ТОЙМ: Шатахууны үнийн савлагаа, Эрдэнэтийн хувьцаатай долоо хоног

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 14

Өнгөрч буй долоо хоног үйл явдлаар дүүрэн байлаа. Тэр дундаа УИХ, Засгийн газрын шил дараалласан шийдвэр болон шатахууны үнийн савалгаа яах аргагүй халуун сэдэв болов. 

Монголчууд "Эрдэнэт" үйлдвэрээс хувь хишиг хүртэх үү?

Засгийн газар өнгөрсөн лхагва гаригийн хуралдаанаараа “Эрдэнэт” үйлдвэрийг нээлттэй хувьцаат компани болгож, хувьцааг нь ард иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэх шийдвэр гаргалаа. Хэчнээн ширхэг хувьцаа эзэмшүүлэхийг үнэлгээ хийлгэсний дараа тодорхой болно.

Гол нь дээрх шийдвэрийн хүрээнд монголчууд ганц ашигтай ажилладаг саалийн үнээнээсээ хувьцаа эзэмших болж байгаа. Хөрөнгийн зах зээлээс мөнгө босгох боломжтойг ойлголгүй 27 жилийг үдсэн монголчуудад дээрх шийдвэр олон зүйлийг таниулж, улс төрийн шахаа төрийн өмчит компаниудад хяналтаа тогтоож, ашгийг нь хүртдэг тогтолцоог хална гэж эдийн засагчид харж байна.

Алдар цолтон ахмад настанд сар бүр 200 мянган төгрөг олгоно

УИХ-аас өнгөрсөн баасан гаригт Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа. Ингэснээр Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ахмад дайчин, алдар цолтон ахмад настанд сар бүр 200 мянган төгрөг, Монгол Улсын төрийн шагналт, төрийн соёрхолт, гавьяат цолтон, Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан /1990-1992/ Ардын Их Хурлын депутат, Улсын Бага хурлын гишүүн ахмад настанд сар бүр 150 мянган төгрөгийн нэмэгдэл олгохоор боллоо. Тэтгэврээс нь гадна нэмэгдэл болгон олгоно. 2018 оны төсөвт шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг суулгасан тул энэ сараас тооцон олгоно гэж ойлгож болно.

Хэлмэгдэгсдийн ар гэрт нөхөн олговор олгоно

УИХ баасан гаригийн хуралдаанаараа Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Энэхүү хууль батлагдснаар улстөрийн хилс хэргээр цаазлагдсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая, харин хилс хэргээр хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг олгохоор хуульчлагдаж байна. Хууль 2020 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл үйлчилнэ. 

Шатахууны үнэ иргэдийг бухимдуулж байна

Шатахуун импортлогчид үнээ нэмэх сануулгыг өгөөд эхэллээ. Эхнээсээ литр тутамд 100 төгрөгөөр нэмж, үүгээр ч зогсохгүй АИ-92-ыг зөвхөн өөрийн ШТС-ын картаар олгож эхлэв. Өөрөөр хэлбэл, шатахууны хомсдлыг буй болгосон гэсэн үг. Харин үүнийг эрх баригчид болон иргэдийн зүгээс  "Зохиомол хомсдол үүсгэлээ" гэж байгаа бол импортлогчдын хувьд тодорхой тайлбар өгөлгүй хэд хонолоо. Ирэх долоо хоногт энэ асуудал хэрхэн өрнөхийг тухай бүрт нь мэдээллэх болно.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
koi(41.85.161.187) 2018 оны 01 сарын 15

Сайн байна уу Бид ядуусыг дэмжиж, тэмцэж байгаа ядуурлыг бид богино, дунд, урт хугацааны зээл санал болгодог нэр томъёо. Санхүүгийн асуудалтай байгаа, Банкинд хориг тавьдаг, Файлууд, эсвэл танай төслүүдийг холбох санхүүгийн хэрэгцээ байгаа бол,  гэрийн зээл. Бид хувь хүн, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 3% -иар олгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу. vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

0  |  0
зочин(202.21.106.127) 2018 оны 01 сарын 14

шатахууг яахавээ. тэтгэврийн нас нэмсэнд маш их дургүйцэж байна. Юманд ээлж бий шүү.

0  |  0
zochin(66.181.176.43) 2018 оны 01 сарын 14

Odoo yumni vne dagaad nemegdene de.yaj bga yum be erh barigchida

0  |  0
зочин(202.179.25.27) 2018 оны 01 сарын 14

МАН арай л дэндэж байнаа Татвар Тэтгэврийн нас нэмлээ одоо Шатахууны Үнээ нэмчихээр дагаад Хүнсний барааны үнэ нэмэгдэж байна МАН УИХ Засгийн газар үнэхээр Ард иргэдийнхээ Эсрэг дэндүү Харгис бодлого явуулж байнаа

0  |  0
Zochin(66.181.161.68) 2018 оны 01 сарын 14

Aldar tsoltoi ahmaduud 200 g nemuuleed jiriin ahmaduud ni tetegevriin nemegdelchgui olon zelmen amidarsaar baih um baina l daa ingej ahmaduudaa alag uzdegee bolivol yasan um be?

0  |  0
Зочин(59.153.113.77) 2018 оны 01 сарын 14

Шатахуун импортлогч компаниуд арай дэндэж байгаа байна.Төр засаг энэ компаниудын үнэ хөөрөгдөх асуудлыг дэмжээд байгаа юм биш биз дээ.Цагаан сар дөхөөд ирэхээр ийм явуулга явуулж юмны үнэ нэмэгдэхээс бас л ард иргэд хохирох уу

0  |  0
Ма(43.242.243.150) 2018 оны 01 сарын 14

Дэлбэлвэл яасийн

0  |  0
Top