Монгол зурагчны бүтээл дэлхийн шилдэг цомогт багтжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 09

Азербайжаны “Азертак” агентлагаас дэлхийн 80 орны агентлагуудын сор бүтээлийг багтаасан цомог эрхлэн гаргажээ. Тус цомогт Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн гэрэл зургийн албаны дарга Барамсайн Чадраабалын гэрэл зургууд нийтлэгдсэн байна. “Aзертaк” агентлагаас нийтлэн гаргасан энэхүү цомог 400 гаруй хуудастай бөгөөд дэлхийн нэр хүндтэй мэдээллийн агентлагуудаас ирүүлсэн чансаа өндөртэй гэрэл зургуудаар бүрдсэн аж. Б.Чадраабалын монгол ахуй, ёс заншил, үндэсний их баяр наадмын сурын харваа, Даншиг наадам болон 2016 оны сонгуулийн үр дүнд бүрэлдсэн парламентын эхний өдрийн хуралдаан, АСЕМ-ын уулзалтыг харуулсан найман гэрэл зураг нийтлэгджээ. Монголын гэрэл зурагчны бүтээл Ройтерс, Синхуа, Киодо Ньюс, Ёнхап зэрэг дэлхийн шилдэг агентлагуудын гэрэл зурагчдын бүтээлтэй хамт энэхүү цомогт багтсан байна.

2017-02 сар. “Зиндаа” сэтгүүл №3 /503/

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
jui(41.85.161.170) 2018 оны 01 сарын 10

Сайн байна уу Бид ядуусыг дэмжиж, тэмцэж байгаа ядуурлыг бид богино, дунд, урт хугацааны зээл санал болгодог нэр томъёо. Та банк хориглоно та санхүүгийн асуудалтай байна уу, гацсан, эсвэл та өөрийн төслийг холбох шаардлагатай санхүү байна,  гэрийн зээл. Бид асар их хурд, найдвартай байдал нь жилийн 3% -ийн ханшаар хувь хүн болон худалдаачдад зээл санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу. vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com WhatsApp: 0033644664081

0  |  0
Top