Модель Лиза Кузьменко үхлийн ирмэгт байна

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 10

20 настай украин модель Елизавета Кузьменко долоо хоногийн өмнө Лос-Анжелест осолд оржээ. Бүсгүй маш хүнд гэмтэл авсан байна. Олон мэс засал хийсэн ч бүсгүй хүзүүнээсээ доош саажилттай болж үлджээ. Хамгийн сүүлд Лизагийн элэг болон хугарсан дээд эрүүнд нь мэс засал хийсэн байна. Гэхдээ мэдрэлийн зарим тогтолцоог нь сэргээж чадаагүй гэнэ. Бүсгүй өөрөө амьсгалж чаддаг болох эсэх нь ч эргэлзээтэй байгаа аж.

Лизатай хамт таксинд гэрэл зурагчин Наталья Кордано, Америкийн продюсер Южин Ефуши, модель Инга Шевченко нар байжээ. Тэдний сууж явсан таксиг согтуу жолооч ирж мөргөсөн байна. Жолооч хэргийн газраас зугтахыг завдсан ч хүмүүс барьж авчээ.

Алдар хүнд нь өсч явсан залуу модель бүсгүйн ээж дээрх мэдээг сонсоод хаана байгаа, хаашаа явах гэж буйгаа ч мэдэхээ больжээ. Лизагийн найз нар мөнгө цуглуулан ээжийг нь Лос-Анжелес руу явуулахаар бэлтгэж байгаа аж.

https://s14.stc.all.kpcdn.net/share/i/4/1424762/wx1080.jpg

http://cs320130.vk.me/v320130180/6e60/3SxUJpRYYcU.jpg

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.179.25.230) 2018 оны 01 сарын 14

хөөрхий дээ, хөл дээрээ босоосой

0  |  0
(66.181.160.108) 2019 оны 02 сарын 16

бурхан өршөө

0  |  0
OMG(66.181.161.103) 2018 оны 01 сарын 10

Бурхан түүнийг ивээг.

0  |  0
Зочин(66.181.190.71) 2018 оны 01 сарын 10

Босоод ирээсэй. Эргээд тайзан дээрээ алхаасай. Бурхан өршөөг

0  |  0
Top