Б.Хоролмаа: Цагдаагийнхан охины чинь сураг гарна, илэрдэггүй хэрэг гэж байдаггүй юм гэсэн

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 23

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд  найман настай М.Сэржмядаг охин алга болоод хоёр сар 20 хонож байна. Цагдаагийн байгууллагынхан хайж, шалгаж  байгаа ч ул мөр илэрч, сураг, ажиг гараагүй ажээ. Охины ээж Б.Хоролмаа Улаанбаатар хотод ирсэн байна. Тэрбээр, охиныхоо алга болсон асуудалд анхаарал хандуулахыг хүсч Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзах гэнэ. Б.Хоролмаа “ Охин минь алга болоод олон хонолоо. Ямар ч сураг алга. Манай охиныг алга болсны дараа л Замын-Үүд сум камержуулалтын ажлыг хийж эхэлж байна. Хилээр нууцаар давуулсан байх вий гэж бодох юм. Замын-Үүд боомт, Сүхбаатар, Дорнод аймгийн хил, гаалиудын хяналтыг улам чангатгаж өгөөсэй. Бид чинь ажил, зээл гэж завгүй явсаар хүүхдэдээ анхаарал хандуулдаггүй юм байна. Хүүхдийнхээ гараас хөтөлж явж байгаарай гэж захья. Цагдаагийнхантай уулздаг. Эзэнгүй, илэрдэггүй хэрэг гэж байдаггүй юм. Танай охин олдоно, хэрэг илэрнэ л гэж хэлдэг” хэмээн ярьжээ. Ерөнхийлөгчтэй уулзахаар алга болсон

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bb(66.181.191.25) 2018 оны 01 сарын 23

jnn

0  |  0
zamiin uud(66.181.191.25) 2018 оны 01 сарын 23

HAR GYALGAR UUTAND HIISEN ZUILSIIG GAALIIN RENTGEN ILRUULJ CHADDAGGUI

0  |  0
Top