Хэлтсийн дарга нарыг сонгон шалгаруулна

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 18

Гадаадын иргэн, харьяатын газрын Дорноговь аймаг дахь газар, Өмнөд бүс дэх газар, Говь-Алтай, Сүхбаатар аймаг дахь хэлтсийн даргын сонгон шалгаруулалтыг  энэ сарын 22-ны өдөр Төрийн албаны зөвлөл дээр зохион байгуулахаар болжээ.

 Төрийн албаны тухай хууль болон төрийн жинхэнэ албаны удирдах албан хаагчийг сонгон шалгаруулах журмын дагуу нэр дэвшигчид ерөнхий мэдлэг, хуулийн сорилын тест, мэргэжил мэргэшлийн ярилцлага гэсэн гурван төвшиний шалгалтыг өгөх бөгөөд хамгийн өндөр оноо авсан албан хаагчийг тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэх юм. Мөн Үндэсний Статистикийн хороо, Төрийн албаны зөвлөлтэй хамтран дотоод бүтцийн нэгжийн 18 удирдах албан тушаалд нэр дэвшүүлж, сонгон шалгаруулалт зохион байгуулжээ. Энэ сонгон шалгаруулалтаар зарим аймгийн Статистикийн хэлтсийн даргыг сонгон шалгаруулсан байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top