Зэвсэгт хүчний ангиудын Штабын дарга нар сургалтад хамрагдав

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 21

Зэвсэгт хүчний жанжин штабын Хуурай замын цэргийн командлалын харъяа ангиудын штабын дарга нарт зориулсан "Хуурай замын цэргийн 2018 оны үйл ажиллагааны зорилго, зорилтыг хангах арга зам” сэдэвт уулзалт арга хэмжээг ХЭҮК-оос зохион байгуулжээ. Энэ үеэр  Хүний эрхийн Үндэсний комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамир "Зэвсэгт хүчний салбар дахь хүний эрхийн асуудлууд” сэдвээр сургалт, мэдээлэл хийлээ. Тус арга хэмжээнд нийслэл, Өвөрхангай, Ховд, Орхон, Баян-Өлгий, Булган, Хөвсгөл, Дорноговь, Дорнод, Өмнөговь зэрэг аймгийн штабын дарга нар оролцсон байна. Энэхүү сургалт мэдээлэл нь Хүний эрхийн Үндэсний Комисс Зэвсэгт хүчний жанжин штабын хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд хийж байгаа ажлуудын нэг юм.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
№№№№№(103.212.118.53) 2018 оны 01 сарын 21

амжилт хүсье

0  |  0
Top