Аляскт хүчтэй газар хөдлөлт болжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 24

 АНУ болон Канадын баруун эрэгт Аляскийн буланд рихтерийн шаталбараар өчигдөр 8,2 баллын хүчтэй газар хөдлөлт болсон ба 7,9-8,2 баллын хүчтэй 5 удаагийн түлхэлт болжээ. Газар хөдлөлтөөс үүдэн цунами үүсч болзошгүй хэмээн нутгийн оршин суугчдыг яаралтай нүүхийг сануулсан байна.

USGS-ийн сейсмог судлаач Рафаэль Абру хэлэхдээ “Бүс нутгийн хойд хэсэгт болсон газар хөдлөлтөөс болж  цунами үүсэх магадлалтай байна. Сүүлийн үед Аляскийн энэ бүсэд газар хөдлөлт маш их ажиглагдаж байгаа юм. Одоогийн байдлаар цунамигийн сэрэмжлүүлгийг цуцалсан. Гэвч   Сан Франциско хотын оршин суугчдыг далайн эрэгнээс хол байхыг сануулж байгаа” гэжээ.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

edition.cnn.com

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top