О.Баасанхүү, Г.Бямбасүрэн хоёрын хэн нь худлаа ярьсан бэ?

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 10

МАХН-ын О.Баасанхүү, Г.Бямбасүрэн нарын  Төрийн ордонд зохион байгуулсан Их хурлын зардлыг хаанаас гаргасан бэ гэдэг асуулт хариулт нэхсээр байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү 150 сая төгрөгөөр Их  хурлаа зохион байгуулсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн.Тэрбээр”Бид “Баянгол” зочид буудалд 60 сая төгрөг төлөөд хүнээ байрлуулсан. Үүнийг МАХН-ын нарийн бичгийн дарга байсан хүн хувийнхаа мөнгөөр санхүүжүүлсэн” гэж хэлсэн юм.

Түүний хэлсэн нарийн бичгийн дарга хэн байсан бэ гэдгийг тааварлахыг оролдсоноос биш  Баасанхүү худлаа хэлсэн үү гэдгийг ч хэн асуугаагүй. Гэвч О.Баасанхүүгийн хамтрагч Г.Бямбасүрэн тэс өөр зүйл ярьж эхлэв, хурлын зардлын талаар. Г.Бямбасүрэн “Манай намын дарга нарын баг Баасанхүү бид хоёрыг АТГ-т  өгч хангалттай шалгуулсан. Их хурал зохион байгуулахад 124 сая төгрөгийн зардал гарсан. Өр зээл тавиад хийсэн. Одоо 30 сая төгрөгийн өртэй үлдсэн” гэж мэдэгдлээ. Эндээс харвал Баасанхүү гишүүний ярьсан худлаа болж таарах гээд байгаа юм. О.Баасанхүү, Г.Бямбасүрэн хоёрын хэн нь худлаа яриад байна вэ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зачин (103.57.93.158) 2018 оны 01 сарын 11

Ухэж далд ормоор хоер тагжийсан сугнууд та хоероор удирдуулаад Монголд нэг нам байх юм гэнэ, горьддог хулгайчууд юм АА, Могголчуудад Энхбаяр хэрэгтэй, та хоер шиг хулгайчууд хэдэн cаяараа байгаад хэрэггуй

0  |  0
Top