Улаанбаатараас хүн очихыг 30 жил хүлээжээ

Алс баруун хязгаар Ховд, Увс, Баян-Өлгийн аймгийн сумдаар "Хөхөөтэй хүүндээн" тоглолтоо хүргэж яваа шог зохиолч, яруу найрагч Да. Жаргалсайхантай өнөөдөр утсаар холбогдлоо. Тэрбээр долоо хоногийн дараа аялан тоглолтоо албан ёсоор өндөрлөх гэнэ.  "Баруун аймгуудаар хүйтний эрч эрс чангарч байх үеэр галигууллаа. Ёстой тачигнасан хүйтэн дундуур явах ч зүгээргүй л юм байна. Гэхдээ халуун дулаан сэтгэлтэй хүмүүстэй уулзаж яваа болохоор сайхан байна." гэв.

 Харин аяллын явцаас нь сонирхоход, "Сонинтой, сонинтой хө. Баян-Өлгийн Цэнгэл, Алтай, Буянт суманд Улаанбаатараас 30 жилийн турш нэг ч тоглолт очоогүй гэж байна шүү дээ. Нөхдүүд казах сум гээд тойроод давхичихдаг гэнэ. 1980-аад оны сүүл, 1990-ээд оны эхээр Бямбажав, Үнэнхүү хоёр л нэг үзэгдсэн гэж байна..." гэж тайлагнав. Хөдөөнийхөн ялангуяа алс бөглүү сумынхан үнэндээ урлагаар цангаж байдаг улс. Тэднийг урлаг соёлынхон маань хааяа ч болов дайрч гарч байхгүй бол та нарыгаа зүүдэлж хүлээдэг хүмүүс аж.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 4 )

Зочин [ 103.57.95.228 ]      |     1-р сарын 31 -нд, 09:21 минутанд

Сонсож байна уу.Урлагынхан.30 жил урлагын тоглолт хүлээсэн ард түмэн чинь та нарыг хүсээд байгаа юм биш үү

c [ 202.179.24.92 ]      |     1-р сарын 31 -нд, 08:35 минутанд

hujaa

mgl [ 43.228.129.77 ]      |     1-р сарын 31 -нд, 07:13 минутанд

Баян-Өлгий руу сайн анхаарал тавьж, нэгдмэл байдлаа ойлгуулж, ухааруулж байх хэрэгтэй. Казахууд чинь хөдөлмөрч, зочломтгой улс.

Зулаа [ 202.21.113.238 ]      |     1-р сарын 31 -нд, 06:15 минутанд

Сайхан тоглолт болсон шүү.

Go to top of page