Харамсалтай: 22 мянган иргэн НӨАТ-ын буцаан олголт авах боломжгүй болжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 18
НӨАТ-ын буцаан олголтын мөнгө энэ оны эхний улиралд данс руу орох учиртай. Гэвч одоогийн байдлаар 22 мянган иргэн буцаан олголтоо авч чадахгүй байдалд хүрээд байгаа аж. Тодруулбал,  НӨАТ-ийн ebarimt.mn цахим хаягт 655 мянга 245 иргэний мэдээлэл бүртгэлтэй байгаагаас 22 мянга 192 иргэний мэдээлэлд зөрчил илэрчээ. Иргэд овог, нэр, дансны дугаараа буруу эсвэл алдаатай бүртгүүлснээс энэхүү зөрчил үүссэн байна. Товчхондоо бүртгэлийн мэдээллээ алдаатай эсвэл дутуу оруулсан 22 мянган иргэн НӨАТ-ын буцаан олголтод хамрагдах боломжгүй болжээ. Тиймээс дээрх иргэд 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс өмнө ebarimt.mn цахим хаягт хандаж хувийн мэдээллээ болон дансны дугаараа засаж баталгаажуулахыг Татварын ерөнхий газраас зөвлөж байгаа аж.  Учир нь 1 дүгээр сарын 22-нд Татварын ерөнхий газар НӨАТ-ын буцаан олголтод хамрагдах иргэдийн мэдээллийг Сангийн яаманд хүргүүлнэ. Харин Сангийн яам Монголбанкаар дамжуулан татварын урамшууллыг иргэдийн данс руу шилжүүлж эхлэх юм байна.
С.Баяр 
Эх сурвалж: Zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (103.212.119.234) 2018 оны 01 сарын 18

22.0 мянган хүний төлсөн татварыг тэгвэл буцааж олго.Праграмм руу чинь баримт шивэхээр ордоггүй биз дээ.Энэ тэгээд хэний алдаа юм.Ийм тэнэг программаас чинь болж хэн хохирох вэ.Ард түмэн л хохирно

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 01 сарын 18

irgedeer l byh umaa hiilgeh geed ajlaa hiigeech dee ta nar, zasaj zalruulah irged ryy buzaj ta nar l holboo barih estoi shdee, aldaatai oruulsanaa hen yaj medeh um be ??!!!

0  |  0
Зочин (103.212.119.234) 2018 оны 01 сарын 18

22.0 мянган хүн гэдэг чинь их тоо байна.Татварын газар хугацаанаасаа өмнө энэ асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй.Наад 22.0 хүн чинь хамгийн гол нь татвараа төлчихсөн байна шүү дээ.Харамсаад байх юм байхгүй.Учрыг олж чадахгүй бол татварын газар гэж байгаад яах юм

0  |  0
AX(103.26.195.7) 2018 оны 01 сарын 18

Их харамсаж байгаа юм байна. Энэ чинь хэн хэнд хамаатай юм бэ? Тэр 22000 иргэндээ шууд хандаад л бүртгэлийг нь засуулна биз дээ. Анхнаас нь бүртгэлийг шалгаж баталгаажуулах шаардлагатай шүү дээ. Иргэдийг хохироож болохгүй шүү

0  |  0
Top