Ерөнхийлөгч өнөөдөр иргэдтэй уулзалт хийнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 14

Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр 13.00 цагт Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзалт хийнэ.

Тус уулзалтаар нийслэлийн агаарын бохирдол, гэр хорооллын барилгажуулалт, эдийн засаг зэрэг сэдвүүдээр ярилцаж иргэдийн санал, сэтгэгдлийг чөлөөтэй сонсох юм. Уулзалт Монголын Үйлвдэрчний эвлэлийн соёлын төв ордонд болно.

Өмнө нь Ерөнхийлөгч нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний талаар хэвлэлийнхэнтэй уулзах үеэрээ “Гэр хорооллыг барилгажуулах ажлыг зохион байгуулахын тулд эхлээд иргэдээ ажилтай орлоготой болгох мөн орлоготой иргэдийг цалингаар нь барьцаалж нэн түрүүнд орон сууцанд хамруулах зэрэг ажлыг зохион байгуулах ёстой гэж мэдэгдэж байсан юм.

 

 

Э.Цэрэнлхагва

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.113.77) 2018 оны 01 сарын 14

Ийм байдлаар ард түмэн тэсэхээ болилоо.Одоо нэгдэж тэмцэцгээe.Хувьсгалын тохироо бүрдэж байна шүү.

0  |  0
сонгогч(66.181.161.63) 2018 оны 01 сарын 14

олгитойхон ойлгомжтой амьдралд ойр юм яриасай билээ.

0  |  0
Top