ХНХ-ын сайд С.Чинзориг: Тэтгэврийг ижил мөнгөн дүнгээр нэмэх бодлого барина


Өмнөх засгийн газрын үед 2018 оны нэгдүгээр сарын 01-ээс тэтгэвэр нэмэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор иргэдийн дунд тэтгэврийг хэзээнээс, хэдэн хуваарь нэмэх бол гэсэн асуулт үүсээд байна. Үүнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг дараах хариултыг өглөө.

"2018 оны улсын төсвийг батлахдаа Засгийн газар Нийгмийн даатгалын болон Халамжийн сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг тусгаж 117 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан. Энэ хөрөнгийг нийт тэтгэвэр авагчдадаа тооцоолох юм бол нэг хүний тэтгэвэр дунджаар найман хувиар нэмэгдэх юм. Гэтэл Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа 381 мянга гаруй ахмадын 60 шахам хувь нь хамгийн бага тэтгэвэр авч байгаа учраас нийтээр нь ижил тэгш нэмэх нь зөв шийдэл биш гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хувьд харж байгаа. Учир нь бага тэтгэвэр авдаг хүмүүсийнх бага л нэмэгдэнэ. Харин ахиу тэтгэвэр авдаг хүмүүсийнх ахиу нэмэх талтай. Тиймээс тэтгэвэр тэтгэмжийг хоёрдугаар сарын 1-нээс нэмэх асуудлыг Засгийн газарт оруулахдаа тэтгэврийг ижил хувиар биш, тэнцүү мөнгөн дүнгээр нэмэх бодлого барьж ажиллаж байгаа. Удахгүй энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулна." гэлээ.

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN


Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 14 )

зочин [ 202.9.43.96 ]      |     1-р сарын 10 -нд, 11:06 минутанд

Тэтгэврийг 1сарын1с нэмнэ гэж ЗГазраас оны өмнө зарласан шүү.2сард нөхөж өгнө гэж итгэж бна.Ахмадуудыг хуурч болохгүй.Мөн доод хэмжээг 300 мянга болгоно гэж Эрдэнэбатын ЗГын үёд амласныг хэрэгжүүлээрэй

уншигч [ 202.9.43.96 ]      |     1-р сарын 10 -нд, 10:07 минутанд

Тамын тогооны үлгэрээр манай монголчууд амьдрах юм даа.Бүгдээрээ адилхан нас нь явчихаад үр хүүхдийнхээ гарыг харж төр засгаа царайчлан амьдарч байж нэг нэгэнтэйгээ барьцаад л байх юм.Бага тэтгэвэр авдаг хүн нэмлээ гээд 300 с дээш гарахгүй шүү дээ.Номтойбаяр сайд бхдаа доод хэмжээг 3000000 болгоно гэж амласан.бодвол намых нь мөрийн хөтөлбөр байх.МАНынхан Нэг удаа ч .гэсэн амласнаа биелүүлбэл маш сайн байна.Өндөр тэтгэвэр авдаг та нар бүү бухимд.Даралт чинь ихсэнэ шүү.Тэнцүү хэмжээгээр биш багад нь ахиухан нэмж хөгшчүүлээ баярлуул.Чинзоригоо

Нэргүйбаатар [ 66.181.186.155 ]      |     1-р сарын 10 -нд, 09:13 минутанд

Өндөр цалинтай хүн илүү шимтгэл төлж, бага цалинтай хүн бага шитгэл төлж НД ын сан бүрдүүлдэг. гэтэл ижил хэмжээгээр тэтгэвэр нэмж байгаа нь буруу тэгвэл бүх хүнээс адил хэмжээгээр НД ын шимтгэл авдаг байвал зохино. яагаад их шимтгэл төлсөн хүмүүсийн бүрдүүлсэн сангаас бага шимтгэл төлсөн хүмүүсийг тэжээж тэтгэх ёстой юм бэ. шудрага бус байна.хэрэв ийм шийдвэр гаргах юм бол эрс эсэргүүцэж тэмцэх ба бүх хүнээс ижил хэмжээгээр НД шимтгэл төлдөг байхыг шаардах болно. анхаарагтун

Цэрэнхүү [ 202.9.43.23 ]      |     1-р сарын 10 -нд, 06:31 минутанд

Тэтгэврийн зөрүү арилгах гэж байж болохгүй хийсэн ажил эрхэлсэн албан тушаал өөр өөр учраас тэтгэвэр өөр өөр байх тэнцэтгэл байж хэзээч болохгүй ингэж ярих тэнэглэл

Тэтгэвэр [ 66.181.160.93 ]      |     1-р сарын 10 -нд, 05:29 минутанд

Тэнцүү мөнгөн дүнгээр нэмнэ гэдэг яг зөв

Хажидсурэн [ 66.181.179.131 ]      |     1-р сарын 09 -нд, 20:41 минутанд

Миний бодлоор суралцсан хугацаа ажилсан жилд ордоггуйгээс ихээхэн жил хасагдаж тэтгэпэр адил мэргэжидийн хумуусийн тэтгэвэр багаар тогтсон гэж боддог Иймээс шинэ хуулиар нохон толох боломж олгох естой гэж бодож бнаа

unshigch [ 103.229.123.113 ]      |     1-р сарын 09 -нд, 15:16 минутанд

tetgeveriin zoruug arilgaj adil bolohiin esreg bna , hun ih l tatvar tulsun bol ih l tetgever avah yostoi, tulsniiguu l butsaad avch bgaa biz dee, tatvar tulchihuud hezee ch tulj bgaagui huntei adilhan avna gej yu bhav dee

ЗОЧИН [ 202.9.44.66 ]      |     1-р сарын 09 -нд, 13:58 минутанд

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ЯАЖ ТӨЛСНӨӨС ИХ ЮМ ХАМААР Ч БНА ТЭТГЭВЭРТ ГАРСАН МӨРТЛӨӨ ХУВИАРАА АЖИЛ ЭРХЛЭЭД 1 ЖИЛД БАРАГ САЯ ГАРУЙГ ТАТВАРТ ТӨЛЧИХӨӨД ЖИЛИЙН ДАРАА ТЭТГЭВЭРЭЭ НЭМҮҮЛХЭД 10000Т НЭМЖ БНА ЭНЭ ЧИНЬ ОДОО АРИУН ЯВДАЛ МӨН ҮҮ ХУУЛИА ШИНЭЧЛЭХ ШААРДЛАГА БНА, ХЭН АЖИЛ ХИЙЖ БНА ТЭР ХҮН ТЭТГЭВЭР НЬ САЙН Л НЭМЭГДДЭГ БАЙХ ЁСТОЙ. МӨНГӨНИЙ ИМПЛЯЦАА ДАГААД Л ТЭТГЭВЭР НЬ АВТОМАТААР ХЭЛБЭЛЗЭХ ЁСТОЙ ЮМ ШҮҮ ЭНЭ ДЭЭР ТӨР ЗАСАГ АЖЛАА ХИЙХГҮЙ БНА.

к [ 203.91.115.36 ]      |     1-р сарын 09 -нд, 12:51 минутанд

ТЭНЦҮҮ МӨНГӨН ДҮНГЭЭР ГЭДГЭЭ ТАЙЛБАРЛААЧ

Irgen [ 150.129.143.10 ]      |     1-р сарын 09 -нд, 12:02 минутанд

Uhej dald orson said be chi tetgewrt garahgui yu nasaaraa naad suudaldaa baihuu 1sarin 1s nemeech erguu malaa

zochin [ 202.9.41.140 ]      |     1-р сарын 09 -нд, 11:40 минутанд

ajilgui olon zaluuchuud bhad odoo tetgevertee garaad ajilaad bgaa humuusiig tetgeveriig ni zogsooh yumuu ajiliin bairiig ni zuluuluuleh heregtei ajiliin buteemj muu bna shdee undur tetgever avaad deer ni oron too bugluud tsalin avaad bgaag anhaarah bolson

Зочин [ 122.201.24.193 ]      |     1-р сарын 09 -нд, 09:41 минутанд

Тэтгэврийн зөрөөг арилгах тал дээр ажилламаар санагдана. Адилхан ажил хийж байгаад сүүлд тэтгэвэрт гарсан хүмүүс өндөр авч байхад дээр ь нэмж өгөөд зөрүүг арилгах биш улам нэмэгпүүлээд байдаг сонин байна.

Зочин [ 66.181.191.58 ]      |     1-р сарын 09 -нд, 08:57 минутанд

Чин зориг сайд өндөр насны тэтгэвэрийг 1 сарын 1 ээс нэмэх байтал 2 сарын 1-ээс болгосон хууль зөрчиж байна.Ганцхан тэтгэвэрээрээ амьдардаг олон хүний асуудлыг 1 сараар хойшлуулдаг.

Цахилгаанчин,уурхайч [ 202.131.243.50 ]      |     1-р сарын 09 -нд, 08:51 минутанд

Бага тэтгэвэр авдаг хүн чинь НДШ-дбага төлсөн хүн байгаа ш дээ.30-40 жил хүнд нөхцөлд ажилласан хүн өндөр НДШ төлсөн .Гэтэл яагаад ижил нэмэгдэх ёстой юм.Энэ нь зөвхөн сайн хүн болж харагдах гэсэн санаа.

Зочин [ 122.201.24.193 ] 1-р сарын 09 -нд, 09:42 минутанд

Харин ч бүр нэмүүлмээргүй санагдаж бна. Өөрөөс чинь өмнө цалин бага байхад гарсан хүмүүс бага авдгийг мэдэх үү

Zochin [ 66.181.161.68 ] 1-р сарын 09 -нд, 10:00 минутанд

Er ni tetegveriin zoruug bagasgah ni zuv shuu de.500,0-s deesh tetegvertei humuust nemeh hereggui.sanagddag nasaaraa zutgeed baga tsalintai bsan humuusiin buruu bish . Hedhen tugruguur hedhen jil amdirah hugshiduu boddog turtei ch boloosoi.songuulid hugshid l tedend itgej sanalaa ugdug.

ahmad nastan [ 150.129.140.163 ] 1-р сарын 09 -нд, 10:11 минутанд

Svvld tetgevert garsan hvmvvs undur togtoolj avch bna ert togtoolgson hugchvvd baga tsalin avch amidarch bsan tvvgeeree togtoolgood hamgiin baga tetgever avch bnashde bi l ghed ulsad 32 jil ajilsan odoo tetgeveriin dood hemjeeg avch bnashde ene munguur amidrahad berh bna

Зочин [ 139.5.218.179 ] 1-р сарын 09 -нд, 10:25 минутанд

НД-н шитгэлийг их цалин авсан бол их, бага цалин авсан хүн бага шимтгэл цалингаас суутгуулж байсан одоо яагаад бага тэтгэврийг ахуй ахйу тэтгэвэр авдагыг бага нэмэх тухай яриад байна.тэтгэврийг нд тухай хуулинд чинь импелиацийн төвшинг харгалзаж жил болгон индексжүүлж нэмэгдүүлэх тухай заасан заалт одооч гэсэн байдаг.Хуулиа дээдлээчээ

Чулуун [ 27.123.214.102 ] 1-р сарын 09 -нд, 15:48 минутанд

Сайдын тайлбарыг эсэргүүцэж байна. Нийгмийн даатгалд төлсөн хэмжээгээрээ л тэтгэвэрийн хувь хэмжээ тгогтоогдсон шүү дээ. Тэгшитгэн ижилдүнгээр нэмнэ гэдэг буруу шүү төр инфляцийн түвшинтэй уялдуулж тэтгэврийг нэмэх ёстой байхад сүүлийн 2-3жил бага тэтгэвэр авдаг улсуудын тэтгэврийг илүү нэмсэн одоо болиоо хэдэн хувь байдаг юм түүгэрээ нэм

Машинист [ 202.9.44.65 ] 1-р сарын 09 -нд, 17:01 минутанд

Одоо больдоо Сайд ноён гуай минь нойр хоолоо хасан зүтгэж байж 10 жилийн өмнө тэтгэвэрт гарсан галт тэрэгний машинч надтай халуун дулаан орон дотроо дугжирч өдрийн 8 цагийн хөдөлмөр эрхэлж байгаад ажлын газар нь хувьд гарч ажилгүй болоод тэтгэвэрийн нас болсны буянгаар тэтгэвэрт гарсан нөхөдтөй миний тэтгэвэртэй харьцуулан өндөр нам тэтгэвэртэй байна би адилхан тэтгэвэр авна гэж барьцмааргүй байна ш дээ.Ямар нь долоон хөл зовлогоо зулгаан байж хэдэн төгрөг илүү авч тэтгэвэр тогтоолгоод ажилгүй байж байгаад тэтгэвэр тогтоолгосон нөхөдтөй адилхан болох болж байнаа гомдолтой байна ш дээ

Зочин [ 66.181.189.67 ] 1-р сарын 10 -нд, 00:30 минутанд

тэгвэл НДШ-ийг ялгаатай төлдгийн утга алдагдана

зочин [ 202.9.42.157 ] 1-р сарын 10 -нд, 00:40 минутанд

Тэтгэвэрийн насаа эргэж хараач ээ .Малчин хүн би хүн биш юм уу

зочин [ 182.160.4.26 ] 1-р сарын 10 -нд, 16:26 минутанд

их тэтгэвэр авдаг хүмүүс бухимдах хэрэггүй. урьд нь нэмэхдээ бүгдэд нь 21000-р ижил нэмсэн.

Za [ 122.201.31.43 ] 1-р сарын 10 -нд, 16:49 минутанд

Ijil huviar nemlee gehed neg ih yalgaa bhgui de zuv shiidver bnaa

Z [ 122.201.31.43 ] 1-р сарын 10 -нд, 16:50 минутанд

Tetgevriin zuruug bagasgah heregtei