Монгол залуу Японы барилгын инженерийн тэргүүн зэрэгт хүрлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 03

 Монгол залуус эзэмшсэн мэргэжил, ажил хөдөлмөрөөрөө дэлхийн өнцөг булан бүрт амжилт гаргасаар. Тухайлбал Япон улсын Токио хотноо барилгын компанид ажиллаж буй Намсрайн Баянмөнх гэх залуу Японы барилгын инженерийн тэргүүн зэргийг авсанаа фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Жилийн өмнө Японыг зорьсон тэрбээр очсон даруй даа, Японы залуу ажилчдын байгууллагаас зохион байгуулсан эссэ уралдаанд оролцож шагналт байранд шалгарч байж.

 Тэр тухайгаа мөн л фэйсбүүк хуудсаараа дамжуулан, "Уралдаанд оролцсон 1002 оролцогчоос шагналт байранд орчихжээ. Есдүгээр сарын 20-нд Токио орж шагналаа авахнээ. Тvрvvлж чадаагvй ч, "чамлахаар чанга атга" гэж шагнал авч байгаа анхны гадаад иргэн болж байгаа юм шиг байна лээ болоо болоо..." хэмээсэн байна. Харин энэ удаад түүнийг баярт мэдээ дуулах мөчид өндөр настай ээж нь дэргэд нь байж баярыг нь хуваалцжээ. Түүний баярт мэдээг өөрийнх нь бичсэнээр хүргэе.

-Би жаахан хөөрчихье тэгэх үү? Угаасаа тэгэхээс өөр арга алга... гээд.

Японы барилгын инженерийн тэргүүн зэргийг авлаа. Энэ зэргийг авч байгаа анхны Монгол хүн болж байгаа. Жилийн өмнө ээжийн оёж өгсөн монгол цамцыг өмсөөд шалгалтын цээж зургаа авхуулж байсын. Энэ зэргийг авах анхны Монгол хүн болно доо гэж өөрийгөө зоригжуулаад гэхүүдээ...

 
Өнөөдөр ээжийгээ Монгол руу гаргаж өгч байх үед тэнцсэн хариу маань гарлаа. Энэнээс сайхан зүйл гэж юу байхав... Дөрвөн сар шахуу шөнөжин бэлдсэний үр дүн нь сайхан гарлаа. Ажил орой найм ес гэж тараад шөнө нь шалгалтандаа бэлдсэн өдрүүдээ бодоод нулимсаа нуулгүй ээждээ үнсүүлж уйллаа шд. Энэ жил ойролцоогоор 30 000 хүн шалгалт өгснөөс 5500 хүн эцсийн шатанд тэнцжээ. Их сургуульд байхаасаа л зорьсон том зорилго маань өнөөдөр биеллээ оллоо. Анхандаа ч энэ зэргийг авах ч бүтэшгүй мэт байсан ч өөрийгөө дайчилбал болдог юм байна. Эхний шатандаа бараг 100 хувийн гүйцэтгэлтэй хийсэн. Маш их урам авлаа. Гэр бүлдээ, ээж аавдаа, Шинэ монгол сургуульдаа, Нийгата их сургуульдаа, Хонма корпорацидаа бүгдэнд нь маш их баярлаж байна.

Нээрээ Oonchig Oyuka багштай гурван жилийн өмнө японд ирэхэд нь энэ зэргийг авбал байр, машин авч өгөөрэй гэж гар барьж байлаа. Бэлдээрэй багшаа хаха. Та ч том өрөнд орлоо доо. Одооноос Японд барилгын хязгаарлалтгүй ямар ч том барилга дээр ахлах инженерээр ажиллах эрхтэй боллоо. Энэ жилийн зорилго зам гүүрийн инженерийн тэргүүн зэргийг авнаа. Одоо сертификат болон үнэмлэхээ хүлээгээд, догдлоод л байж байна даа... гэжээ.

Л.Зул

www.zindaa.mn


Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(27.123.212.134) 2018 оны 02 сарын 04

Сайн багшид мөргөмүй

0  |  0
Zochin(103.212.118.108) 2018 оны 02 сарын 04

Uls turchduus busad mongol humuus mundag shuu.manai uls turchid bol delhiin hamgiin muu yls turchid gedgee batalsan

0  |  0
Nemeh(27.123.214.108) 2018 оны 02 сарын 04

Hicheel zutgeliin ard amjilt urgelj dagaldaj bdag. Amjilt husie.

0  |  0
Saruul(110.165.219.130) 2018 оны 02 сарын 04

Mundag bna. Ulam ih amjilt husie. GAMBATAI!

0  |  0
Mandakhnar.(27.123.214.116) 2018 оны 02 сарын 04

Bayar hurgie.amjilt

0  |  0
MONGOL EX(69.34.149.69) 2018 оны 02 сарын 04

MANAI MONGOLCHUUD MUNDAG SHUU MUUSAIN XULGAICH ULS TURCH NERTEI MALNUUDAAS BUSAD NI. BAYAR XURGIE

0  |  0
зочин(43.242.243.21) 2018 оны 02 сарын 04

Ёстой сайхан мэдээ байна.МУНДАГ.Энэ л сайхан ш дээ. Илүү их АМЖИЛТ гаргаж МОНГОЛ УЛСАА хөгжүүлэхэд өөрийн мэдсэн сурсан бүхнээ зориулаарй.Дүүдээ АМЖИЛТ хүсье.

0  |  0
Good(122.201.21.6) 2018 оны 02 сарын 03

Sain bna. Ochigdor Naritad eejreigee yavj bsan huu bna. Eej ni ongotsoor irj bsan.

0  |  0
zozo(185.225.208.36) 2018 оны 02 сарын 03

bayr hurgie

0  |  0
Болор(175.223.27.204) 2018 оны 02 сарын 03

Манай монгол залуучууд мундаг шүү. Их том амжилт үзүүлжээ. Бахархахаас ч өөр аргагүй.

0  |  0
зочин(103.229.122.61) 2018 оны 02 сарын 03

Сайн залуу байна улам сайн суралцаж их амжилт гаргааарай

0  |  0
ах(66.181.160.106) 2018 оны 02 сарын 03

амжилт хүсье

0  |  0
Top