Асашёорюү Д.Дагвадорж хүсэл мөрөөдлөө залгамжлуулав

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 22

Нэгэн үед Сүмогийн ертөнцийг манлайлж, тэргүүлж явсан нэгэн бол Асашёорюү Д.Дагвадорж аварга билээ. Тэгвэл тэрбээр шинэ залуу бөх болох Тайхо аваргын ачид амжилт хүссэн байна. Энэ тухай өөрийн цахим хуудсаараа мэдэгджээ. Тэрбээр “За дүү минь Сүмо гэх их айлд тавтай морил! Хөлс хөдөлмөрөө их гаргасан хүнд нэр алдар,цог цол хүсэл мөрөөдлийг чинь сүмогийн их бурхад харамгүй өгдөг юмаа! 
Хичээгээрэй миний дүү! 
Ахынхаа үлдээсэн хүсэл мөрөөдлийг атгаж авчраад цацаарай! Цацаа цалгиатай уран ганган барилдаанаар Монгол түмнээ баясгаарай! 
Ах нь их итгэж байгаа шүү! Хайрт дүүдээ! 
Тайхо аваргын ач!
Аса аваргын ач дүү ялгаа байхгүй чамд Монгол бөхийн босоо цагаан хийморь эх нутгаас чинь ивээж бгаа шүү! 
Нэр цэвэр явж ямагт шударга ёсыг дээдэлж яваарай! 
Гурий гурий гурий 
Уралдах цаг чинь боллоо” хэмээжээ.



Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (103.57.93.58) 2018 оны 01 сарын 22

Үнэхээр адилхан юм аа.Давгаа аваргын залуугийн зураг гэж харлаа.Сумогийн ертөнцөд хөл тавьсан залууд амжилт хүсье.Японы сумод монголчууд ялсаар байх болно

0  |  0
Top