Биеэ үнэлж байсан 29 эмэгтэйг илрүүлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 22

Эрүүгийн цагдаагийн албаны гуравдугаар хэлтсээс нийслэлийн хэмжээнд “Бэлгийн мөлжлөгийн эсрэг” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Тус арга хэмжээний хүрээнд энэ оны нэгдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг саун, массажны газруудад гэнэтийн шалгалт явууллаа.

Шалгалтаар Баянгол дүүргийн 5, 4, 7, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тодорхой нэр хаяггүй саун массажны таван газар, Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг саун массажны газруудад эмэгтэйчүүдийг биеэ үнэлэхэд татан оролцуулж, биеэ үнэлэхийг зохион байгуулсан болон орон байраар хангасан үйлдлийг илрүүлэн таслан зогсоосон байна. Биеэ үнэлж бэлгийн мөлжлөгт өртөж байсан 29 эмэгтэйг олж тогтоон бүртгэл судалгаанд хамруулжээ.

 

Б.Алтанчимэг

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top