Бэлгийн буруу зан үйл нь хийморь лундааг доройтуулдаг

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 01

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоорондоо бэлгийн үйл үйлдэхэд хийн судасны гүйдлээр гүйх хийн гүйдлүүд харилцан уялдаж, тэр нь бие махбодын бүхий л хэсэг, эд эрхтэнд харилцан нөлөөллөө үзүүлж байдаг. Тиймээс өвчтэй, сэтгэлдээ зовлон тээсэн, нүгэл ихтэй, явалдах зохисгүй хүнтэй явалдваас бэлгийн халдварт өвчин аваад зогсохгүй, хийн судсаар дамжин бүх эд эрхтэн өвчлөх, хийморь лундаа доройтох, сэтгэлийн гүйдэл буруудах зэрэг муу сөрөг нөлөөтэй. Бэлгийн үйлийг буруудуулваас хүчтэй хатуу өвчин, зовлонгийн үндэс болдог учраас буруу хурьцал нь арван хар нүгэл буюу түүн дотроо биеэр үйлдэх гурван нүглийн нэг болдог.

Явалдах зохисгүй хүн: Бусдын эхнэр, эмэгтэй хуврага, эцэг, эхийнхээ халамжинд байдаг охин, цус нэгт ах дүүс, төрөл садан орно. Мөн эхнэр, нөхөртэй хүмүүс өөр хүнтэй явалдах нь зохисгүй хэрэг юм.

Бэлгийн үйлийг үйлдэж болохгүй газар: Дээдийн ном, суварга шүтээний дэргэд, бусдын орон гэрт, багш дээдэс, эцэг эхийн дэргэд, нялх балчир хүүхдийн дэргэд, олон хүний нүдэн дээр ил задгай үйлдэх.

Бэлгийн үйлийг үйлдэж болохгүй цаг үе: Сарын тэмдэг ирэх үе, төрөх сар гүйцсэн хөл хүнд эмэгтэй, хоорондоо эв түнжингүй үе, сэтгэл таагүй үе, хурьцаж үл болох хүнд өвчтэй үе, хоногийн сахил сахих үе, өдрийн цагаар.

Нарны илч туйлдаа хүртэл арвидах буюу өвлийн дунд сараас зуны дунд сард нар буцах хүртэл хүний биеийн хүч тамир аажмаар доройтдог, зуны дунд сард нар буцахаас өвлийн дунд сар хүртэл хүний биеийн хүч тамир нь аажмаар сайжирдаг. Энэхүү нар, сарны шилжилт хөдөлгөөнтэй уялдаад дөрвөн улирлын мөн чанар болон хүний биеийн хүч тамиртай уялдуулан авч үзвэл бэлгийн үйлийг хавар, намрын улиралд хоёр хоног өнжөөд нэг удаа, тэжээлийн болон зуны улиралд хагас сард нэг удаа, өвөл хорихгүй байж болно гэж үздэг.

Бэлгийн үйлийг зохистой үйлдвээс хийн гүйдлийг тэгшигтгэх, тунгалаг цөвийн боловсролтыг сайжруулах, сэтгэл санааг төвшитгөх, үр хүүхэд, удам угсааг арвидуулах зэрэг ач холбогдолтой.

Оточ Манрамба Их сургуулийн Дэд захирал, Манба Дацан эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэг

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
lonh(66.181.181.224) 2018 оны 02 сарын 01

EMEGTEI HUND BOOV BAIDAGGUIG SURGASAN ULGER BAIDAG

0  |  0
Хошшшш(202.72.245.206) 2018 оны 02 сарын 01

БАНДААШ ГИШҮҮН БҮГДИЙГ НЬ ЗӨРЧСӨН БАЙНА Ш ДЭЭ ОДОО Ч ЧӨТГӨР БОЛСООН

0  |  0
Top