Хөгжлийн бэрхшээлтэй иргэн 2637-оор өсчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 16

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн 2017 онд 103.6 мянга болж, өмнөх оноос 2637-оор өсчээ. Нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэний 44.7 хувь нь эмэгтэйчүүд байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний 42.8 хувь нь төрөлхийн, 57.2 хувь нь олдмол, үүнээс 75.5 хувь нь ердийн өвчнөөс, 8.6 хувь нь мэргэжлээс шалтгаалах өвчнөөс, 3.6 хувь нь зам тээврийн ослоос, 9.9 хувь нь ахуйн ослоос, 2.5 хувь нь үйлдвэрлэлийн ослын шалтгаантай байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний 20.7  мянга нь хөдөлгөөний, 19.7  мянга нь сэтгэцийн, 11.1  мянга нь харах эрхтний, 8.6 мянга нь сонсголын, 7.8 мянга нь хавсарсан, 4.2  мянга нь ярианы, 31.5 мянга нь хөгжлийн бусад хэлбэрийн бэрхшээлтэй байна.

Б.Алтанчимэг

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top