А.Сүхбат: Засгийн газрыг огцруулах ”сүйтгэл” байж болохгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 12

УИХ утааны асуудлаа шийдвэрлэж чадахгүй бол УИХ-ыг цагаан сараас өмнө тараах асуудлыг ярина гэж Ерөнхийлөгч  хэлснээр У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорч магадгүй гэдэг мэдээлэл хэвлэлээр хөвөрч эхэллээ. Үүнтэй зэрэгцэн Засгийн газар долоон төрлийн татвар нэмсэн нь ганхах үндсэн шалтгаан болж магадгүй гэдгийг зарим гишүүд ч  хэлж байгаа юм.  Иймд энэ талаар гишүүд ямар байр суурьтай байгааг тодруулахад,

УИХ-ын гишүүн А.Сүхбат

"Бид аль болох  тогтвортой байдлыг баримтлах хэрэгтэй. Тогтворгүй байлгая гэвэл энэ улс орон яаж оршин тогтнох уу. Агаарын бохирдол, байгаль орчны сүйтгэл шиг улс төр дотор сүйтгэл яваад байж болохгүй. Улс орон тогтвортой байхын үндэс бол төр нь тогтвортой байх. Огцрох тухай яриаг ч би сонсоогүй. Аль болохоор ард түмэн өөрсдийнхөө сонгосон төрийг хүндэлж цааш нь тогтвортой байлгах нь чухал юм. Эдийн засгийн нөхцөл байдал өнөөдөр ямар байгаа билээ. ОУВС-д хамрагдаж сэхээний тасагт байна. Тэд биднийг нүдээ цавчилгүй ажиглаж байгаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Монгол Улсын эдийн засаг  сэхээний тасгаас гарч энгийн тасагт шилжлээ" гэж мэдэгдсэн. Бид бие биедээ урам хайрлах соёл хаа хаанаа дутагдаж байгаа шүү. Олны хүч оломгүй далай гэдгийн адил бид  өөдлөн дэвжих  үү гэдэг нь хүн бүхнээс хамааран. МАН намын Их хурлаа хийх үеэрээ нэг зүйл дээр хатуу тогтсон. Энэ нь МАН-д 33, 32-ын бүлэг байхгүй шүү гэдгийг бид олон зуун сонгогчдынхоо өмнө амалсан" гэв.

Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.229.120.228) 2018 оны 01 сарын 13

Suhbat.avargyg.demjij.bna.mash.zuv.yarij.bna.MAHAHgiinhan..boliochee

0  |  0
zochin(103.229.120.228) 2018 оны 01 сарын 13

Hurelsuhiin.zasgiin.gazryg.ajlyg.ni.hiilge.MAHAH..yanz.buriin.yam.sedeed.turhirch.baigaag.medej.bna

0  |  0
zochin(103.229.120.228) 2018 оны 01 сарын 13

Humuusee.ta.nar.yamar.martamhai.yam.be.Erdenebatyn.ZG.ene.buh.tatvaryg.nemsengedgiig.martaa.yu

0  |  0
zochin(103.229.120.228) 2018 оны 01 сарын 13

Suhbat.avarga.ih.zuv.yarij.bgaa.shuu

0  |  0
zuv(73.134.123.54) 2018 оны 01 сарын 12

battulga hutgan umuulegch shuu dee n iig heden udaa traav uurt tlgdahgui bolon huviin asuudal hundanguut hor nairuuldag shuu dee uuriin avsan uildberuud tender zasagt baihdaa tumur zam aj uildveriin togtsolvor geed mash olon yum bnaa ard tumee neg taliig barj bitgii tuilshr

0  |  0
Зочин(202.9.43.251) 2018 оны 01 сарын 12

Ухаанаараа биш нам дагаж гишүүн болсон энэ бөх УИХ-д юугаа хийнэ дээ. Илүү шунаж орж ирчихээд одоо местээ алдах нь гэж айж эхэлж байх шиг. Өөрсөддөө ашигтай баахан хууль гаргаж, ард олныг татвараар дарамталчихаад. ИХ-ыг тараах нь зөв

0  |  0
zochin(66.181.161.7) 2018 оны 01 сарын 12

Chi yu ch medehgvi olon abgai hvvhdee me del boloo

0  |  0
зочин(66.181.161.24) 2018 оны 01 сарын 12

угаасаа тарсан нь зөв

0  |  0
Зочин(59.153.112.73) 2018 оны 01 сарын 12

65 суудал авчихаад засаг төрөө тараалгаж байвал хохь чинь

0  |  0
зочин(202.179.25.144) 2018 оны 01 сарын 12

Бензин тосны үнэ нэмэгдэж байгаа сурагтай дээр Ард иргэд элдэв Татварын дарамтанд орж Тэтгэврийн насаа нэмүүлчихээд МАН-ын Харгис дээрэнгүй бодлогыг тэгээд Дэмжээд дуугүй суугаад байх хэрэг үү Огцорсон ч багадана Харин ч Харгис Хэрцгий бодлого явуулж Иргэд ээ хохироосоны төлөө Хариуцлага тооцох ёстой

0  |  0
Top