Ерөнхийлөгч маргааш иргэдтэй уулзана

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 13
Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга энэ сарын 14-ны 13.00 цагт МҮЭСТО-нд Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзаж, тэдний санал бодлыг сонсож, зарим асуудлаар санал солилцохоор төлөвлөжээ.

Маргаашийн уулзалтаар Монгол Улсын нийгэм, эдийн засаг, агаарын бохирдлын талаар иргэдэд мэдээлэл өгөх гэнэ. Мөн дээрх асуудлуудыг шийдвэрлэх боломж, гарц гаргалгааны талаар иргэдийн санал, хүсэлтийг сонсохоор төлөвлөсөн байна. Энэхүү уулзалт нь нийгмийн өмнө тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг шийдвэр гаргагчдад хүргэх зорилготой аж.
Л.Зул
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top