В.Путины ойрын хүмүүсийн нэр хар дансанд бичигджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 01

В.Путины ойрын хүмүүсийн нэр АНУ-ын хар дансанд бичигдсэн тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагджээ. Америкийн хар дансанд В.Путины ойрын 210 хүний нэрс бичигдсэн байсан бөгөөд тэдний нэрс ил болсноос хойшхи хугацаанд млрдеруудынх нь хувьцаа унаж, 10 сая долларын алдагдалд оржээ. Тус 210 хүнтэй холбогдуулан 1 триллион долларын асуудал яригдаж байгаа гэнэ. Энэ тухай хэвлэлүүд "В.Путины сонгуульд" Америкчууд томоохон бэлэг барилаа" хэмээж байгаа аж. Энэхүү асуудал нь Орос улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх магадлалтай гэж судлаачид үзэж байгаа гэнэ.

Мөн хар дансны асуудалтай холбогдуулан Орос улс Украины асуудалд дуулгавартай, хүлээцтэй хандаж байна гэх мэт мэдээллийг зарим хэвлэл дээр бичжээ.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

www.washingtonpost.com

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top