МАХН-ыг залгих ээлжит төлөвлөгөө

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 16

Улстөрд өндийх хандлага бүхий гуравдагч этгээдийг дарах нь олигархи бүлэглэлийн гол үнэт зарчим байдаг бололтой. Дэлхийн улстөрийн түүхэнд ч өндөр авсан гуравдагч этгээд тун ховор гэдэг. Нийгмийн ил тод байдал, олон ургальч үзэлд эрх биш шинэчлэл  бий болох тусам олигархиуд гуравдагч этгээдийг улам л ад үзэх болжээ. Үүний нэг жишээ нь МАХН-ыг үгүй хийх, саармагжуулах ажиллагаа гэж болно. Өнгөрөгч 2012 онд Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, холимог буюу пропорцониаль системээр явуулсан нь гуравдагчдын орон зайг бүрдүүлэхэд ихээхэн нөлөөлсөн. Энэ системийн буянаар МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс УИХ-д 10 орчим суудал алдаж, сүүлдээ тэд Засгийн газарт хамтарч гээд бараг л толгой дээрээ гаргачих шахсан. Хорооны Засаг дарга л сайдын суудалд заларч байв даа. Тиймээс олигархиуд сандарч, 2016 оны сонгуулийн өмнө хуульд дахин өөрчлөлт оруулж мажоритар тогтолцоонд тулгаж тэднийг шахсан. Үүний үр дүнд МАХН-аас ганцхан О.Баасанхүү, бие даагч С.Жавхлан гэсэн хоёрхон дүрийг УИХ-д тодруулсан юм.

Нийгэмд МАН, АН хэмээх хоёр их айлаас уйдах хандлага нэгэнт бий болсныг нуух хэрэггүй. Энэ хэрээр гуравдагчдын орон зайд тодорсон аль ч намыг сонгоход бэлэн болж, нийгэм өөрөө эрэлхийлэлд нэгэнт морджээ. Ийм хандлагыг анзаарсан олигархиуд гуравдагч этгээдийн орон зайд тодорч болохуйц МАХН-ыг үгүй хийх бодлого эхнээсээ хэрэгжиж байна гэх судлаачид цөөнгүй бий. Үүний нэг жишээ нь хэтэвч нимгэн О.Баасанхүүг хатгаж, МАХН-ын Их хурлыг хоёр талцуулан зохион байгууллаа гэх таамаг оволзож байна. МАХН-ын гишүүд дэмжигчдийн зардал чирэгдлийг дааж, өндөр үнэтэй зочид буудалд байрлуулан намын Их хурал зохион байгуулна гэдэг О.Баасанхүүгийн хийчих ажил биш аж. Энэ нь эдийн засгийн чадавхийн хувьд шүү дээ. О.Бум-Ялагч “Зөвхөн Баянгол зочид буудлын зардалд 120 мянган ам.доллар зарцуулна. Үүний цаана ямар нэгэн хөшүүрэг бий” гээд тооны машинд хийчихснээс харвал нийт хурлын зардал хагас тэрбумын өртөг лав давж тусна.

Тэдний хувьд Бага хурлаасаа эхлээд Н.Энхбаярын эсрэг бүхий л ажиллагааг өндөр түвшинд зохион байгуулж ирсэн. Бага хурлаа Бага Тэнгэрийн аманд, Их хурлаа Төрийн ордонд зохион байгуулсан. Олон нийт МАХН-ын Их хурлын тансаглал, өртөг зардлын цаана хэн байв гэсэн хардалтын цаанаас Ерөнхийлөгч Х.Баттулгын дүрийг тодруулах гэж хичээдэг. Шууд утгаараа бол бизнес улстөр хослуулж өнөөдөрт золгосон Ерөнхийлөгчид гуравдагч этгээд огтхон ч хэрэггүй нь зарчмын хувьд үнэн. Тэр тусмаа Н.Энхбаяр огт хэрэггүй. Тэгэхээр мөнгөөр угжаад байдаггүй юм гэхэд сэмхэн дэмжих учиртай хүний нэг бол яах аргагүй Х.Баттулга мөн. Ерөөсөө олигархи бүлэглэлийн “шүдний өвчин” болсон Н.Энхбаяр гуравдагч хүчнийг өндийхөд ихээхэн гай удаж байгаа юм. Ийнхүү МАХН-ын тамгатай, тамгагүй дарга нарын маргаан эцэстээ Улсын Дээд шүүхэд очсон, ирэх тав дахь өдөр энэ асуудлыг нэг талд нь гаргах мэдээлэл бий.

О.Баасанхүүгийн хувьд МАХН-ыг хоёр хувааж чадсан, албан бус ч гэсэн намын дарга болчихсон, өөрөө УИХ-ын гишүүн гээд давуу тал олон байна. Тэгэхээр Н.Энхбаярт ямар шаанс байна вэ. Тийм гээд хэлчих зүйл одоогоор алга. Гагцхүү Гавьяат хуульч Ц.Шаравдорж шүүх прокуророос эхлээд Үндсэн хуулийн цэц хүртэл Н.Энхбаярыг тамгатай нь үлдээх тал дээр сэтгэл чилээн яваа гэх. Н.Энхбаярт үүнээс өөр гэрэл гэгээ огт алга. Хуулийн гаргалгаа чухам хаашаа эргэх, О.Баасанхүүд ямар ар тал байна, хэрвээ байгаа бол хэрхэн ажиллах, Н.Энхбаярын ганц гэрэл гэгээ болсон Ц.Шаравдоржийн нөлөө зангараг аль хүртэл явах гээд олон асуудал хөндөгдөж байна.

Олонхийн таамаглаж байгаа шиг олигархийн далд захиалгаар МАХН-ыг сарниах гэж байгаа бол Н.Энхбаярт ямар ч хуулийн заалт байгаад үйлчлэхгүй. Буруу байсан ч О.Баасанхүүгийн талд шийдвэр гарна. Хэрвээ МАХН-ын хоёр шатны хурал нь  О.Баасанхүүгийн мэлзэж байгаа шиг өр зээл, хандивын хүрээнд боссон гэж үзвэл Н.Энхбаярт тамгаа хадгалж үлдэх боломж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, О.Баасанхүү нарын ар талд олигархийн салхи сэвэлзээгүй гэж үзвэл шүү дээ. Уг нь Дээд шүүх өнгөрөгч 5-ны өдөр дээрх асуудлаар хуралдах ёстой байсан ч материалтай танилцаагүй гэх О.Баасанхүүгийн хүсэлтээр хойшилсон. Чухам яагаад хурал хойшлуулах сонирхол байв. Анхнаасаа төлөвлөчихсөн бол хурал хойшлуулах шаардлага байхгүй гэх зэрэг олон эргэлзээ бий болж байна. МАХН-аас тамгагүйгээр гал таслаад байгаа эрхмийн ар талд үнэхээр баттай нөлөөлөл байгаа бол Дээд шүүхийн материалтай танилцах хэрэг юун гэж бодогдсон учраас тэр.

Гуравдагчдыг “намнаж” байсан туршлага манай олигархиудад бий. Намуудын жагсаалтад гуравт эрэмбэ эдэлдэг Ногоон намын хувь заяаг мөн ч олон тийш залж саармагжуулсан даа. “Иргэний Зориг Ногоон Нам”, “Иргэний Зориг нам”, “Ногоон Нам” гэх мэтээр хувираад байсан нь хэдэн уйдамтгай гишүүдийн үйлдэл огт биш юм. Олигархиудын хавчиж боосон үйлдлийн дагуу л хувирч байсан акц болов уу. Хамгийн сүүлд гэхэд Г.Уянга нарын ТТЭНН-ыг, С.Ганбаатар нарын ХҮН-ыг гээд юу ч биш болгосон. Дарга нарыг нь ч хэн ч биш болгосон. Г.Уянга Ерөнхийлөгч Х.Баттулгад далд дагаар орж, С.Ганбаатар Н.Энхбаярт ил дагаар орчихсон байх жишээтэй. Гуравдагчдын хувь заяа олигархиуд байсан цагт хэзээ ч сайнаар төгсөхгүй.

 

С.Ууганбаяр

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
aaa(139.5.217.189) 2018 оны 01 сарын 20

n enhbayr buruu zamaar yvaad bga

0  |  0
vicentia(41.85.161.165) 2018 оны 01 сарын 17

Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу? Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс, бид хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% 3.5% -иас хүртэл бага хүүтэй зээлийг санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар надад хандаарай: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

0  |  0
Тулалдацгаа(202.72.245.202) 2018 оны 01 сарын 17

ЗА ЗА САЙН ҮЗЭЛЦ 3 МАНГАС БИЕ БИЕНЭЭ ЗАЛГИВАЛ АРД ТҮМЭНД Л ХЭРЭГТЭЙ

0  |  0
Зочин (103.229.123.75) 2018 оны 01 сарын 16

100/ХУВЬ ЭКС Н ЭНХБАЯР ДАРГА ЛИДЁР АРД ТҮМЭНТЭЙ ХҮН ДЭМЖИНЭ УГААСАА

0  |  0
Зочин (103.229.123.75) 2018 оны 01 сарын 16

100/ХУВЬ ЭКС Н ЭНХБАЯР ДАРГА ЛИДЁР АРД ТҮМЭНТЭЙ ХҮН ДЭМЖИНЭ УГААСАА

0  |  0
Зочин (103.229.123.75) 2018 оны 01 сарын 16

За баасхүү болиж үз чиний толгой хэзээч эх орны төлөө ажилж чадахгүй харин ч экс ерөнхийлөгчид баярлах ёстой бусуу энгээд бодхоор баасхүү сэтгэцийн өвчтэй л харагдаад байгаа юм даа эмнэлэгт үзүүл эрүүл биш лав дээрэм хийсэн хүн шоронд ордог юм тийм нэртэй сүртэй юм бол шударга шинэ нам.байгуулаач толгой хүрэхгүй л дээ баасхүүгийн энэ хүнийг эргүүлэн төрөөс татах ёстой даварсан нохой

0  |  0
Жэк(139.5.218.33) 2018 оны 01 сарын 16

Энхбаяр арай ч нэг ийм бөөстэй яримааргүй дээ. Тоохгүй л байл даа

0  |  0
MONGOL(150.129.143.181) 2018 оны 01 сарын 16

ENHBAYAR UULIIN UREE UZEJ BAINA DAA ENHBAYAR NAMIIN DARGA IH HURLIIN GISHUUN IH HURLIIN DARGA ERUNHII SAID ERUNHIILUGCH BAISAN ODOO ULS ORNOO HAR YAMAR BOLOGSON BAINA !!!!! YAMAR IH SHUNAL BE !!!!! CHINII HEREG HAMUUD CHIN ULS TUR TURIIN ALBAND BUH GEMT HERGUUDIIG HIIJ ULS ORON ARD TUMNIIG TUILDUULJ SUIRUULJ BAIHGUI BOLGOJ BAINA !!!!!

0  |  0
Монгол(202.179.24.249) 2018 оны 01 сарын 16

Хөх толбот Монголчуудад :Монгол эх орноо гэсэн бүхнийг нухчин ил далд дарж байгаа гадны болон дотоодын олигархуудад сиймхий бүү үзүүл...Бидэнд өнө эртнээс түүхтэй Мөнө мөнхийн улс эх минь л хэрэгтэй. Хэдэн улаан халтар цаас амины үнэтэй алт мөнгө байгаад гишгэх газаргүй болсон цагт үүгээр юугаа хийхийн? Дотроо бодолтой доороо суурьтай байж үр ач зээ нар минь биднээс хойно үлдэн хоцроход Эх орон минь бүрэн бүтэн байх ёстойм шүү. Тэр цагт мэлмий нь өнгө мөнгөөс өөрийг харахаа байсан энэ хэдхэн хүмүүс цусаар уйлаад ч өршөөл үгүй юм.

0  |  0
irgen(103.57.92.252) 2018 оны 01 сарын 16

taraah heregtei . ednii manang diilne gej yu bdgiim

0  |  0
Shit(172.56.42.43) 2018 оны 01 сарын 16

Hurtsiin huurs. Hurtsiin yalgadas.

0  |  0
zochin(122.201.24.200) 2018 оны 01 сарын 16

Baasanhuug.hen.ch.darga.gej.zuvshuuruhguie.chadagh.ch.ugui

0  |  0
ЗОЧИН(202.179.24.240) 2018 оны 01 сарын 16

ТҮРИЙВЧ НИМГЭН БААСАНХҮҮД ХЭДЭН ТЭРБУМ АМЛАСАН БОЛОО. ЭНХБАЯР Ч ЯАХ АРГАГҮЙ МАНАН-ГИЙНХНИЙГ АЙЛГАЖ БАЙНА ДӨӨ.

0  |  0
Кет(43.242.243.134) 2018 оны 01 сарын 16

Yндсэн хуульд еерседдее зориулж еерчлелт хийсэн хун бол Н.Энхбаяр биздээ! Одоо хамгийн туруунд тууний гайгаар буруу Болсон тэр заалтуудыг анхных нь байдлаар буцаан Yндсэн хууль оруулах хэрэгтэй юм биш гэж уу? Ер нь энэ нехер Намбарын Энхбаяр гэгчийг Yндсэн хуулийн еерчлелтед оролцуулбал ямар гай тархи нь тодорхой! Урьд хийсэн хэдхэн заалтын еерчлелт нь ямар ч их балаг таривдаа?! Одоо энэ нехрийг Yндсэн хуулиас аль болох хол байлгах хэрэгтэй байх!Муугийн уршиг олонд, могойн цус тэнгэрт гэж уг байдагшуу!

0  |  0
irgen(139.5.217.76) 2018 оны 01 сарын 16

herev baasanhvv darga bolbol manang tusdni huraldaad bas dargaa songoj bolnoo gesen vg shvv dee

0  |  0
Иргэн(122.201.22.133) 2018 оны 01 сарын 16

С.Ганбаатар, О.Баасанхүү нар уулаасаа хол явахгүй дээ... Н.Энхбаярын БООЛ...

0  |  0
Top