Ерөнхийлөгч Х.Баттулгын далд ХҮСЭЛ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 22

"УИХ-ыг тарааж, Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг дэмжиж байгаа нь лайк" гэсэн постууд сошиал орчинд хөврөх болов. Мэдээж энэ хэн нэгэн иргэний хувийн үзэл бодол байж болох ч санаандгүйгээр тараасан зурвас биш. Цаана нь Ерөнхийлөгч Х.Баттулга ба түүний багийнхны хийж байгаа явуулга байж болзошгүй гэх тайлбарууд ч дагах болов. Учир нь Ерөнхийлөгч Х.Баттулга сүүлийн үед иргэдтэй уулзалт хийж, улмаар сав л хийвэл амнаасаа "УИХ-ыг тараана" гэх болсон. Тухайлбал, хэд хоногийн өмнө УИХ-ын чуулган дээр "Утааг арилгаж чадахгүй бол УИХ тарах ёстой" гэсэн утгатай юм ярьж улс төрчдийн "эгдүүг хөдөлгөсөн". Үүнээс гадна УИХ-аас гаргасан хууль тогтоомжид хориг тавих болов.

Тодруулбал, Монгол Улсын Төрийн тэргүүнээр томилогдсоныхоо дараа ердөө хагас жил хүрэхгүй хугацаанд Ерөнхийлөгч Х.Баттулга гурван удаа хориг тавиад байгаа юм.. Уг нь Ерөнхийлөгч хориг тавих нь хууль тогтоох дээд байгууллагыг алдаа багатай хууль гаргахыг шаарддаг гэдэг боловч үнэн хэрэгтээ төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн хугацаанд тавьсан хоригуудыг улс төрийн бодлого хэрэгжүүлэгч чухал хэрэгсэл гэж улстөрчид үздэг. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн хориг нь парламентын хууль тогтоох бүрэн эрхэд нөлөөлөх нэг хэрэгсэл гэж үзэх нь бий. Энэ утгаараа Ерөнхийлөгч Х.Баттулгын тавьж буй хориг улс төрд өөрийнхөө бодлогыг хэрэгжүүлэх гэсэн нэгэн арга хэрэгсэл болохоос УИХ-аас гаргасан хууль тогтоомжийг сайжруулах гэсэн санаа огт биш гэж хэлж болохоор байгаа юм. Уг нь хууль ёсоор бол 

Монгол Улсын Ерөнхийлөгч дараах хуулийн дагуу хориг тавих эрхтэй. 

Үндсэн хууль 33 дугаар зүйл.

  • 2.1.Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль 12 дугаар зүйл

  • 7.Хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар саналаа илэрхийлж болно. Энэ нь тус хуульд хориг тавих бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй.
  • 8.Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавина гэж заасан байдаг. 

Н.Багабандийн рекордыг Х.Баттулга эвдэх үү?

Монгол Улс 1992 оноос парламентын засаглалд шилжсэн ч Ерөнхийлөгчөө бүх ард түмнээсээ сонгодог Үндсэн хуультай. 1993 оноос хойш өнөөдрийг хүртэл Монгол Улсын үе, үеийн Ерөнхийлөгч нар нийт 57 удаа хориг тавьжээ. Үүнээс 36 хоригийг УИХ хүлээж авсан бол 21 хоригийг хүлээж аваагүй байна.

УИХ хүлээж авсан хоригийн ихэнх нь төрийн алба, Засгийн газар, УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой болон Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, төрийн байгуулалт, улс төрийн нам, татвар, шүүх эрх мэдлийн үйл ажиллагаатай холбоотой хориг байжээ. Харин төрийн өндөр албан тушаалтны зэрэг дэв, хангамж, Засгийн газрын бүтэц, гүйцэтгэх ажлын тухай, нам, шүүх эрх мэдэл, төсөв, сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсанд хориг тавьсныг хүлээж аваагүй юм байна.

Монгол Улсын үе, үеийн Ерөнхийлөгч нар хэн нь  хэдэн удаа хориг тавьж байсан талаар эх сурвалжид тэмдэглэн үлджээ. Тодруулбал, анхны Ерөнхийлөгч П.Очирбат долоон удаа хориг тавьж байсан бол Ерөнхийлөгч асан Н.Багабанди найман жилийн хугацаанд хамгийн их буюу 30 удаа хориг тавьсан байна.  Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хамгийн бага буюу найман удаа бүхэлд нь буюу хэсэгчлэн хориг тавьж байжээ.Тэгвэл Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод жил ч хүрээгүй хугацаанд Х.Баттулга гурван удаа хориг тавив. Түүний тавьсан гурван хоригийг УИХ хүлээж аваагүй юм. Ерөнхийлөгч 2017 оны төсвийн тодотголд бүхэлд нь, Сангийн сайдын Ч.Хүрэлбаатарын томилгоо буюу Засгийн газрын сайд нарын томилгоонд хэсэгчлэн хориг тавьж байсан бол 2018 оны төсөвт мөн л хэсэгчлэн хориг тавьж байв. Ерөнхийлөгчийн хориг тавьж буй энэ үйлдэл улс төрийн "тоглоом" болж байгааг судлаачид хэлж байгаа юм. Зарим нэгэн эх сурвалж "Ерөнхийлөгч таван удаа хориг тавьбал "УИХ тарах үндэслэлтэй" гэж үзэж байгаагаас дүгнэвэл Х.Баттулга Ерөнхийлөгчийн далд санаа эл гарч ирж байна гэж хэлж болох юм. Өөрөөр хэлбэл эхлэлд өгүүлсэнчлэн "УИХ-ыг тарааж, Ерөнхийлөгчийн засаглалтай болох" хүсэл эрхэм Ерөнхийлөгчид байхыг үгүйсгэх аргагүй юм. Ямартаа ч Ерөнхийлөгч Х.Баттулга сонгогдсоноосоо хойш хоёр сарын дотор гурван хориг тавиад байна. Энэ эрчээрээ явбал  Ерөнхийлөгч Н.Багабандийн хориг тавьсан рекордыг эвдэхэд Х.Баттулга ерөнхийлөгч  тун ойрхон байгаа юм.

 

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 78 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төөгий(66.181.161.25) 2019 оны 09 сарын 01

Гэрээ самарсан Баттулга төрөө самууруулах гэж байна уу даа

0  |  0
иргэн(202.179.27.100) 2018 оны 01 сарын 31

багабанди шиг албан тушаалын барьцаа хийж хориг тавихгүй л болов уу.

0  |  0
ЗОЧИН(202.9.40.20) 2018 оны 01 сарын 27

ядуурал, ажилгүйдэл ярьж, шударга ёсыг 28 жил үгүйлж байна. үүнийг гудамжны нохой ч мэднэ шүү дээ, ноён ерөнхийлөгч өө . МАН монгол улсыг хямралын ирмэгээс холдуулчихлаа гээд таны уур чинь хүрээд ЗГ-г огцруулахын тулд ард иргэдээс санал бодлыг нь сонссон болох гээд байгаа юм уу ? Үүнийхээ оронд тэр нефтийн үйлдвэр барих, хүнсний бүх хэрэгцээгээ дотоодоосоо хангадаг болох, эрчим хүчээр өөрийгөө хангадаг болох гээд ЗГ-с тавиад байгаа зорилтыг ажил хэрэг болгоход жаахан ч гэсэн тус болбол яасан юм бэ? Х.Баттулга аа !!! танд хийх ажил байхгүй юм бол огцруулж болно шүү...

0  |  0
иргэн(66.181.177.106) 2018 оны 01 сарын 25

Далд гээд яахав ил тод тодорхой л байгаа ш дээ

0  |  0
иргэн(202.9.42.193) 2018 оны 01 сарын 24

Ерөнхийлөгчийн засаглалтай боллоо гэхэд Баттулга шиг хүн лав байж тохирохгүй нь тодорхой

0  |  0
Otgon(164.82.84.23) 2018 оны 01 сарын 23

1

0  |  0
bayar(122.201.21.244) 2018 оны 01 сарын 23

1

0  |  0
Бб(66.181.179.49) 2018 оны 01 сарын 23

Тэнэг ЕК ийг өөрийг нь буулгавал таарна

0  |  0
Бөгс амттөй(5.67.220.80) 2018 оны 01 сарын 23

Энүүгээр дүүрэн Баттулгын бөгс долоогчид

0  |  0
Буд.овог.лувсандаш(66.181.160.17) 2018 оны 01 сарын 23

Тараах.нь.зөв.дараагийн.хүмүүсийг.залуу.шинэ.зоригтой.эрч.хүчтэй.шударга.хүмүүсииг.л.сонгох.хэрэгтэй.мөн.ерөнхийлөгчид.нэмэр..болох.залуус.хэрэгтэй

0  |  0
иргэн(202.179.26.151) 2018 оны 01 сарын 23

76 мангасаас нэг ширхэг чөтгөр нь дээр байхаа.Насаараа суух хаан тавих гэж байгаа биш дөрвөн жилийн настай амьтан юу идэж шалих вэ? Харин энэ олон толгойтой мангасаас иртхэн салах хэрэгтэй.Улам идэмхий шунахай болоод байна.

0  |  0
zahialgiin bish setg(66.181.191.25) 2018 оны 01 сарын 23

BATTULGA SONGUULIIN OMNO ARDCHILSAN NAMIIN GISHUUDIIG NAMAIG SONGO GEED SONGUULIIN TASALBARIIG AVCH AVTOMAT MASHIND NOLOOLJ YALSAN GANBAATRIIN ESREG PIAR HIISEN

0  |  0
Хулгайч тулга(81.155.146.140) 2018 оны 01 сарын 23

Харваас гудамжны луйварчин панзчин нөхөр. Луйвардаж төрийн эрх мэдэл авсан хүн одоо хууль бусаар төр эргүүлхээр зэхэж байна

0  |  0
Түгжил(103.229.121.5) 2018 оны 01 сарын 22

Төмөр замын хөрөнгө хаана байна

0  |  0
M(46.125.249.12) 2018 оны 01 сарын 22

Ene odoi nohor neg l bish shuu......gej unshina uu

0  |  0
эмээ(202.9.40.244) 2018 оны 01 сарын 22

Еронхийлогчийн засагтай болбол энэ улс хогжино

0  |  0
M(46.125.249.12) 2018 оны 01 сарын 22

Ene odoriert bohr neg l bish shuu utaa bish huuliig guul bolgoj baigaa shuuh prokuroriig ehleed zeverleh heregtei baina daraa Ni tord uurelsen hulgaichtai temzmeer baina daraa Ni an man Nii hulgaich nartai daraa Ni .................shudarga es huuliig erguulen avchirsan huul sahiulah bolgomoor baina

0  |  0
zochin(89.177.3.72) 2018 оны 01 сарын 22

dandaa oorsdodoo ashigtai shiidver gargaj luivardaad ugend ni orohgui baigaa humuusd horig tavilgui yadgiin.herev erunhiilugchiig Ih hural ogtsruulval ard tumen ta naraas hariugaa nugalj avanashdee.luivarchidiin gar hol erunhiilugchiig mini taivan bailgaarai.

0  |  0
zochin(89.177.3.72) 2018 оны 01 сарын 22

Idej uuhaas oor ym hiidegguo luivarchim Ih huraltai baisnaas tarsan ni deeree.

0  |  0
Иргэн(66.181.191.201) 2018 оны 01 сарын 22

Ерөнхийлөгч маань УИХ-г тараах гэж байж өөрөө огцорчих вий дээ?! УИХ-д огцруулах эрх нь байдаг юм билээ

0  |  0
хэнмэдлээ монгол хүн(202.9.43.150) 2018 оны 01 сарын 22

үдсэн хуулиндаа гар хүрчихгүй байдаа ерөнхийлөгч минь эдийн засгийн алуурчид зүрхэнд минь хутага шаасан одоо үндсэн хуулиин алуучид нугасанд хутага шаах гэж байна тэр хүн ханаас ирдэг гэдгийг та мэдэх байх

0  |  0
zochin(78.150.102.236) 2018 оны 01 сарын 22

1

0  |  0
Д(139.5.219.203) 2018 оны 01 сарын 22

Хийх юмаа хийлдээ Хятадтай очиж ахиухан экспортоо нэмэглүүлэх талаар ярилцаж хилийн хязгаарлалтыг зогсоох Путин шиг байлдаа

0  |  0
ЗОЧИН(202.9.41.196) 2018 оны 01 сарын 22

Х.БАТТУЛГЫН НУУЦ ХҮСЭЛ БОЛ МОНГОЛЫГ ДАМПУУРУУЛАХ...

0  |  0
Ганбаа(66.181.161.90) 2018 оны 01 сарын 22

Ерөнхийлөгчийн засаглал болохгүй юм бол Хаант засаглалтай болж энэ авилгал, хулгай, хэнэггүй бүдүүлэг этгээдүүдээс салъя.

0  |  0
Zochin(122.201.24.61) 2018 оны 01 сарын 22

Ediin zasag n arai gej ondiij bxad zasagiin gazriig taraana gej yu baix ve .. avaad yavchix uls torch nam yorinxiilogch manaid alga .... 2020 ond ix xurlaasa yoronxiilogchiig songox xeregtei ... zardal mash ix garch bgaa ...zasag 6 jileer bas ix xurliin gishuudiig ajilaa xiixgui aldaa gargval shuud tatdag bolchuul uul n zugeer.

0  |  0
БАТТУЛГА(213.205.251.250) 2018 оны 01 сарын 22

Хараажын Ким-Жон-Хуу гын л хийж буй ажил.

0  |  0
irgen(202.9.40.30) 2018 оны 01 сарын 22

za yuhev ee, neg hunii daranguilald orohiig hench husehgui e. neg ugluu serhed l er emgui ceregt yvaad , hugshuul n hudulmuriin lager gedegt culugduud teriigee eh ornii buteen baiguulalt gedeg ner zuugeed, yvj chadahguig n eserguucsen eh ornoos uravsan ner zuuj shitgene. za er n yaj ch bodson neg hunii daranguilald orohguin tuluu mongolchuud helne bizee

0  |  0
Pureb(202.9.41.154) 2018 оны 01 сарын 22

Yadagiin amaa ardaa gartal algaduulsan ch yahav hamgiin gol haanaas yamar goh degeenees tatval deeruu gedgiig ard irgedeesee asuuj baina aa gedgiig oilgoloo. Sain baina sain sons

0  |  0
Амур(122.201.31.158) 2018 оны 01 сарын 22

Ард түмнээсээ сонгосон Ерөнхийлөгчийн засаглалтай болох нь зөв. Парламентын засаглал тохирохгүй болох нь бараг 30 аад жилд харагдлаа шүү дээ ,Е засаглалаас юунд нь эмзэглээд байгаа юм ,Энэ янзаараа аль ч нам байсан өөр шинэ нам гараад ч 10;20;30...........жилийн дараа яг л энэ баидагаараа Парламент гэж хэлэхэд хэцүү. 100 ямаанд 60 ухна гэдэг шиг

0  |  0
Zochin(27.123.212.140) 2018 оны 01 сарын 22

Battulgaa bitgii morood. Eronhiilogch maani bolovsrol unexeer dutaj b.na daa. Bolovsrol muu uchraas l Zika gangaraad baix yum.

0  |  0
F(27.123.214.105) 2018 оны 01 сарын 22

1

0  |  0
Bhd(27.123.214.105) 2018 оны 01 сарын 22

Eronhiilogchiin zasaglaltai boloh tsag n bolsoon.76 uhert ingej deerelhuuleed bmaargui bn shuu

0  |  0
kkk(103.10.22.147) 2018 оны 01 сарын 22

mani eronhiilegch gantsaaraa bayjihnee

0  |  0
vnen(103.10.22.147) 2018 оны 01 сарын 22

olon tolgoitoi bol hoorondiin hervvl ard tvmnii hyanaltan dor ulsaa samarchihgvi bodlogo yavna. eronhiilegchiin zasaglal hereggvi

0  |  0
зочин(103.10.22.147) 2018 оны 01 сарын 22

ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол гайгүй сийрэг толгойтой нэртэй сайн яваа нэгнээ авилга нэрээр нухчих хэлмэгдүүлэх байхдаа. тэгээд ч ийм сул дорой ерөнхийлөгч хэрэггүй байхаа.гадаад харилцаа байхгүй боловсролгүй

0  |  0
Дэмжихгүй(202.21.106.127) 2018 оны 01 сарын 22

0

0  |  0
Иргэн(202.21.106.127) 2018 оны 01 сарын 22

Бурхан минь ардчилсан намаас л биш шүү энэ намын даргаар эрдэнэ байсан цагт төрд гаргаж болохгүй би айж бн

0  |  0
Zochin(66.181.184.88) 2018 оны 01 сарын 22

1

0  |  0
эээ(202.131.231.245) 2018 оны 01 сарын 22

тийм байсан ч яадгын зөв хүн ЕЗ болсны дараа Е болж болно

0  |  0
ЭРКА(202.179.26.151) 2018 оны 01 сарын 22

Буруу ишилсэн сүх шиг ийм их хуралтай байснаас ерөнхийлөгчийн засаглал ариа дээр хэзээ бид нар үзээд хаширчихсан юм бэ?Дахиад л ганц нэг луйварчидийн үгэнд хууртаад байна уу.Олон толгойтой могой дээрүү ганц толгойтойн дээрүү

0  |  0
Зочин(221.148.44.8) 2018 оны 01 сарын 22

Eрөнхийлөгчийн засаглалыг дэмжинэ

0  |  0
Зочин(203.91.118.42) 2018 оны 01 сарын 22

Африкийн үймээн самуунтай орнууд ерөнхийлөгчийн засаглалтай байх шүү. Улс орноо цөмлөж өөрсдөө баяжсан.

0  |  0
Зочин(27.123.212.134) 2018 оны 01 сарын 22

Ерөнхийлөгчиин засаглалыг 100% дэмжинэ шүү. Парламент МОНГОЛ-д тохирохгүй.

0  |  0
51(202.21.116.2) 2018 оны 01 сарын 22

Зарим хүн биелэхгүй зүйл мөрөөдөх өвчтэй байх юм. Ерөнхийлөгчийн засаглал улс оронд таарамжгүй

0  |  0
Буурал (202.21.116.2) 2018 оны 01 сарын 22

Еоөнхийлөгчийн засаглал ёстой болохгүй шүү

0  |  0
Буян(202.21.116.2) 2018 оны 01 сарын 22

Парламентийн засаглал нь дээрээ

0  |  0
Хөгшид(49.0.212.179) 2018 оны 01 сарын 22

Чухам л монгол ялна гээд хөөрцөглөж байгаад л сонгоо биз дээ ямар хүн байна даа

0  |  0
Irgen(223.38.60.244) 2018 оны 01 сарын 22

Livi siri irak bugd l neg hunii dor baij bgaad yu bolov haraa bizdee Battulga hezeech chadahgui zugeer l muruusul bolj bgaa dyrak

0  |  0
zochin(43.228.131.114) 2018 оны 01 сарын 22

Hunii unshsan medsen, bolovsrol gej unen chukhal yum baihiimaa. Yalanguya uls orniig udirdahad. Mongol yalna geed ehe huniig gargasan garuud ene hunii yamar yaduu tarhitaig oilgoj baigaa bolo uu. yaldag bol yal ehleheer l bolloo doo Mongolchuud.......

0  |  0
Одко(202.9.40.166) 2018 оны 01 сарын 22

Тмс толгой

0  |  0
Зочин(103.9.90.53) 2018 оны 01 сарын 22

Ерөнхийлөгчийн засаглалтай буурай орнуудыг барууны капиталистууд амархаан эрхшээлдээ оруулж улс орных нь баялагийг цөлмөдөг. Арга нь юу гээч нөгөө Ерөнхийлөгчийг нь нэг том нээнтэг тавиад худалдаад авдаг. Тэгээд тэр орон нэг хүн, нэг гэр бүлийн эзэмшилд очоод бүр урууддаг. Мангар ч гэсэн 76 хүнийг худалдаж авахад хэцүү л дээ....

0  |  0
5(202.9.40.181) 2018 оны 01 сарын 22

1

0  |  0
Зочин(27.123.212.140) 2018 оны 01 сарын 22

Солиорол.Ерөнхийлөгчийн засаглалтай болбол Баттулга өөрийнхөө санасныг гүйцээнэ.Далд бодлогоо хэрэгжүүлэх бололцоогоо нээх гээд л солиорч бгаан

0  |  0
zochin(202.9.40.45) 2018 оны 01 сарын 22

horig tabij l baig yu n bolohgui gej diildehgui 40 huniig darah gar bh heregtei

0  |  0
Зочин(203.91.118.42) 2018 оны 01 сарын 22

Шударга байцгаая гэж хамгийн их ярьж чанга дуугарч байсан хүн өөрөө хамгийн шударга бус хүн байсныг өнгөрсөн найман жилд харлаа. Хулгайч хулгайчийг бариарай гэж хамгийн чангаар дуугардаг гэдэг шүү . Ерөнхийлөгчөө эхлээд өөрийгөө сайх хар.

0  |  0
Зочин(103.26.194.169) 2018 оны 01 сарын 22

Сошиал ертөнцөөр Баттулгын хар пиарчид УИХ ыг тараах ерөнхийлөгчийн засаглал руу турхирах болсон нь олонд ил харагдаж байгаа түүнтэй зэрэгцээд янз бүрийн нэр хаягтай тэмцэгчид их гарч ирж олныг хүчэрхийлэлд турхирж байгаа Монголчууд эвтэй байхдаа хүчтэй байсан улс орныг хуулийн хүрээнд засаж залруулах шаардлага байна уу гэвэл тиймээс хүчирхийлэлээр бус гэдгийг ард түмэн ойлгож байгаа байх

0  |  0
ЗОЧИН(124.158.111.6) 2018 оны 01 сарын 22

ОРОС ХЯТАД ХОЁР ШИГ БАЙХ ЮМ БОЛ БОЛООД ЯВЧИХНА ШҮҮ ДЭЭ.

0  |  0
Zochin(103.229.120.60) 2018 оны 01 сарын 22

Ерөнхийлагчийн засаглалтай болохдоо хүрвэл Баттулгаас Ц. Нямдорж хамаагүй дээр.

0  |  0
өө(202.179.30.194) 2018 оны 01 сарын 22

Ерөнхийлөгчийн засаглалтай болохгүй бол монгол улс байхгүй болох эрсдэлтэй. төр барьж тоглосон 76 бацаан улсаа самарч авлигад идэгдэж дууслаа.

0  |  0
Top