Анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн амьдарч байсан байшинг НУРААХ УУ?

Монгол үндэсний тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн ажиллаж амьдарч байсан байшин өдгөө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байна. Гэвч харж хандах эзэнгүй нурж унахад ойртжээ. 

Анх Н. Гэгч иргэн газрыг нь хувьчлан авсан гэдэг ч өдгөө эзэнгүйджээ. Түүийн үнэт өвд тооцогдох энэ байшинг яах вэ.  Нураах уу. Т.Намнансүрэн  1878 оны хоёрдугаар сард Алтан ургийн сурвалжийн язгууртан тухайн үедээ нутаг усандаа "Догшин цоохор ноён" хэмээн алдаршсан сайн ноён хан Төгс-Очирын гэр бүлд Төгс-Очир ноёнтоны анхны авааль эгчмэд чандмань эрдэнэ хатан Хандмаа ахайтнаас мэндэлжээ.

Намнансүрэн ханы дээд өвөг дээдэс бол Монголын улс төрийн бүлэглэлүүдийн дотроос угсаа гарвалын хувьд Чингисийн шууд угсааны алтан ургийн бүлэглэлд багтдаг, Боржигон овгийн хиад ястан хан ноёд байжээ.

Намнансүрэн ханы дээд өвгүүдийн дотроос Халх Ойрадыг нэгтгэж улмаар 1585 онд Эрдэнэ-Зуу хийдийг байгуулж, 1586 онд Далай лам Содномжамцтай уулзан Гомбогүр бурхныг залж ирж байсан Абтай сайн хан болон Ламын гэгээний анхдугаар дүр, Монгол маарамбын оройн чимэг гэж алдаршсан Түмэнхэн ноёны хүү Эрдэнэбандида хутагт, мөн хамба номун хан, Ханчин чойжил Лувсанданзанжанцан, билгүүн номч Ялгуусан бандида Лувсанпэрэнлэй нарын номтой мэргэдүүд төрөн гарчээ.

Сайн ноён хан Намнансүрэнгийн улс төрийн үйл хэрэгт орсон тухайд

Намнансүрэн хан багшаараа ном заалгаж төрийн элдэв хэрэгт оролцон аавынхаа дэргэд сууж байгаад Төгс-Очир хан таалал төгссөн 1896 онд буюу Монгол тооллын XV жарны улаан бичин жил Сайн ноён цол, хошой Чин Ван хэргэм залгамжилж аймгийн Засаг ноён болсноор  улс төрийн үйл ажиллагаа нь идэвхжжээ.

Сайн ноён хан Т.Намнансүрэн  Манжийн ноёрхлыг устгаж тусгаар тогтнолоо авахын төлөөх тэмцлийн манлайлагчдын нэг байв. байлдан авах асуудлаар ноёд хутагт нарын нууц хурал Нийслэл хүрээнд болж уг тэмцлийг яаравчлах, Хаант Орос улсын дэмжлэгийг авах талаар хэлэлцэн тохирч, Хаант Оросоос тусламж гуйх бичиг боловсруулж түүнд дөрвөн хан гарын үсэг зурсны нэг нь Намнансүрэн байжээ.

 

1911 оны 12 дугаар сард Монгол улсад үндэсний хувьсгал ялж Засгийн газрыг эмхлэн байгуулах ажил эхэлж байж. Энэ үеэр Богд хаан “Сайн ноён хан Намнансүрэнд үе улиран хан, ногоон жууз,шар хүрэм, улбар шар жолоо, итгэмжит эетэй, эрх дайчин цол олгож, шадар сайд болгохтун” хэмээн  зарлигт  дурдсан байна. 912 оны долдугаар сард Богд хааны зарлигаар Сайн ноён хан Намнансүрэнг Монгол Улсын анхны Ерөнхий сайдаар томилж, улс орноо төвхнүүлэн хөгжүүлэх итгэлийг хүлээлгэжээ. Түүний тухай товчхон өгүүлэхэд ийм байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 15 )

тунгалаг [ 66.181.160.70 ]      |     5-р сарын 04 -нд, 06:22 минутанд

анхны сайд юм бол сайд болсон хүмүүс хандив цуглуулж үзвэр болго сайд нар эх орондоо юу хийсэныг илтгэн ард олондоо танилцуулдаг ордон болго сонгогдсон сайд нар бүх зардлыг хариуцаж дараагийн сайддаа хүлээлгэж өгдөг САЙДУУДЫН ОРДОН БОЛГО АРДУУДЫГ ХҮЛЭЭЖ АВДАГ

lolo [ 103.212.119.40 ]      |     2-р сарын 09 -нд, 14:17 минутанд

ALTAN URAG BOL CHINGISIIN UR UDMIIG ZAMHRUULAH ZORILGOOR BII BOLSON

Зочин [ 66.181.180.210 ]      |     2-р сарын 09 -нд, 14:17 минутанд

Удам угсааны хүмүүс гэж байдаггүй юм болов уу.Арай ч нурааж болохгүй байхаа.Монголчууд ийм тэнэг болчих гэж

Нутгийн хүн [ 202.9.42.113 ]      |     2-р сарын 09 -нд, 11:20 минутанд

Манай нутгийн сайд юмсан. Улс харж ханддаггүй юм бол хэдэн залуустай нийлээд сэргээн засварлах юмсан. Одоо нэг үеэ бодвол сэтгэлтэй залуус олон болж. Гэхдээ газар нь хувь хүний өмч болчихсон гэхээр нөгөө эзэн нь гарч ирээд баахан юм ярих байхдаа. Уг нь бидний иүүх соел юмсан. Ингэж ч байх гэж.

Zochin [ 81.242.252.35 ]      |     2-р сарын 09 -нд, 10:25 минутанд

Yag unen

Зочин [ 202.9.42.202 ]      |     2-р сарын 09 -нд, 09:28 минутанд

БСШС ын яам анхааралдаа авч сэргээн засварлаач музeй болгооч ийм дурсгалтай сууц соёлтой улсад бол үнэлж баршгүй хөрөнгө шүү манай төрийн албан хаагчид үнэн хоцорсон бүдүүлэг юм даа юу ч гэхэв дээ хэлэх үг олдохгүй хэцүү юм яана даа яана !!!!!!

. [ 212.253.237.188 ]      |     2-р сарын 09 -нд, 08:01 минутанд

Сэргээж засаач ээ

Сар [ 103.57.95.50 ]      |     2-р сарын 09 -нд, 07:25 минутанд

Туухэн байшин барилгуудаа нурааж узмэруудээ гадагш нь гаргаж угуй хийдэг улс манай улсаас еер газар угуй

Ь [ 202.21.106.129 ]      |     2-р сарын 09 -нд, 05:34 минутанд

Яг үнэн баастай гүзээнүүдэд хөрөнгө оруулаач өв соёлдоо сэрггээн засварлаад улсын хамгаалалтанд авах нь зөв

Darii [ 58.140.210.234 ]      |     2-р сарын 09 -нд, 05:31 минутанд

Sergeen zaswarlah heregtei. Tvvhin dursgalt gazarig hadaglah hereregtei

Өвгөн [ 66.181.160.104 ]      |     2-р сарын 09 -нд, 04:50 минутанд

Газрыг нь авах биз.Өнгөрсөн түүхээ мэддэг хүн ховордож дээ.

Ааа [ 202.179.17.164 ]      |     2-р сарын 09 -нд, 04:42 минутанд

Сэргээн засварлаад мүзёй болгож болно шдээ түүх дурсгал шүү

hmm [ 220.125.205.177 ]      |     2-р сарын 09 -нд, 04:16 минутанд

harin tiimee sergeen zacbarlaad muzei bolgoldoo

зочин [ 182.160.0.152 ]      |     2-р сарын 09 -нд, 03:30 минутанд

нутгийн зөвлөл ажилламаар. бөхчүүдэд сарвайдаг шигээ нутгийн ноёндоо сэтгэл хөрөнгөө гаргаач

Zochin [ 202.9.43.143 ]      |     2-р сарын 09 -нд, 02:51 минутанд

Sergeen zasvarlaad muzei bolgoh ystoi yumsan

Go to top of page