Ш.Сайхансамбуу Н.Энхбаяртай муудалцжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 01

МАН-ын нэр дээрээс Завхан аймагт өрсөлдөн УИХ-д сууж байсан “Наран туул”-ын эзэн Ш.Сайхансамбууд 2012 онд намынх нь удирдлагууд нэр дэвших эрхийн мандат өгөөгүй билээ. Тиймээс ихээхэн бухимдалтай байсан захын эзэн маань 2016 онд МАХН-ын нэр дээрээс өрсөлдсөн ч нэг тойрогт төрсөн дүү Ш.Батсамбуутайгаа таарч хөгөө хөлдөө чирсэн түүхтэй. Тиймээс тэрбээр сүүлийн үед бизнесээ үргэлжүүлж яваа  ч улстөрийнхөө карьерийг орхиогүй бололтой. Учир нь тэр саяхан МАН-ын удирдлагуудтай уулзаж намын гишүүнчлэлээ сэргээх тухай ярилцсан байна.

Нэгэнт хаалгыг нь саваад гарсан МАН-аа эргэн царайчлах болсны учир нь МАХН-ын дарга Н.Энхбаяртай санал зөрөх болсонтой холбоотой аж. Тодотговол, тэр өнгөрөгч УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН-д чамгүй хандив өргөсөн учраас намын удирдах түвшинд ажиллах хүсэлтээ илгээсэн ч Н.Энхбаяр хүлээн аваагүй байна. Түүний хувьд МАХН-ын дэд дарга болох хүсэлтэй байсан ч тус суудалд С.Ганбаатар залчихаад хөдөлгөхгүй байгаад бухимдаж түүнтэй муудалцсан гэдгийг ойр орчмынхон хэллээ.

А.Толбо  

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зол(66.181.177.206) 2018 оны 02 сарын 02

Сайхансамбуу ерөн төрд юу хийсэн юм чадах ч гүй байж зайл

0  |  0
Зочин (66.181.177.206) 2018 оны 02 сарын 02

ЭКС Н ЭНХБАЯР ЁРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВ ШТЭЭ НАМ НАМ ДАМЖИЖ СУРСАН ХУЛИХ ГАРУУД ЗӨНДӨӨ ШҮҮ ЭКС Н ЭНХБАЯР ТИЙМ УРВАГЧ ШАРВАГЧИДИЙГ САЙН МЭДДЭГ БОЛСОН МОНГОЛЫН ТӨРД ЭКС Л ХЭРЭГТЭЙ МӨН АН МОНГОЛЫН БҮХ БАЯЛАГТАЙН ЗАРСАН ЛУЙВАРЧИД ЭКС ИХ ӨР ЗЭЭЛИЙГ ТЭГЛЭЖ БАЙСАН ТҮҮХТЭЙ АН МАН ӨР ЗЭЭЛИЙГ ӨСГӨЖ МОНГОЛЫГ САМАРЧ БАЙГААГ ОДООЧ ХАРЖ БОЛНО МАН АН ЯЛЗАРСАН УЛААН ЛУЙВАРЧИД ОФШОР ХАУС АВИЛГА МӨНГӨНИЙ ХОЛБООТОЙ МАНАН БҮЛЭГЛЭЛ ГЭДЭГЭЭ УЛАМ ТОД БАТЛАН ХАРУУЛСАН ШИРЭН НҮҮРТЭЙ ХЯТАДИЙН ШЭЭСҮҮД МАН АН -Д БАЙДАГ ЮМ ШТЭЭ АРД ТҮМЭН МАЛ БИШ ХЭН НЬ ХЭН ГЭДЭГИЙГ МАШ САЙН МЭДНЭ

0  |  0
ХАНДИВ БА БАЯЖИЛТ(202.9.44.65) 2018 оны 02 сарын 01

ТА НАР АЖГИЛДАА ЭНЭ УИХ-Д ЯМАР ХҮМҮҮС ИХЭВЧЛЭН НЭР ДЭВШИХЭЭР ОРЖ БНА СОНИРХООД ҮЗ ДАНДАА АРДАА АЖИЛТАЙ МӨНГӨН ХАНДИВ ӨГӨХ БОЛОЛЦООТОЙ АМЬДРАЛ АЖ АХУЙ НЬ ДЭЭШИЛЦЭН ХҮМҮҮС УЛС ТӨРД МӨНГӨӨР ХАХУУЛЬ ӨГЧ ОРЖ БАЙНА ҮҮНИЙГ НАМУУД ХАНДИВ ГЭЖ ХЭЛЭЭД БАЙГАА ЮМ ХЭСЭГ БҮЛЭГ ХҮМҮҮС ЭВЛЭЛДЭН НЭГДЭЖ МӨНГӨ БОСГОЖ ТӨРИЙГ ГАРТАА АВАХ ЮМ БОЛ ҮҮНИЙГ ТӨРИЙН ЭРГЭЛТ БУЮУ ГЭМТ ХЭРЭГ ГЭНЭ. ТЭГВЭЛ НАМУУД ХЭСЭГ БҮЛЭГ ХҮМҮҮСИЙГ НЭГТГЭН ХАНДИВ ЦУГЛУУЛЖ ХУДЛАА ХЭЛЖ ТӨРИЙГ ГАРТАА АВБАЛ ТӨРИЙН ЭРГЭЛТ БУС АРДЧИЛСАН СОНГУУЛЬ БОЛООД БАЙГАА ЮМ ИЙМ ХҮМҮҮС ТӨРД ГАРААД ЮУ ХИЙХ ВЭ? ЛАВ Л АРД ТҮМЭН ЭЭ БОД-ГҮЙ ӨӨРИЙН ХАНДИВА Л БОДОНО

0  |  0
Зочин(202.21.106.107) 2018 оны 02 сарын 01

МАХН-н нэр дээр сонгуульд ороогүй. Тэр намын гишүүн биш. Худлаа мэдээлэл тараахаа боль.

0  |  0
erka erka(27.123.214.116) 2018 оны 02 сарын 01

Saihansambuu chin Tusgaar tognoliin namiin gishvvn biz de. Xudlaa medeelel taraah xereggvi shde.

0  |  0
зочин(202.179.26.213) 2018 оны 02 сарын 01

манайханы нэг Хөгийн зан Дарга болно Дарга болохгүй бол Хүн биш болох гээд байдаг юмуу хаашаа юм Баасанхүү Дарга болох гэж Хөгөө чирж явахад Сайхансамбуу бас Хөгөө чирч Нэрээ баастах гээд л Дандаа л Даргын асуудлаас болж хоорондоо Муудалцаж байдаг ,

0  |  0
Иргэн(202.70.34.70) 2018 оны 02 сарын 01

Ер нь Н.Энхбаяртай таарах хүн байхгүй бизээ.

0  |  0
Top