800 сая ам.доллар хаачив аа !!!

Олон төрлийн татвар нэмэгдэж иргэдийн нуруун дээр дарамт үүсч буй энэ үед ганцхан найдаж буй зүйл бол гадны зээл тусламж, мөнхүү хөрөнгө оруулалт. Өнгөрөгч намар Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед Сангийн сайдаар ажиллаж асан Б.Чойжилсүрэн олон улсын зах зээл дээрээс 800 сая ам.долларын шинэ бонд гаргасан талаар мэдээлэл хийж байсан нь өнөөдөр хүртэл сураг алга.

Энэ үеэр Б.Чойжилсүрэн "Монголын эдийн засгийн нөхцөл байдалд сайн гарсныг албан ёсоор зарлаж байна. Тодруулбал 2017 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө шинэ бонд босчээ. "Чингис бонд", "Димсам" бондыг төлөх санхүүжилт босгох зорилгоор шинэ бонд гаргах ажил 10 дугаар сарын 16-нд эхэлсэн. Энэ ажил маань амжилттай болж бонд маань бослоо" хэмээсэн. Дашрамд дурдахад яг энэ үеэр шинэ бондын жилийн хүү нь 5.625 хувь, хугацаа нь 5.5 жил байх аж. Анх хөрөнгө оруулагчдад 660 орчим сая ам.долларын бонд босгох саналыг тавьсан ч хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн санал нь 5.8 тэрбум ам.долларыг давжээ гээд гэгээлэг сайхан мэдээ явж байсан нь архивт үлджээ. Тэгэхээр хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн 5.8 тэрбум ам.доллар ч яахав, 800 сая ам.доллар хаашаа сураг алдрав аа. Өнгөрөгч оны аравдугаар сард өнөө маргаашгүй орж ирнэ хэмээн мэдээлж байсан цагаас хойш лавтай дөрвөн сарын нүүр үзэх нь. Ж.Эрдэнэбатын танхимтай уусаад оддог төрийн бодлого, улс хоорондын гэрээ хэлцэл гэж баймааргүй юм.

А.Толбо

www.zindaa.mn
 

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 3 )

lecho [ 59.153.115.248 ]      |     1-р сарын 11 -нд, 14:40 минутанд

niitle dandaa mergejliin bus yamand hardsan baih yum toonoos chanariig uurhain nootsiig mergejliinhen taaj tigyoodogiig medegui sumyabazar said zagdjaviig ogtsruulah geed baidag zagdjav shuluuhan mergejliin ontdlohoo helehgui tetgeveriin nasiig nemehiig eserguutssen tumur zamiinhan shig mergejliin zasag bish bolhoor mergejliin buschuudaa oilgohgui bna

Иргэн [ 202.72.245.207 ]      |     1-р сарын 11 -нд, 13:35 минутанд

ХЭЛТГИЙ ХЭЛТИЙН ОФШООРТ Л БАЙГАА БИЗ

irgen [ 62.167.114.16 ]      |     1-р сарын 11 -нд, 11:52 минутанд

dimsam ch geh shig ehe mongold hachin ner ih gargaj iredeg bolloo, ter 800 say haachsan be ilryyleh heregtei

Go to top of page