Биеэ үнэлэгч авбал нэг жил шоронд хорино

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 14

Францын Парламент биеэ үнэлэгчдийн талаар баримталдаг бодлогоо эрс өөрчилсөн шинэ хууль баталжээ. “Le Figaro” сонинд энэ талаар мэдээллээ.

            Шинэ хуульд биеэ үнэлэгчдийг биш, тэднийг худлдаж авч үйлчлүүлсэн этгээдэд хариуцлага тооцохоор заасан байна. Хэрвээ биеэ үнэлэгчидтэй зугаацаж байгаад хуулийн байгууллагад баригдвал 1.5 мянган еврогоор торгох бөгөөд давтан үйлдвэл торгуулийн хэмжээ 3750 евро хүртэл нэмэгдэх гэнэ. Түүнээс гадна биеэ үнэлэлтийг өөгшүүлэн дэмжихийн хор холбогдлын талаар лекцэд албадан хамруулах аж. Хуулийн төслийг Францын зүүн, барууны үзэлт намууд бараг гурван жилийн турш хэлэлцсэний эцэст баталсан нь энэ юм байна. Ингэснээр Франц улс биеэ үнэлэгчдийг хүчирхийллийн хохирогч гэж үзэж, тэдэнтэй бэлгийн харилцаа үүсгэхийг чандлан хорьж байгаа юм. Хууль санаачлагчид Шведийн туршлагаас судалсны үндсэн дээр төслөө боловсруулсан гэнэ. Гэхдээ шийтгэлийг нь Скандинавын улсынхаас арай зөөлнөөр тогтоож өгчээ. Шведэд 1999 оноос мөрдөгдөж байгаа хуульд биеэ үнэлэгч худалдаж авсан этгээдэд нэг жил шоронд хорих хүртэл ял ногдуулдаг байна.

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(62.167.114.16) 2018 оны 01 сарын 14

zov shdee, hyatad hyrtel ereend biee ynelgch avahiig horison gesen baihaa, ashgui dee

0  |  0
ХУЦ(182.160.38.99) 2018 оны 01 сарын 14

ИНГЭЭД БАЙХААР ЕВРОП ЭРЧҮҮД БҮГД ГОМО БОЛОЛГҮЙ ЯАХАВ.

0  |  0
Top