Дөчин насны дөрөө жийж яваа Укагийн тухай өгүүлэхүй...

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 26

Өвөрмөц дүр төрх, дахин давтагдашгүй дуу хоолойгоороо фэнүүдээ байлдан дагуулдаг Киви хамтлагийн ахлагч Д.Уламбаярыг /Ука/ танихгүй хүн цөөхөн биз ээ. Түүний хувьд "Voice mongolia" тэмцээний шүүгчээр ажиллаж эхлээд байгаа юм. Ингээд эрхэм шүүгч Укагийн тухай мэдээллийг уншигчиддаа хүргэе.

1. Нас бол тоо.

Холбоотой Зураг

Дөчин насны дөрөө жийж яваа түүнийг хэн ч харсан хорин хэдтэй л гэж хэлмээр. Ука 1979 оны 11 сарын 6-ны өдөр төрсөн бөгөөд одоо 39 настай.

2. Угийн урлагийн хүн.

Ука зурган илэрцүүд

Ука багын нь л урлагийн хүн болохыг хүсдэг байжээ. Цэцэрлэгт байхдаа шалныхаа модыг хөгжим болгон барьчихаад дуулж бүжиглэдэг байсан тэрбээр  Нийслэлийн 44 дүгээр сургуулийг төгссөн аж.

 3. Мэдрэмж төгс нэгэн.

Ука зурган илэрцүүд

Ямар ч юмханаар өөрийгөө болгодог Ука наймдугаар ангид байхдаа өргөн өмд олдохгүй болохоор нь аавынхаа өмдийг өмсөөд сургууль руугаа явжээ. Мода дагадаг Укаг өргөн өмдтэй сургууль руу оруулахгүй болохоор сургуулийн үүд хүртэл өмсөөд, завсарлагаанаар дахиад л өмсчихдөг байсан гэдэг.

4. Кивигийн Ука

Ука зурган илэрцүүд

Арван жилээ төгсөөд Ука ээж аавынхаа зөвлөгөөг дагаад гадаад хэлний "Орхон" дээд сургуульд орсон байдаг. Гэвч Укад хэлмэрч, нарийн бичгийн даргын мэргэжил зохисонгүй. Тиймээс СУИС-ийн жүжигчний ангид элсэлтийн шалгалт өгсөн ч  хоёр дахь шатны шалгалтдаа тэнцээгүй уначихжээ. Гэхдээ шалгалтад унасан нь түүнд өөр оргилыг нээж өгсон юм. Ангирмаа багшдаа СУИС-ийн шалгалтад тэнцээгүй гэдгээ хэлэхэд "Nature sounds"-даа  бүжгийн багшаар үлдэхийг санал болгосон байна. Ука “Киви” хамтлагт орох анхны алхмаа хийсэн нь энэ байлаа.

5. Олон мэргэжлийн эзэн.

Ука зурган илэрцүүд

Ука дуучин болохоосоо өмнө үсчин, гоо сайханч мэргэжилтэй байсан. Дуучин Укагийн өөр нэгэн мэргэжил нь бүжигчин юм.

6. Алтан шаргал үст Ука

Ука зурган илэрцүүд

Дуучин Укаг шаргал үсгүйгээр төсөөлөхийн аргагүй. Түүний төрөлхийн үс нь бор өнгөтэй ч арав гаруй жил алтан шаргал өнгөөр үсээ будаж байгаа гэнэ.

7. Удган ээжийн охин.

Холбоотой Зураг

Укаг эрлийз гэж олон хүн боддог. Гэвч тэр гадны ямар ч цус байхгүй монгол хүн. Түүний аав Даваа Увс аймгийнх, харин ээж Заманд Хөвсгөл аймгийнх. Укагийн ээж удган бөгөөд Монголын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн ялагчаар тодорч олны анхаарлыг татаж байсан нэгэн билээ. Арван хуруундаа алтан бөгж эрийлгэсэн тэрбээр үүнийгээ өөрийнх нь имидж гэж тайлбарлажээ.

8. Этгээд Ука.

ukaa

Ука далан дээрээ зүрхэн, гэдсэн дээрээ хятад ханзан шивээстэй. Түүний хятад ханзан шивээс тэнгэр, газар, шороо хэмээх утгыг илэрхийлдэг бол жинхэнэ үүрэг нь дуучин бүсгүйн олгойны хагалгаанаас үлдсэн том гэгч сорвийг догь гэгч нь нууцалдагт оршино. Этгээд гэдгээрээ алдаршсан тэрбээр фэнийхээ өгзөг дээр гарын үсэг зурсан анхны монгол дуучин. Хөл бөмбөгийн тэмцээний үеэр Укаг харсан хөрслөг бор залуу өгзөг дээрээ гарын үсгийг нь зуруулахыг хүсчээ. Ука гарын үсгээ зурж байхад залуу өгзгөө чангалсан нь түүнд хөгжилтэй санагджээ. Эелдэг Укагийн ачаар фэн залуу мөрийний 500 мянган төгрөгтэй, өгзөг дээрээ Укагийн гарын үсэгтэй болжээ.

9. Онигооны эзэн.

 Шударга шулуухан зантай Укагийн онигоог дуучин Хонгор телевизийн нэвтрүүлэгт орохдоо дэлгэж байв. Сонгуулийн үеэр “Киви” хамтлаг Хөвсгөл аймагт тоглолтоор очжээ. Тоглолтын өмнө тайзны ард орон нутгийн телевизийнхэн орж ирээд “Ө.Энхтүвшин гишүүний сурталчилгааны ажлаар  манай аймагт ирсэн гэж сонслоо. Ө.Энхтүвшин сайдын талаар юу гэж боддог вэ?” хэмээн асуухад хамтлагийн ахлагч Ука: “Ө.Энхтүвшин сайд бол боловсролын салбарт их юм хийсэн мундаг улс төрч гэж боддог” хэмээжээ. “Жишээ нь юу хийсэн бэ?”  хэмээн сурвалжлагч  лавшруулан асуухад Ука хэсэг бодолхийлснээ "Жишээ нь үү жишээ нь мэдэхгүй" гэж хариулсан гэдэг.

10. Ука нүцгэн бие зурган илэрцүүд

Укаг ганган хүүхэн гэдэг. Түүний дуртай брэнд Channel, Gucci. Тайзан дээр гарахдаа Christian Dior Cherry-г түрхдэг. Халуухан Укагийн дотуур хувцасны сонголтод үргэлж Calvin Klein багтдаг гэнэ лээ.


С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхээ(103.57.94.85) 2024 оны 03 сарын 11

Ука эгч харин ч мундаг эмэгтэй танар зөв бичиж сурчихаад муул заа\nЯлангуяа Зочин гэсэн хүн юм бол хүн шиг юм бич

0  |  0
Кивигийн фен асан(103.41.93.238) 2024 оны 03 сарын 10

Ука оросын эрлийз ам барьдаг я н х а н байсан шүү дээ

1  |  1
Мишээл(202.21.108.190) 2024 оны 03 сарын 10

γнхээр гоё байлаа①②③④⑤⑥⑦⑧⑨⑩хγртэл уншлаа

3  |  1
Анар(202.126.89.191) 2024 оны 03 сарын 10

Ука 1982 оных

3  |  1
маагий(66.181.161.18) 2024 оны 03 сарын 10

би таныг шүтдэг та үнэхээр мундаг шүү

3  |  1
Номин Эрдэнэ(66.181.161.17) 2024 оны 03 сарын 10

Гоё байна

3  |  1
Зочин(66.181.161.9) 2024 оны 03 сарын 10

Яахуу гайгүээ

4  |  1
зочин(66.181.161.75) 2024 оны 03 сарын 11

Жинхэнэ орос цэргийн точйг шуу Дж. ЭХ Жинхэнэ банзал такси жолооч бсан

5  |  3
сутенёр (182.160.37.78) 2020 оны 07 сарын 02

Том боовонд дуртай, траншейны товарищ байсан ч хамаагуй..

4  |  0
hi(103.229.122.236) 2022 оны 10 сарын 05

Ersdeld durtai, aihtar gavshgai huuhen bn.

3  |  1
Uka(141.53.148.58) 21 цагийн өмнө

Marko polo bolon Chinggis geed baarand andaa, beatbox hiideg bandiin ehner Taiwnaa, scuti Marke up iin Suwdaa, mila giin gamchimeg nartai taichdag baiwaa. Ihenhdee n Singapur yawaad tendee borlogdson

5  |  0
Kk(66.181.180.20) 21 цагийн өмнө

Iim olon jil usee budaj bolohgui shdee, ih hortoi!

2  |  0
зочин (103.26.193.54) 21 цагийн өмнө

Эр хүний гуйлтаар өгзөг дээр нь гарын үсгээ зурж өгсөн юм бол шалихгүй л юм байна ш дээ. Хүмүүсийг хамт зургаа авахуулах гэхээр би ОД болохоор хэн хүссэн тэй зураг авахуулахгүй гэдэг гэсэн. Өгзөг нтр тэй бол авахуулах л юм байна.

3  |  4
salbadai(150.129.141.106) 21 цагийн өмнө

mglchud aiailagch nart durtai uls tor n ch ter

2  |  0
oba(59.153.112.106) 21 цагийн өмнө

ene odoo yuin, teneg yashkaa l bn

2  |  2
тоү(202.179.27.5) 21 цагийн өмнө

бааранд тайчдаг байсныг нь бичсэнгүй

3  |  4
uka(122.201.31.165) 2024 оны 03 сарын 11

Uka er n dajgvi shde bgaagaaraa bj chaddag erch xvchtei

4  |  3
Top