгээд ч наад хэлмэгдсэн хүмүүс чинь одоо байхаасаа байхгүй нь их болсон. хэрэв хууль гаргах дээрээ тулбал амьд сэрүүн байгаа хүнд өөрт нь өгвөл таарна. үр хүүхдэд нь өгч хавтгайруулах шаардлагагүй. дуусахгүй зарга болно.

иргэн [ 122.201.25.130 ]      |     1-р сарын 08 -нд, 05:22 минутанд

нөгөө улс орны эдийн засаг муудлаа, өр бөөсөндөө баригдлаа. татвар нэмж цалин хасахаас аргагүй боллоо, Олон улсын валютын сангийн шахалт дарамт энэ тэр чинь бүгд л худлаа юм байна ш дээ. зүгээр л бөөн мөнгө тараах юм. насны хишиг, Төрийн албан хаагчийн нөхөн олговор ч гэх шиг болиоч. одоо элдэв мөнгө тараах хэнд хэрэгтэй юм бэ. баялаг бүтээж чадахгүй. тараахаас өөр юм хийхгүй юм.