Зүүнхараагийн хорио цээрийн дэглэм цуцлагджээ

Өнгөрсөн оны сүүлээр Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараад малын гоц халдварт шүлхий өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоосон билээ. Харин энэ сарын 10-нд дээрх хорио цээрийн дэглэмийг цуцалж, шүлхий өвчний өвчлөл, тархалт бүрэн зогссоныг сумын гамшгаас хамгаалах штабаас мэдээлжээ. Тиймээс энэ сарын 10-ны өдрөөс эхлэн Мандал сум дотор төмөр замын хойшоо урагшаа чиглэлд гарах авто машиныг хөдөлгөөнийг зөвхөн зүүн талын төмөр замын гарамаар чөлөөтэй нэвтрүүлэхээр боллоо.

 Мөн сумын дотор мөрдөгдөж байсан дугаарын хязгаарлалт хэвээр мөрдөгдөж, сарын тэгш сондгой өдрүүдэд зорчиж байх шийдвэрийг гаргасан байна. Харин сумын хэмжээнд эцсийн ариутгал халдваргүйтгэл хийгдээгүй байгаа тул иргэд, ААНБ-ын сумаас гадагш чиглэсэн хөдөлгөөнийг хориглосон хэвээр байгаа аж. Хэрэв сумаас гадагш хөдөлгөөн хийх зайлшгүй тохиолдолд гамшгаас хамгаалах штабын даргаас зөвшөөрөл авч явахыг шаардлагтай гэнэ. Тус сумынхан өнгөрсөн оны 11-р сарын 18-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хорио цээрийн дэглэмд байсан юм.

Л.Зул

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

Зүүнхараа [ 150.129.140.53 ]      |     2018 оны 1-р сарын 15 -нд, 04:03 минутанд

Даргаас зөвшөөрөл авна гэдэг чинь хахуулийн бас нэг эх үүсвэр байна даа!!!

Go to top of page