Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн гавьяаг хэн үүрчихэв ээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 29

Нэгэн үйл явдлын үр дүнг өчигдөр /2018.01.28/ Монголчууд тэр дундаа анагаахын чиглэлийнхэн амьсгаа даран хүлээв. Харин магадгүй тэднээс ч анхааралтайгаар, түгшүүртэйгээр хүлээсэн нэг хүн бий. Тэр хүн бол сэтгүүлч Л.Мөнхбаясгалан. Тэрбээр, “Монголд анх удаа элэгний хорт хавдартай хүнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийж байна...” хэмээн фэйсбүүк хуудсаараа мэдэгдсэн байв. Түүний эхлүүлсэн ажил өчигдөр тийнхүү биеллээ олж, анхны эмчлүүлэгч нь түүнд баяр гунигийн аль нэгийг авчрахыг зүрхээ даран байж хүлээсэн нь гарцаагүй...

 Хавдар судлалын үндэсний төвд БНСУ-ын Самсунг эмнэлгийн эмч нарын хяналт дор 40 гаруй эмчийн бүрэлдэхүүнтэй баг долоон цагийн турш ажилласны эцэст “хагалгаа амжилттай боллоо...” гэсэн мэдээгээр түүний түгшүүр, айдас нь баяр бахдалын “хашхираан”-аар солигдсон биз ээ. Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэн "Сэтгэл зүрхээрээ дэмжиж байсан монголчууддаа баярлалаа. Нийгмийн хүлээлт, энэ их итгэл, дэмжлэгийг даахын төлөө хичээж ажиллалаа. Одоо л тайвширч байна" хэмээн тэрхүү хүнд хагалгааны дараа ярьжээ. Л.Мөнхбаясгалан ч мөн “одоо л тайвширч” байгаа.

 Энэ бүхнийг нуршихын учир нь “Цензургүй яриа” нэвтрүүлгээр овоглогч тэрбээр энэ нэвтрүүлэгтэйгээ “хамтарч” Монгол хүний эрүүл амьдралын төлөө, элэгний өвчлөлийн эсрэг тэмцсэн билээ. Анх УИХ-ын гишүүдэд захидал илгээснээр тэмцлээ албан эхлүүлж, “Цензургүй яриа” нэвтрүүлгийнхээ зочдыг “Цезургүй яриа-Хавдрын эсрэг” аянд уриалан тэмцлээ үргэлжлүүлсэн юм. Түүнд төрөлхийн дайчин чанарын дээр сэтгүүлчийн эрхэм үүргээ ухамсарлаж, гүйцэтгэж чаддаг сонгомол авьяас бий.

Одоогоос хоёрхон жилийн өмнө буюу 2015 онд тэрбээр УИХ-ын гишүүдэд хандан захидал илгээж байж. Түүний захидлаас ишилбэл, “Манай улсад хавдраар дагнан ажилладаг ХСҮТ гэж бий. Бүх хавдартай өвчтөнүүд зөвхөн энэ эмнэлгээр үйлчлүүлдэг. Гэтэл энэ эмнэлэгт өнөөг хүртэл сайн чанарын компьютер томограф алга. Хүн амын дундах өвчлөл, нас баралт нь дэлхий нийтийн анхаарал татаад байхад улсын ганц эмнэлэг нь хавдрыг оношлох нарийвчилсан зүслэг бүхий компьютер томографигүй байж болох уу. Энэ аппаратыг Эрүүл мэндийн яам дэмжиж улсын төсөвт суулгаж өгсөн боловч Сангийн яам улсын төсвийг УИХ-д өргөн барихдаа хасчихжээ." гэжээ.   


Түүний дээрх захидал мэдээж нийгэмд ч тэр УИХ-ын гишүүдэд тэр цочроо өгсөн нь гарцаагүй. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн,  дархан аварга А.Сүхбат, Их аварга Асашёорюү Д.Дагвадорж, чөлөөт  бөхийн дэлхийн хошой аварга С.Батцэцэг, жүжигчин Б.Амарсайхан, дуучин Т.Ариунаа, яруу найрагч Ц.Хулан, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, УИХ-ын даргын зөвлөх, Эрүүл мэндийн сайд асан  С.Ламбаа гээд олон хүн хүч түрснийг бид мэднэ.

Шат шатанд ажил зохион байгуулж, аяны хүрээнд  УИХ-ын гишүүдийн ширээн дээр сануулга тавьж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гүйлт зохион байгуулж байсныг та санаж байгаа байх. “Цензургүй яриа-Хавдрын эсрэг” аяны үр өгөөжөө өгсөн нэгэн үйл явдал 2016 онд Чингис зочид буудалд болсоныг олон хүн мэднэ.

Цензургүй яриа-Хавдрын эсрэг” аяны хүрээнд зохион байгуулсан хүлээн авалт л даа. Тэр үеэр Л.Мөнхбаясгалан илтгэл тавьж тэнд цугласан олныг анхаарлыг татсан юм. Тэрбээр илтгэлдээ элэгний хорт хавдраар шаналж буй хүмүүсийн тухай өгүүлж, мэргэжлийн техник тоног төхөөрөмж дутмагаас эмч нар хэчнээн мэдлэг боловсролтой байлаа ч хүний амь нас аварч амжихгүй байгааг дурдсан. Тухайн үед Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр манай улс ХСҮТ-д захиалсан 7 сая евро буюу 15 тэрбум 600 сая төгрөгийн технологийн өндөр түвшний эмнэлгийн багаж хэрэгслийг өргөтгөл нь баригдаагүйн улмаас гараашид буулган хадгалж буй зургийг ч үзүүлжээ. Тэр үеэр УИХ-ын дарга асан З.Энхболд ХСҮТ-ийн хүлээгдэж буй өргөтгөлийн барилга болон компьютер томографыг суурилуулах мөнгийг 2016 оны улсын төсөвт тусгахаар болсон тухай баярт мэдээг авчирсан юм. Түүнээс цааш өрнөсөн ажлыг дурдах илүүц байх. Харин түүний байгуулсан гавьяаг инээмсэглэн үүрч зогсоо хүн /эмч нарыг хамаатуулах гэсэнгүй/ ямар олон байгааг нийгэм даяараа анзаарсан байх.

Л.Мөнхбаясгалангийн Монголчуудын өмнө байгуулсан гавьяа энэ. Тиймд л тэрбээр өөрийн тэмцэл,  гавьяаны эцсийн үр дүнг сэтгэл түгшин хүлээсэн биз ээ. Сэтгүүлч хүн ямар байх ёстойг ч ойлгуулж чадлаа.

 

Л.Ганзул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 58 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.179.31.88) 2018 оны 01 сарын 31

энэг шилжүүлэн суулгаад нилээд хэдэн жил болж байна Саяны хагалгаа анхных нь биш юм ХӨСҮТ хийсэн анхны ажилбар болно НАМД худалдагдсан пиарчин мөнгөний хүүхэний гавьяа гэж юу байх вэ ЭНЭ хүүхэн нууцтай харьцдаг цаад эздийнхээ бэлдэж өгсөн асуултыг ард байгаа хүндээ дулдуйдан бүдүүлэгэнр тавьдаг соёлгүй л хүн Ичэх нүүргүй л хүн

0  |  0
Зочин(122.201.21.207) 2018 оны 01 сарын 30

Мөнхбаясгаланг сэтгүүлчийнх нь хувьд үнэлдэг байлаа. Гэтэл саяны ерөнхийлөгчийн сонгуулиар хар пиарын багт оролцсон, мөн Хурц Нямдорж 2 той хийсэн цензургүй ярилцлагыг хараад дургүй хүрсэн. АН болон Женкод худалдагдсан нь үнэн юм шиг байна лээ.

0  |  0
Иргэн(122.201.21.207) 2018 оны 01 сарын 30

Мөнхбаясгалан ч холын хараа сайтай юм билээ. Ерөнхийлөгчийн сонгуулиар нөгөө пиар хиыж явахдаа Оюунгэрэлийн цонхны цаана зогсож байсан Баярсайхан хэмээх Доржзодовыг яаж олж харсан юм болоо. Жүжиг тавьсаны дараа хүмүүс зориуд Мөнхбаясгалангийн тэр явж байсан газраас юун Доржзодов байтгуай Оюунгэрэлийн байр ч харагдахгүй байсан гэж байгаа юм хаа хаа хаа.

0  |  0
норов(112.72.11.115) 2018 оны 01 сарын 30

Үнэн шоучин балай гар юм аа бас элэгний хагалгааны гавьяаг бхйгуулчихаж гэнэ дээ яана аа энэ одоо

0  |  0
иргэн(122.201.25.130) 2018 оны 01 сарын 30

өргөтгөлийн барилга нь яагаад баригдахгүй байгаа юм бол...

0  |  0
Zochin(66.181.186.120) 2018 оны 01 сарын 30

Munhbayasgalan, Hulan 2 iin ner end bh yosguie. Ulsiin hugjliig hoish ni tatahad asar ih uureg guitsetgej bgaa mungu harsan jirgeechid.

0  |  0
Jor taaruulagch(202.21.106.144) 2018 оны 01 сарын 30

Uu bur garch ugch gedeg shig Umkhbayasgalan emch bolson yum baih l gej bodloo sh dee. Kkk

0  |  0
зочин(103.212.117.233) 2018 оны 01 сарын 30

О.Дашбалбар хүчиндэхийг завдсан гэж өөрийгөө олонд таниулж эхэлсэн хүнээс яавал нэр хүндээ өсгөх бол гэхээс өөр юм хүлээх хэрэгүй.

0  |  0
Kk(202.9.42.2) 2018 оны 01 сарын 30

Баясааг бол тийм ч мундаг сэтгүүлч гэхгүй, харин хаана мөнгө бн нэр гарчих юм бн тэрнийг сайн ашиглаж чаддаг гүйж чаддаг л бүсгүй гн. Жинхэнэ хүмүүст хүрч чаддаг шоу тай найруулж чаддаг үзүүштэй хөтөлбөртэй зөндөө мундаг сэтгүүлчид бн

0  |  0
уншигч(202.179.27.114) 2018 оны 01 сарын 30

Элэг шилжүүлэн суулгах 42 дахь хагалгаав УНТЭ-ийн болон Сэргэлэн багш, Батчулуун гавьяат тэдний багийн хийсэн ажил хаашаа одов оо. Эсвэл хавдартай элэг гэж өөр юм уу.Эсвэл амбиц уу. надад хэлээд өгөөчв

0  |  0
od(68.33.74.55) 2018 оны 01 сарын 30

ene huuhnii gavya gej yu baidag yum be hagalgaanii daraa tertee tergui medeelel ugnu shuudee manaihan uchirtai bai ldaa

0  |  0
Gochoo(27.123.212.137) 2018 оны 01 сарын 30

Nariin nogoo heregtei bn mgld.tarij urguulah tal deer zasgaas demjmeer bn.dan toms luuvan butehgui ee.hujaa nogoo g bur haamaar bn.

0  |  0
Болд(203.91.115.38) 2018 оны 01 сарын 30

солиор солиор энэ хар авгайн гавьяаг ёстой мэдэхгүй байна хар массын толгой угаасан монголын гай л байх

0  |  0
Tsevelma(66.181.181.117) 2018 оны 01 сарын 30

Mundag bucgui demjdeg bayrlalaa

0  |  0
lord(139.5.217.27) 2018 оны 01 сарын 29

MERGEJLEESEE HETREEGUI JINHENE EMEGTEI

0  |  0
Ах(103.10.23.80) 2018 оны 01 сарын 29

Зөв юманд түмний хайр хишиг ил далд ирнээ дүү минь

0  |  0
Ах(103.10.23.80) 2018 оны 01 сарын 29

Зөв юманд түмний хайр хишиг ил далд ирнээ дүү минь

0  |  0
Аймхай(182.160.32.44) 2018 оны 01 сарын 29

Заналтай асуулт тавидаг сэтгүүлч шүү нээрээ тэр нүд мүд нь ширэв татаж ирээл тэгээд би сүүлдэй айсан даа болоод сувагаа солдигшд

0  |  0
He he (66.181.161.53) 2018 оны 01 сарын 29

Ene yamar erguu setguulch vee tusuviig ni batalaad huvaarit hagalgaa ged said ni tv eer yariad bhad l end erguuteed terniih eneniih ged manguuraad bhiin mongol emch nariin l baharham amjilt uur heniih ch bish

0  |  0
Mundag(66.181.179.111) 2018 оны 01 сарын 29

Mundag duu xoloi bolj bgaa shuu.Archaagui ataarxuu niigem ene xunii sain taliig bish muuxai taltai gej xaragduulax gej mun xicheej bnaa muuxai niigem

0  |  0
Зочин(208.54.80.158) 2018 оны 01 сарын 29

Нэг юм хийчихээд гавьяаг нь булаалдчих юмаа. Гавьяа нэхэж байгаа бол чи хөөрхийлөлтэй амьтан. Гэтэл гол навьяатангууд нь дандаа ард нь үлдэнэ.

0  |  0
зочин(202.9.41.170) 2018 оны 01 сарын 29

Нэг сэтгүүчлчийн гавьяа гэж юу байсан юм. Одоо нэг шагнал өгөх гээд мандуулж байгаа юм биз дээ. Улс төржсөн сэтгүүлчийг сэтгүүлч гэдэггүй байхаа. Үнэн, шударга мэдээллийг түмэн олонд хүргэдэг хүнийг сэтгүүлч гэдэг байхаа. Мөнхбаясгалан хэзээ сэтгүүлчийн шалгуурыг хангах юм мэдэхгүй.

0  |  0
цэрэндорж гантулга(66.181.178.254) 2018 оны 01 сарын 29

сэтгүүлч Мөнхбаясгаландаа баярлалаа

0  |  0
Зочин(202.9.40.139) 2018 оны 01 сарын 29

Манай хүмүүс зиндаархаж гадаадад эмчлүүлээд байдаг шүү дээ. Яг цаг дээрээ манайх дээр. Ганцхан төр орчин үеийн багажаар цаг алдахгүй хангаж байх үүрэгтэй.

0  |  0
Үйлчлүүлэгч(202.9.40.139) 2018 оны 01 сарын 29

Алтан гартай эмч нартаа баяр хүргэе. Монголын хавдарын эмчилгээ үнэгүй боловч, чанартай шүү дээ.

0  |  0
ЭМЧ(202.179.26.7) 2018 оны 01 сарын 29

ЖЕНКОГООР ОВОГЛОСОН ГЭЭЧ.ТЭГЭЭД Ч ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУГЛАСАН НЬ МӨНХБАЯСГАЛАНГИЙН ГАВЬЯА ОГТ БИШ,МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН АНАГААХ УХААНЫ 90 ЖИЛИЙН ХӨГЖИЛ, ҮЕ ҮЕИЙН ЭМЧ НАРЫН ИХ АЖЛЫН ҮР ДҮН.

0  |  0
багш(202.9.43.177) 2018 оны 01 сарын 29

ийм золбоотой зөв сэтгэлтэй их хурлын 5 гишүүн хүүхэнтэй болохсон.

0  |  0
Чагнаа(162.105.113.6) 2018 оны 01 сарын 29

Доорхи сэтгэгдэлээс хуучин цагийн тулхтай монгол хүн эрс цөөрсөнийг харж болно. Манай энэ нийгэмийн үр төл.

0  |  0
иргэн(103.229.120.205) 2018 оны 01 сарын 29

Ховорхон мэргэжилдээ үнэнч шударга худалдагдаагүй сэтгүүлч

0  |  0
ЗОЧИН(103.212.117.216) 2018 оны 01 сарын 29

Сэтгүүлч Мөнхбаясгаланд БАЯРЛАЛААААААААААА.

0  |  0
zochin(202.170.94.90) 2018 оны 01 сарын 29

teneg avgai. ooroo sanaachildag yum baihgui. Tolgoi n ajildaggui sh dee. Dandaa hunii zahialgaar yum hiij ner tor olj avdag yanhan

0  |  0
зочин(182.160.3.198) 2018 оны 01 сарын 29

за тэнэгтээрэй, долигнох гэж ядах юмаа

0  |  0
Мэдэ(203.91.115.40) 2018 оны 01 сарын 29

Австрийн багаж одоо ч гэсэн хэвээрэ гараашд

0  |  0
зочин(66.181.160.98) 2018 оны 01 сарын 29

Санаачлагатай үнэний дуу хоолой болж явдаг Мөнхбаясгаландаа маш их баярлалаа таны ажилд амжилт амьдралд нь аз жаргал хүсье

0  |  0
зочин(66.181.161.19) 2018 оны 01 сарын 29

Хийх ёстой ажил гэж бн түүнээ хийсэн байх элдэв гавьяа шагнал авах гээд бичүүлээд байгаа юмуу.энэ ч тэгнэ дээ бас нямдорж шиг

0  |  0
оюунаа(103.229.122.33) 2018 оны 01 сарын 29

Мөнхбаясгалангийн оруулсан гавтяа ихээ.Гэхдээ сайн эмчгүй бол хэн хийх вэ.Эмч нараараа маш их бахархаж,их баярлалаа

0  |  0
Б. Туяа(27.123.212.134) 2018 оны 01 сарын 29

Нийгэмд хэрэгтэй зүйлийг түүчээлснийг Монголчууд мартаагүй ээ. Баяр хүргэе дайчин цоглог бүсгүйд.

0  |  0
зочин(202.179.26.154) 2018 оны 01 сарын 29

яахав ээ Мөнхбаясгалаан өөрий чинь Хэн нэг нь үнэлэхгүй Худал зусар үг хоосон магтаал илгээхгүй байж болно Тэрэнд Бүү гомд Өнөө биш юмаа гэхэд эрт орой нэгэн цагт заавал үнэлэгддэг юм Бурхан Нүгэл Буяны дэнсэлж байгаа Бүү шантар Бүсгүй минь Ард түмэн тэртээ тэргүй мэднэ шүү дээ

0  |  0
Уншигч(202.21.106.143) 2018 оны 01 сарын 29

Санаачлага сэдэж сайхан сэтгэл гаргасан сэтгүүлч Мөнхбаясгаланд баярлалаа. Амжилт хүсье.

0  |  0
zochin(202.9.41.52) 2018 оны 01 сарын 29

unen shuu, munhbayasgalan anh sanaachilj, mash ih idevhzutggel gargasniig n humus medne de, ard olon bas nudtei shuu, hen negen n aldar gaviyag n bulaah shunaliin mal bval ter n hen negen ulsturch l bgaa, uur hen ch bish, emch nar tegehguig medej bn, enen surug komment bichij bga humuus bas ch gej jaahan uhamsartai, ichih bulchirhaitai, es surtahuuntai bgasai da, mal shig orkuud bas bhiima, alaad ... bilee, mergejil negt andiinha tuhai saihan zuil bichsen erhem duu chamd talarhaj bnaa, mash olon hun talarhaj bga gedegt itgel duuren bn,

0  |  0
сэтгэл(202.131.246.26) 2018 оны 01 сарын 29

Мөнхбаясгалангийн зүтгэлээр ийм үр дүнд хүрсэн нь үнэн шүү. Олон хүнд сайн үйл хийсэнд нь баяр хүргье. Сэтгүүлчид ийм л байх хэрэгтэй. Илүү дутуу муу юманд хүч нэмж олныг үймүүлж худлаа юм бичиж байхаар хааяа ч гэсэн түмэн олны төлөө гавьяа байгуул л да

0  |  0
с(122.201.31.92) 2018 оны 01 сарын 29

Өөртөө гавъяа наачих санаатай юм биз дээ. Эмч нар хийж байхад энэ яахаараа гавъяатай байдаг юм.

0  |  0
btr(119.40.103.3) 2018 оны 01 сарын 29

ineedtei yum be yum bolgond hoshuu durj yavahaa boliosoi ene munhbaysgalan, emch nariin gavyanaas uuruu hurtchih sanaatai bga yum bn lda

0  |  0
Top